Мэргэжлийн дугуйн спортын дэлхийн цуврал "Tour of Huangshan 2023" тэмцээн Хятад улсад энэ сарын 21-23-ны хооронд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай улсын шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц нийт 8:11:30 хугацаанд замаа дуусгаснаар нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт оржээ.
Ингэснээр Азийн шилдэг дугуйчнаар шалгарч "UCI" буюу олон улсын дугуйчдын холбооны чансаанд 37 оноо нэмсэн байна. Монголын дугуйн холбоо "UCI"-ийн онооны жагсаалтын 34-35-р байранд 1,205 оноотойгоор Олимпын нэг эрхээ тогтвортой хадгалсаар байгаа юм. Хэрэв энэ оны аравдугаар сарын 1 хүртэл "UCI"-ийн Олимпын онооны эхний 45 улс дотор багтвал нэг, 30 улс дотор багтвал хоёр эрх авахыг Монголын дугуйн холбоо мэдээллээ.
Сэтгэгдэл0
Okay
ок
Сайхан амжилт гаргаж сайхан мэдээ сонсгосонд баярлалаа. Танд улам их амжилт хүсэн ерөөе