Үндэсний бөх нь Монголын ард түмний өв соёл, уламжлал, дархлаа, үеийн үед дээдлэн хүндэлж, хөгжүүлж, эрхэмлэн хайрлах үнэт зүйл билээ. Аливаа хөгжил дэвшлийн хуулийн дагуу Монгол бөхийн барилдааны дүрэм шинэчлэгдсээр байна. Тухайлбал, цол бүрийг босго даваатай болгосон. Түүнчлэн ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэн, хэн амжилт гаргана, түүний ам авах эрэмбэ дээшилнэ гэдэг шинэчлэл хийсэн нь бөхчүүд, бөхийн хорхойтнуудын сэтгэл нийцсэн өөрчлөлт байсан юм. Үүнээс гадна маргаантай барилдааны шүүлтэд дэвшилт технологи болох камерын удаашруулсан бичлэг ашиглах болсон нь маш чухал шинэчлэл.
Би давсан, унаагүй байсан гэх мэт маргаан, гашуун дурсамж өмнө нь бөхчүүдийн дунд маш их байв. Харин одоо маргаантай барилдааныг маш нарийн нягтлан шийдвэрлэх боломж бүрдсэнийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Гэтэл өөрчлөлт шинэчлэл бүхэн сайн үр дүн авчрахгүй. Тиймээс Монгол бөхийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа маш ухаалгаар бодож, шийдэх учиртай.
Эс тэгвээс эрдэмтэн буурлуудын шинжлэн судалж, онолын хувьд тогтоосон, огт өөрчилж болохгүй, хөдөлшгүй таван суурь зарчмын нэг болох “Монгол бөхөд нэг нь давж, нөгөө нь унаснаар барилдаан шийдэгдэнэ” гэснийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл, Монгол бөхийн үнэт зүйлийг үгүй хийхэд хүргэх нь Монгол бөхөд жингийн, талбайн орон зайн, цагийн хязгаарлалт байгаагүй. Монгол бөхөөс үзэгч түмний шимтэн хүлээдэг гол зүйл бол уран мэхийг уралдуулсан, хурц дайчин, хурдан шуурхай барилдаан байдаг. Энэ нь Монгол бөхийн хэзээ ямагт өмнөө тавих гол үндсэн зорилго, үзэл санаа, философи байх ёстой.
Гэхдээ бөхийн барилдаан орчин үеийн шаардаагаар цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбай, спорт заалны талбай, дэвжээгээр хязгаарлагдах болсон. Мөн Б.Түвдэндорж аваргын үеийнх шиг хонон өнжиж барилдахыг орчин үе хүлээн зөвшөөрөх боломжгүйд хүрсэн юм. Тиймээс цагийн хязгаарлалт Монгол бөхөд зайлшгүй орж ирсэн.
Ингээд шахааны барьж сонгож барилдах болсоор бараг 20 жил өнгөрсөн билээ. Барьц сонгосноор барилдаан, наадам хугацаандаа дуусах сайн талтай ч бидний урьдчилан олж хараагүй саар тал нь тодорхой хугацааны дараа илэрсэн. Энэхүү шахааны барьцыг шодож, азтай тал нь түрүүлж авдаг. Тиймээс бөхчүүд азад найдаж, шодохоо хүлээдэг болсон. Улмаар дүрэмдээ тохируулж, шахааны барьцаас хаях, хамгаалах гол арга болгон, жингээ нэмэх нь эрс ихэссэн юм. Үүнээс улбаалан бөхчүүдийн уран хурц барилдаан цөөрч, цаашлаад үзэгчдээ ч алдаж эхэлсэн билээ. Ийм сөрөг тал гарсан учир Монголын үндэсний бөхийн холбоо 2021 онд бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж, шахааны барьц сонгохыг халсан. Улмаар 2022 оноос идэвхгүй барилдсан бөхийг цэцийн шийдвэрээр хасаж идэвхтэйг нь давуулах шинэчлэл хийсэн.
Аливаа зүйл сайн, муу талтай. Тэгвэл дээрх шинэчлэлээс сайн талыг нь олж харахыг хичээе. Идэвхээр давуулах болсноор бөхчүүд санаачилгатай, дайрч довтолсон, олон мэх хийсэн тэсэрсэн барилдаан үзүүлэх болсон нь ажиглагддаг. Сөрөг тал нь гэвэл монгол бөхийн унаж, давснаар дуусдаг суурь зарчим алдагдаж эхэлсэн.
Барилдаж буй хоёр бөхийн барилдааны хувь заяа өмнө нь зөвхөн тэдний гарт байсан бол одоо дундуур нь цэц гэдэг гуравдагч этгээд орж, унаа, даваа шийдэгдэж эхлэв. Богино хугацаанд энэ дүрмийг туршихад Э.Оюунболд арслан, М.Лхагвагэрэл заан нэгэн барилдааны үзүүр, түрүүнд шалгаран барилдаж байв. Тухайн үед идэвхээр давуулж, түрүү бөх тодроход бөхчүүд болон үзэгч олон үүнийг монгол бөхөд тохирох дүрэм огт биш гэдгийг ойлгосон. Заавал унаж хаяж дуусдаг нь монгол бөхийн үнэт зүйл, үндэсний өв уламжлал билээ. Бид асуудлаа том зургаар нь харж чадахгүй, наадмаа цагтаа багтааж дуусгах гэх жижигхэн асуудалд баригдаж, түүнийгээ зөв шийдэж чадахгүй бол үеийн үед өөрчлөх ёсгүй үндэсний бөхийн үндсэн зарчим алдагдана. Улмаар жоомоо устгах гээд гэрээ шатаасан шиг эмгэнэлтэй зүйл болно. 1988 оны наадамд идэвхийг үнэлж үзсэн. Тухайн үед нэг бөх 10 гаруй удаа өрсөлдөгчийнхөө хөл рүү өшиглөсөн маягтай болоод, мэх хийсэн идэвх үзүүлсэн гээд даваа авсан. Гэсэн ч үүнийг Монгол бөхөд цаашид ашиглах бололцоогүй гээд дахиж хэрэглээгүй гашуун туршлага бий. Одоо бөхийн дүрэмд байгаа заалтаас харахад яг ямар арга, мэх, хөдөлгөөнийг идэвхтэй гэж үзэх нь тодорхойгүй. Тиймээс түрүү бөхийг яаж тодруулах нь бөхийн цэцдийн толгойны өвчин болох нь тодорхой. Ийм тодорхойгүй зүйлээр улсын наадмын түрүүг тодруулбал үзэгч түмэн хүлээж авахгүй. Түүнээс гадна мөнгөтэй хүн, компани, нутгийн зөвлөлийнхөн цэцийн гишүүнд нөлөөлөх гэж оролдох асуудал тулгарч болзошгүй. Мөн идэвхээр хасагдсан нь хэл амаар дайрах, доромжлох, зарга хийх магадлалтай.
Шүүмжийг хүн бүр хэлж чадна. Тиймээс миний бие шүүмжлэхээс илүү гарц шийдэл, гаргалгаа санал болгож байна. Шахааны барьц сонгох дүрмийг анх гаргахдаа давуу барьцыг шодолтоор биш, хэн идэвх гаргасанд нь, бас ганц биш, олон барьцын сонголттой оруулж ирсэн бол барилдааныг унаж, давснаар дуусгах гарц олох байлаа. Гэхдээ бид алдаанаасаа суралцах ёстой.
Тэгэхээр тогтсон цагтаа эхлээд, хоёр бөхийг бүх хүч, авьяас чадвараа дайчлан барилдахыг шахаад, сэрвүү, дан давхар шуудаг, сугадааны барьцын хугацааг дуустал цэцүүд хянаад, хэн нь илүү идэвх гаргасныг тогтоодгоороо тогтооё. Харин идэвхээр аль нэгийг давуулдгаа больё. Тэгээд нэг биш, таваас цөөнгүй барьцаас биеийн онцлог, жин, өндөр, барилдааны хэв маяг, арга техник, мэх чадвараас хамаарч сонгох боломж бөхчүүдэд олгоё. Жишээ нь, хөл дангаар авах, сэнжигний барьцтай хонгодож авах, аль нэг талын сэнжигнээс хоёр гараар атгаж авах, нэг талын сэнжиг, шуудгийн барьц авах, далбааны ар, шуудгийн барьц авах гэх мэт байж болно. Өөрөөр хэлбэл, аль болох жин нэмэх сөрөг тал гаргах боломжгүй барьцыг, бөхчүүдийн дунд санал асуулга явуулах замаар хаялцах барьцын жагсаалтад оруулсан нь зөв байх. Нэгэнт унасанд тооцогдсон, идэвх гаргаагүй бөхөд сүүлчийн боломж олгон, харин идэвхтэйд тооцогдсон бөхөд давуу тал барьц олгож, таван минут барилдуулбал ямар вэ. Таван минутад хаялцаж чадаагүй тохиолдолд нөгөө бөхөд нь давуу барьц сонгох эрх шилжинэ. Давуу барьц сонгосон бөх барьцаа алдсан ч барилдаан идэвхтэй үргэлжилбэл зогсоохгүй байх шаардлагатай. Харин барилдаан эхлэх үед барьц сонгуулсан бөх ямар ч барьцгүй байснаа барилдаан эхэлсний дараа барьцаа олж авахаар зохицуулахгүй аваас барьцаа авах гээд цаг авдаг гашуун туршлага бий. Энэ гаргалгааны давуу тал бол идэвхтэй дайчин барилдааныг дэмжиж, шагнал урамшуулал болгон, олон төрлийн давуу барьцаас өөрт тохирохыг сонгуулах юм. Ингэснээр бөхийн барилдаан цагтаа дуусах боломж бүрдэж, хамгийн гол нь давснаар дуусдаг Монгол бөхийн үнэт зүйл, суурь зарчим хадгалагдана.
Хуульч Д.Эрдэнэ
Сэтгэгдэл0
За өөхтэй гүзээнүүдийн ноцолдохыг харах гэж цаг үрэх ямар шаардлагатай юм. Хүн төрөлхтөн цахилгаан машин, нисдэг дрон,хиймэл оюун ухаан гэж өрсөлдөж байхад Монголд л Чингис хаан гэж солиорч өнгөрсөн баларсан түүхээр хөөцөлдөж баларч явах юм.
Чингис хаан, бөх, морь, ламаа шүтэхээс өөр юу ч хийдэггүй орк улс.
Зодог шуудаг улаан хөх булангийн гэсэн коммунизмын үеийн чөлөөт бөхийн 2 өнгөтэй байдгийг болиулаач ээ..МАН-ын коммунист маоистуудын хошного болсон Өмхий маанагууд аа..
chi muu geleg bitgii hyz!!!!!!cham sig lalar tolgoinuud hol ochij hyz!!!!yugaan hiih ni chamd hamaagyi ee!!
Бөх гэж ноололдсон амьтан хүний цаг үрсэн алиалагч нар. Ертөнц дэлхийн хүмүүс цаг хугацаатай уралдаж хөгжиж байхад монгол үндэсний бөх гэж халуун наранд хөлсөө дуслуулан хөөцөлдөн алхана, бүтэн цаг барилдана ёстой залхмаар
Шинэжлэх цаг нь болсон бүтэн цаг барилдахыг харах хүн байхгүй 30 минут байхад хангалтай юм өөрчилэгдэж шинэжлэгдэж байна шүү дээ
Юм л бол мөхнө сөнөнө устана уусана... бинз ен шатахуун, гурил будаа тасарна... хөршөө л түш, шүт.... ингэж гаслаж гангинаад байгаа улс л Монгол мөхөөсэй гэж тасралтгүй тарни уншаад байгаа хэрэгшүү дээ ! Орос Хятад хоёр 1915 оны гурван улсын гэрэ эг дахин хийхнүү дээ, манайхыг Оросууд дотоод хөрш гэж нэрлээд эхлэвүү дээ ?! Энэ юу гэсэн үг вэ ........монгол хүн атлаа Путиныг дэмждэг 72 хувийхан үүнийг нэг тайлбарлаач !!!
Сумо шиг л болгохоос…..
Ондор даваанд идэвх гэдгээ боль 60 минутан дотор баруулдуулаад,хаялцахгуй бол хоеуулангий нь хас энэ бол шударга зарчим идэвх гэж хоер бох, ард тумнээ хоер хувааж талцуулахаа боль!!!
Дэлхийн жишигт идэвхгүйг нь хасдаг. Тэглээ гээд болохгүй байна гээд хэн гоншигоноод байна. Жаахан сэр дундад зуунаараа үлдэхгээгүй юм бол.
USTANA!!! ENE DURMIIG ZOHIOSON HUMUUS MONGOL BUHUUS ZAILAH YOSTOI!!!!!!
Өөрчлөх хэрэгтэй, спорт өөрөө минут, секундээр хэмжигдэж бхад бүтэн цаг бага бн гэдэг чинь дэндүү тэнэглэл, мулгуу цагаа үрсэн хүний ажил!!
Дэлхийн 8 тэрбум хүн гаргасан шийдвэрт гоншигнодоггүй мөрдөөд биелүүлээд амьдардаг. 3 сая монголчууд юм болгоныг жадлан эсэргүүцэж гоншигнодог. Үр дүн нь зэрлэг орк болж өсдөг.
Монгол бөхийн уламжлалаар цаг наргүй ноцолдох
Духаараа мөргөлдөж зогсоод хэдэн өдөр болохыг хүлээх үү? Төрт ёсны наадам.энэ байдлыг нь.хүлээгээд бас хэдэн.өдөр.болох уу? Сая наадмын барилдаанд Содномдорж өрөхгүй 20 минут зугтаагаа биз дээ. Ийм.байхад идэвх харахгүй юу?
Тийм л дургүй бсым бол энэ дүрэм ыатлагдаж бхад нь чарлалдацгаахгүй яасы? Өөрийнх нь бөх явчихаар худлаа сөнөлөө дууслаа ч гэх шиг. Монгол бөх Со-гоор дутах юм юм уу? Эсрэгээрээ Батсуурь идэвхгүй барилдаад одоогийнхоо дүрмээр унасанд тооцогдсон бол мань хүн хэзээ ч энүүн шиг уйлан дуугарахгүй тахимаа өгөөд л эр хүн шиг цаашаа явна, согийнхон болохоор энэ чинь харин ёстой зөв дүрэм бна, сайхан боллоо гээд л чөтгөр шиг чарлан инээж бхгүй юу. Даанч тийм юм болсонгүй, чарлан уйлцгааж бна. Төр төмбөгөр ёс ёмбогор гэдиймаа, хууль дүрмээ мэдэж авцгаа.
Нэгэнт амалсан бол бага цолтой бөхөө дийлээгүй гээд бага цолтой бөхийг нь давуулах хэрэгтэй
deer yed naiman honog nozoldood arai gej dabj bailaa,Odoonii tenegyyd yugaan medeh be?....Ulamjlal gedeg bol ter dee....enyyniig dabj harj yzej chadahgyi bol eertee gomd!!!naadam chengeen gedeg ene dee!!!!bysadiig myy helehees byzdaggyi ta eeriigee emgeeleh erhgyi suu!!!!ta heniig yu gej byryytgan myylsan be?Ta bol yag l ter ygendee barigdaj bas l ta ynen bolno!!!teheer honhortoo heniig ch byryytgah geed chadahgyi ee....Olnooroo syyj baij chaana ni gardag jamtai .....
Бөх бол хоёр л хүн барилдаж байгаа гэтэл үзэгч маань олон арван мянган хүн, за тэгээд телевизээр хэдэн зуун мянган хүн үзэж байгаа шүү дээ тэд бол хаялцахыг л харж хүлээж байгаа хаялцахгүй үнэхээр хүч тэнцсэн бол хоёуланг нь хасах дүрэм гаргавал шудрага, шийдсэн барилдаан хийх л болно. Тэгэхгүй бол цагаа дуусгах гээд хүлээгээд байгааг анзаарахгүй байна уу хүмүүсээ !!! Спорт , тэмцээн бол ямар ч өршөөлгүй өрсөлдөөн байдаг Тийм болохоор хаялцаагүй бол хоёуланг нь хасах хэрэгтэй