sonin.mn
Спортын төв ордонд хоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ХХ зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаярын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнд 39 байгууллагын 192 тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгаруулжээ. Шилдэг эрэгтэй, эмэгтэй боксчноор Д.Ганболд, О.Есүгэн нар шалгарчээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг эмэгтэй боксчин О Есүгэн “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин юм байна. Тус хорооны дасгалжуулагч ОУХМ Б.Эрдэнэбаяр шилдгээр тодорчээ.