sonin.mn
ЭР-РИЯД.  /AFP/.  Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду пүрэв гарагт Саудын Арабын “Аль-Наср” клуб “Аль-Вехда” багийг 4:0 онооны харьцаагаар буулган авсан тоглолтод бүх гоолыг оруулснаар клубийн карьерийнхаа 500 дахь гоолоо оруулав.
 
Өдгөө 38 настай К.Роналду таван өөр багт 503 гоол оруулаад байгаагаас Лиссабоны "Спортинг"-д 3, Манчестер Юнайтед клубт 103, Реал Мадридад 311, Ювентуст 81 удаа тус тус гоол оруулжээ. Харин ДАШТ-ий дараа гэрээ байгуулсан “Аль-Наср”-т таван гоол авчраад байна.
 
Пүрэв гарагт болсон тоглолтын 21 дэх минутад К.Роналду зүүн хөлийн цохилтоор эхний гоолоо оруулсан бөгөөд эхний үе дуусахын өмнөхөн тоглолтын тооны харьцааг 2:0 болгожээ. Үүний дараа хоёрдугаар үед тоглолтын 8 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулснаар карьерийн 61 дэх хет-трикээ хийсэн байна. Тэрбээр Саудын Арабын “Аль-Наср” клубт 2025 оны зургаадугаар сар хүртэл тоглох гэрээ байгуулсан билээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг