sonin.mn
Орхон аймагт болж буй хүүхдийн спортын өвлийн VII наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд баруун хязгаарын Ховд аймгаас Б.Бадамгарав гэдэг 11 настай охин ганцаараа аймгаа төлөөлөн оролцож байгаа юм. Түүнийг өчигдөр нээлтийн ёслолын үеэр аймгийнхаа нэрийг дуудуулан ганцаараа орж ирэхэд ордон дүүрэн үзэгчид халуун дотно алга ташилтаар угтан авсан.
Ховд аймгийн Дөргөн сумаас ирсэн Б.Бадамгарав охин анх удаа зориулалтын стандарт зам дээр уралдсандаа туйлын баяртай байгаа бөгөөд спортын наадамд оролцох бэлтгэлээ Дөргөн нуурандаа базаасан