sonin.mn
Өчигдөр буюу 17 -нд Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Томас Бах олимпийн наадмын өлгий нутаг Грекийн Пелопоннес хойг дахь эртний олимпийн төв байранд ХТРТ-ын сэтгүүлчтэй ярилцжээ.
 
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах энэ үеэрээ: "Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл тасралтгүй явагдаж байна. Халдварын эсрэг Хятад Улсын хариу арга хэмжээ бидэнд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Хятад улс цар тахалтай тэмцэх явцад вирусын халдвар авахаас сэргийлэхээс гадна вирусыг устгахаар төлөвлөжээ. Цар тахлын нөлөөнд өртсөн боловч Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил маш ахицтай явж байна.
 
Тэмцээн явагдах бүхий л талбайг хэдхэн сарын өмнө дуусгасан нь үнэхээр гайхалтай. Иймээс ч бид туршилтын тэмцээнүүдийг аюулгүй явуулж эхэллээ. Туршилтын тэмцээнд оролцсоны дараах тамирчдын сэтгэгдэл маш эерэг байна 
 
. Тиймээс  ч Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар хоёр зүйлийн ажлыг сайн хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, тэмцээний зохион байгуулалт, үйл ажиллагаа. Тиймээс тэмцээний хэвийн ажиллагааг хангахын тулд туршилтын тэмцээн маш чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал болно. Өдгөө Бээжингийн Өвлийн Олимпийн Зохион байгуулах хороо, Хятадын холбогдох байгууллага, олон улсын шинжээчидтэй ярилцаж, хүн бүр аюулгүйгээр Олимпийн наадамд оролцох боломжийг бий болгохоор ажиллаж байна." гэсэн байна.
 
М.Цогт