Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголын Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал Н.Тамир: "МҮБХ, Хил хязгааргүй спорт ТББ санаачлан Монголд анх удаа Монголын Үндэсний бөхийн мэргэжлийн лиг зохион байгуулахаар боллоо.
Уг лиг нь 2021 оны 10-р сарын 16-наас эхлэн 4 жилийн туршид сар бүр цувралаар явагдах бөгөөд, анхны барилдаанаа энэ Бямба гарагт хийхээр төлөвлөөд байна. Эхний барилдаанд маань одоо ид барилдаж байгаа улс аймаг, цэргийн цолтой 32 бөх барилдахаар бүртгүүлсэн.
Шударга шүүлт, шударга барилдаан, өндөр хариуцлага бүхий ёсзүйн дүрэмтэй, өндөр шагналын сантай лигийн тэмцээн гэдгээрээ онцлог юм. Лигийн тэмцээнд оролцсоноороо тамирчдын ур чадвар өсдөг, сайжирдаг. Улсын цолтой бөхчүүд дараа дараагийн тэмцээнд оролцох байх гэж найдаж байна." гэв.
Хаоин МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав: "МҮБХ-ны гол эрх үүрэгт хамаардаг нэг зүйл нь бөхийн барилдаан зохион байгуулах байдаг. МҮБХ 2018 онд шинэчлэгдсэнээсээ хойш бөхийн барилдааныг нээлттэйгээр зохион байгуулах бодлогийг баримтлан ажиллаж байна. Цар тахлын үед бөхийн барилдаан тогтмол зохион байгуулагдахгүй, бөхчүүдийн бэлтгэл хангагдахгүй байгаа зэрэгт дүгнэлт хийж гарааны 8 хүн барилдах барилдааныг зохион байгуулж байна. Анх удаа оноолтын системийг туршиж үзэж байна. Энэ нь үндэсний бөхөд чөлөөт бөх, жудотой адилхан оноолт, оноо олгоно гэдгээрээ онцлог юм. Бусад зүйл нь уламжлалт бөхийн барилдааны дүрмээрээ явагдана" гэсэн юм.
М.Чойжал
Сэтгэгдэл0
Магалжав өөрчлөлтийг хийж чаднаа.Оноо өгдөг болбол тэр тусмаа жүдо шиг хэн мэх хийсэнд нь өгдөг болчихвол ч их хэрүүл арилна.
Ulam ih hervvl tri bolnoo !
Ажил хийх хүн олдохгүй бнаа, нэг бол бөх нэг бол дуучин жүжигчин. Одоо энэ нутгийн зөвлөлүүдийг журманд нь оруулахгүй бол зүгээр нэг нийгэмд бүтээмж бхгүй явдаг 00 уудыг бизнес эрхлэгчдийн мөнгөөр угждаг газрууд болчихсон. Боловсрол хэрэгтэй бна Монголд , чадахгүй бол ядахдаа 2 гараараа хөдөлмөрлөмөөр бна, хоорондоо ноцолдож мөнгө хийж паразитлахаа татвал таарна.
Оноо яаж өгөхөө сайн тайлбарлаад өгөөч, 10 минутанд олон өвдөг шороодуулсанаар юм уу? эсхүл шуудагдавал 3 оноо, сэнжигдвэл 2 оноо, хөлрүү дохивол 1 оноо гэх юмуу?
Ene chini mongol b uhud eruusuu tohitoi gvi !!! Magaljavt bolovsrol dutaad, zuv logiktoi setgej chadahgvi bna.Olon zuun jiliin tur sh bolovsorson togtoltsoog hamaagvi zorgooroo uurchilj boldoggvi yum. Mudhun bolohgvi ni medegdnee !!! ,
Зиаа!! Наад бөх өө одоо боль!! Хэнд ямар хэрэгтэй гэж!! Тэд яах ийх нь бидэнд падлийгүй!
1\ . бөх , уяач , харваачдад ерөнхийлөгч цол олгодогоо боль , 2\ . цолыг бүх насаар олгодогоо боль , допингдсон , ёс зүйн зөрчил болон гэмт хэрэгт \ А . Сүхбат , Оюунэрдэнэ , Батсуурь , Улаанхүү , Одхүү г . м \ холбоглсон бол цолыг нь хурааж бай , 3 \ . спортын бусад төрлүүдийн адил тэдэн оны , тэдэн удаагийн улсын аварга гэдгээр нь алдхршуулж , бай шагналыг нь хангалттай өгч бай , 4 \ . Аль ч цолыг улсын наадамд 5 - аас дээш давсан бүх хугацаанд нь ХАДГАЛУУЛЖ , тэр зиндааных н ь бай шагналыг өгч байх зэрэг өөхчлөлтүүд хийж , хэрэгжүүлж чалах юм бол ЖО нэрнээсээ салж , хараалгаж зүхүүлэхээ больж , үндэсний спорт нэр , уоамжоаоаа сэргээж чалах байх , түүнээс биш ч шаварь унасан ш дэээ ...
Одоо сумо,үндэсний бөх,чөлөөт гээд утгагүй юмнуудыг хэдэн орос монгол хольж ярьдаг үе нь өнгөрсөн өвөөнүүд л үздэг байх.
Deer ueiin shg guriital n barilduulah heregtei.yun toloo bieiin tamir bilee.bohchuud Jin bagatai baih estoi.
Заа нөгөө бөхийг маань шоу болгоод одоо л гурилдаж эхлэх нь дээ
Үндэсний тодотголтой ч юмс заавал өөрчлөгдөж шинэчилэгдэн сайжирч байх ёстой! Үндэсний бөхөд Японы Сумо-гийн барилдааны системийг ашиглах хэрэгтэй. Мөн цол үүрдийнх байх нь зохимжгүй.
Сонгож авсан хэдэн бөх дотор ядаж ёс зүйгүй,хүн зодсон,хэрүүл хийхэд цаг ямагт бэлэн явж байдаг өвчтэй эрүүл нь үл мэдэгдэх оркууд орсон нь харамсалтай.муу дээрээ муу гэдэг боллоо.
Наад тэнэг спортоо одоо боль.
Жил бүр улсын аврага шалгаруулах бөхийн барилдаан хийдэг байсан. Бодоод байхад түүнийг сэргээмээр юм шиг байдаг. Үүний шалгаруулах арга нь сүүлийн 16 бөхийг шатарчлах бол хэн болон давсан нь тодорч улсын наадмаас ч чанартай барилдаан болж байсан байдаг. Үндэсний Ли -г энэ тэр гэх гадныхныг дуурайгаад яах вэ? Ер нь монгол бөх бол монголоороо байг ээ. Ам авахыг үгүй болгох шиг санагдаад байвал... байж л байг ээ. Тэгж байтал дэвжээтэй болно гээд балайраад явна. Монгол бөх Монголыг байлгаж буй хэрэг.