sonin.mn
Монгол Улс “Цахим үндэстэн” болох уриалгад нэгдэж, 2021 оныг Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэлжилтийн  түвшнийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ангийн Ахлагчийн зөвлөлийн санаачилгаар бие бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэх, биеийн жингийн зохистой харьцааг тэнцвэржүүлэх зорилгоор “Цахим гүйлт” нэг сарын аяныг зохион байгуулж байна.
 
Зэвсэгт хүчний 032 дугаар анги
 
Уг аянд нэгдэхийн тулд бие бүрэлдэхүүн “Strava” гүйлтийн апплейкшныг өөрийн гар утсанд суулган “Гүйгчид 032” гэсэн клубт нэгдэж гүйлт эхэлнэ. Аянд ангийн байнгын бие бүрэлдэхүүн 100 хувь идэвх санаачилгатай хамрагдан, одоогийн байдлаар эрэгтэйчүүдээс цэргийн цагдаагийн ротын дэд ахлагч Б.Даваажав 200 км, эмэгтэйчүүдээс сувилагч Г.Амаржаргал 110 км гүйснээр хамт олноо тэргүүлж байна.  
 
 
Ахмад О.ГЭРЭЛЗАЯА
Эх сурвалж: "Соёмбо" сонин