sonin.mn
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
 
Барилдааны дундуур тохох мэхэнд нь вазари алдаж, үүнийгээ нөхөж чадахгүй байсаар дийлдэв.
 
Урнаа өмнө нь энэ жилийн ДАШТ-ий хүрлийн төлөөх барилдаанд түүнийг ялж, хоорондын харьцаагаа 2:2 болгон тэнцүүлсэн ч энэ удаа барсангүй.
Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын залуу бөх Катарина Костатай барилдана. Урнаа өмнө нь түүнтэй хоёр удаа барилдаж, хоёуланд нь ялж байв.