Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Нагоя башё ирэх сарын 4-нд эхлэх бөгөөд холбооноос банцүкэг олон нийтэд зарлажээ. Уг башёд Хакүхо ганцаараа ёкозүна цолтой барилдана. Хоёр башё дараалан 10 давсан сэкивакэ Такаясү озэки цолны төлөө барилдах юм. Вакатакакагэ, Мэйсэй хоёр комүсүби болсон бол Ичиямамото дээд зиндаанд дэвшжээ. Хүнд гэмтлийн улмаас жониданд унаад байсан Үра 21 башёгийн дараа дээд зиндаанд дахин барилдах нь.
Хөл хорионы дэглэм зөрчин, гурван тэмцээнд барилдах эрхээ хасуулсан Аби макүшитад хоёр башё дараалан 7:0 түрүүлж, жюүрёод эргэн иржээ.
Үүнээс гадна их аварга Хакүхогийн зодог тайлах эсэхээ шийдэх башё болно. Мөн озэки Тэрүнофүжи ёкозүна цолны болзол сонссон байгаа билээ. Энэ талаар Исэгахама ояката “Сүүлийн нэг жилд гурав түрүүлсэн. Хоёр башё дараалан тэргүүллээ. Тэгэхээр Нагояд заавал түрүүл гэж хэлэхгүй. Үзүүрлэхэд л ёкозүна цолны яриа эхлэх байх” гэжээ.
Монгол бөхчүүд:
Макүүчи
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
М-2 Ичиножёо А.Ичинноров
М-5 Хоошёорюү С.Бямбасүрэн
М-6 Кирибаяма Г.Лхагвасүрэн
М-7 Чиёошёома Б.Мөнхсайхан
М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил Жюүрёо
Б-6 Миторюү Б.Төрболд
Б-7 Азүмарюү С.Тодбилэг
Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
3-12 Дайшёохо Ч.Шижирбаяр
Макүшита
Б-2 Хокүсэйхо Э.Даваанинж
Б-13 Хокүтэнкай Г.Сүхбат
Б-21 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-23 Тамашёохо Э.Энхманлай
Б-25 Ёошёояма Б.Анхбаяр
3-34 Сакигакэ Я.Баттүшиг
Б-46 Саданохикари Д.Наранцогт
Санданмэ
3-5 Хокүтомарү Н.Чинзориг
Б-57 Араүма Б.Төртогтох
Жонокүчи
3-18 Кагамио Б.Нанжид
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Заавал "алчуур шидүүлж " байж зодог тайлах хэрэг байсан юм болов уу даа ...
ene ydaa abraga maani tyryyleh magadlaltai baina,manai ydam damjsan agyy symagiin hamgiin deed erhiig barij baigaa abragadaa bayar hyrgej amjiltiig hysmyy!!!!Terenopuuji mini abraga bolooroi!!!!Mongol behchyyd mini bygd sain barildaj zereg zindaagaandeesluulne biz ee?....Harahad yramtai Mongol behchyyd baharhagdsaar dyysah baih syy!!!
Сумогийн түүхийг шинэчлэн бичүүлсэн Дай Ёкозүна хүн одоо яах нь аваргын дур. Сайхан барилдаад, турсан нь их ч сурсан их гэдгийг харуулчих.Тулааны дэвжээнд удаан гараагүй болохоор эргэн ирэлт амаргүй байх болно. Энэ башёд үзчихээд зодог тайлчихгүй юу даа. Энэ башё гэж онцолж байгаа нь Даяарт Дуурсагдах Далай Даян Дархан аварга Ж.Мөнхбат Токиогийн Олимпод Монгол улсын түүхэнд салхи хагалан орж байсан түүхийг л сөхөж байна. Мөнх Тэнгэр, Дээдсийн ариун сүнс Хакухо Их аваргыг ивээх болтугай.Бүх сумочид бүгд сайхан барилдаж 1921 онд монголын эх оронч өвөг дээдэс гамин,баронаас эх нутгаа чөлөөлөн эрх чөлөө,тусгаар тогтнолоо тунхаглаж байсан аугаа ялалтын 100 жилд бэлэг барихыг ерөөе.Хурай.
Who cares?
Монгол сумочдод баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе