sonin.mn
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ/-аас шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-нд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирүүллээ.
Монгол Улсын Харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 6 бөх, “Ковид-19” халдварын улмаас 1 бөх 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн болно.
 
 
Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори 6 бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-д 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, үлдсэн 1 бөхийн шинжилгээний хариуг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна. 
“Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй бөгөөд. Цэвэр, шударга өрсөлдөөнийг уриалж байгаа харцага цолтнууддаа спортын өндөр амжилт хүсье” хэмээн МҮБХ-ноос мэдээллээ.