sonin.mn

Ливан улсын Бейрут хотод пара таэквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Отгонбаатар, О.Хосбаяр нарын удирдлага дор олимпын эрхээ авсан Г.БолорЭрдэнэ, Х.Энхтуяа нарын зургаан тамирчин өрсөлдлөө. Тивийн аваргын К 44 ангиллын 61 кгын жинд Г.БолорЭрдэнэ тулалдаж, мөнгөн медаль хүртэв. Харин К 43 ангиллын 61 кгын жинд Ц.Даваачулуу, К 44 ангиллын 49 кгд Х.Энхтуяа нар хүрэл медаль хүртээд байна. Сонирхуулахад, Азийн таэквондогийн холбооны ерөнхий ассамблейн хурлаар 2022 онд өсвөр, залуучууд, паратаэквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орноор Монгол Улсыг сонгосон билээ.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин