sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн түүхэнд Европ тивд тоглож байгаа хөл бөмбөгчин Монгол хүү амжилтын нэгэн шинэ хуудсаар баяжуулж байна.
Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж медалийн эзэд болов.
 
 
Алдарт Пушкашийн нутагт, домогт Ференцварошийн араас аман хүзүүднэ гэдэг яах аргаүй бахдам амжилт юм. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдаж, эхнээсээ ийнхүү үр шимээ өгсөөр байна.
 
 
Ташрамд дуулгахад, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар: “Ирэх намар монгол хүү Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн өөрийн нүүр хуудсандаа бичжээ.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг