Дорнод аймгийн Халх гол сумын Хамар даваанд орших 54 метр өндөр, 33 метр өргөн, 110 тонн жинтэй, аранжин зэс бүхий Ялалт хөшөө, Баянцагааны нуруунд байрлах Ерэн баатрын хөшөө, Баянцагааны тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсан танкийн 11 дүгээр бригад, түүний командлагчийн дурсгалыг хүндэтгэсэн М.П.Яковлевын хөшөө, 1939 оны 6 дугаар сарын 28-нд дайралтад өртөн олон арваараа амь үрэгдсэн 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороо, монгол цэргүүдийн дурсгалд зориулсан Монгол дайчдын хөшөө, Ханан хөшөө, Илдэт хөшөө... нэр нь хүртэл түүхийг өгүүлэх хөшөө дурсгалуудад Халхын голын түүхт ойн хүндэт зочид төлөөлөгчид, нутгийн ард түмэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Дайны гал голомт болж байсан Халх гол сумынхан энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэдний хувьд, нэг сайхан мэдээ нь Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан тус сумыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг нутгийн ард олон уухайлан талархаж, хүлээн авлаа.
Халхын голын дайнаас төрсөн Дорнод аймгийн харьяат хоёр ахмад дайчин байдаг бөгөөд ерэн насыг давж яваа Цэвэгийн Дорж, Гончигийн Хандам гуай нар энэхүү хүндэтгэлийн ажиллагааны хүндтэй эзэд байлаа. Чухамдаа олон зочид гийчид бужигнаад, хөл хөдөлгөөн болоод байгаагийн учрыг төдийлөн сайн ойлгоогүй ч хоёр буурай маань цагтаа тэсрэх бөмбөг, исгэрэх сумнаас бэргэлгүй, аавын олон хөвгүүд, охидтой хамтдаа Халхын голын ялалтыг авчралцсан эрхэм гавьяатнууд билээ.
Сэтгэгдэл0
Халхголд дайн болоогүй гэж Баабар бичээд байсан яасан бэ. Иймэрхүү худал бичдэг хөлсний амьтадыг АН ивээн тэтгэдэг нь намын бодлого уу.
nugel ni nudeeree garnaa gedeg chini ter shuu dee,..baabar gej 80-aad onii ued filosofiin bagsh geed l neg yum hodoo gadaagui yavaad l bsan ,..tegeed 24 jil ,..yostoi galzuu medt l aaashilj bsan ,..ezen ni yumaa medej ereg ni usaa hashdag yum,..orosiin ard tumen ene ugee hezee heleh erhtei ard tumen,...mongolchuud ch hezee ch martdaggui,..orosiin ard tumniig demjseer bdag ,...odoo l harin hen hen ni hen ve? gedeg ni yag il tod bolson shuu dee,..ardchilaliin ner barij guigeed bsanuud hen ve?
Халх гол Ардчилсан намын хурган хэнхэг дарга нарт Японы тарьсан гайгаар Монгол асар ихээр хохирсон. Японы тагнуул гээд л жирийн иргэд хүртэл дайн болоогүй байхад буудаж алуулаад байж бид дайн гэж нэрлэх нь мэдээж. Ардчилсан Намын тэнэгүүд минь Монголын Хэдэн хүнийг япончууд алсаныг мэдэх үү? Япон манжуурт тоглоомын улс байгуулаагүй бол 1932-1990 он хүртэл хэлмэгдсэн хүмүүс бол бүгд амьд мэнд байх байсан. Элбэгдоржоосоо эхлээд Ардчилсан намын хэнхэг хоосон хурган дарга нар хүртэл бараг бүгдээрээ их хэлмэгдүүлэлтийг МАХН бүгдийг хийсэн гэж ярьдаг ч энэ бол японы гай балаг гэдгийг мэдэхгүй явсан юм биш биз дээ. Хэлмэгдүүлэлтээр дандаа улс төр хийж бүх монголчуудын толгойг угааж чадахгүй шүү.
Баабарт хэлэхэд бид Халхын голоос зүүн тийш Номун хан Бүрд овоо хүртэлх газар нутгийн Япон, Манжуудаас булаан авсан эзлэн түрэмгийлэгчид юм байна л даа. Халх Нөмрөгийн бэлчир хэмээх Нөмрөгийн гол, Мана уул зэрэг газар нутгаа алдсан нь хайран биш юм байна л даа. Бараг л Япончууд энэ нутгийн Монголчуудын савраас Манж – го – д эргүүлэн өгч чөлөөлөх шударга ариун дайн хийсэн гэгээн ариун үйлстнүүдп юм байна л даа. Өвөр Монголчуудад сайн хандаж байсан юм гэнэ. Янхны газрууд олноор байгуулж, элэг нэгт Монголчуудын маань хүйсийн аюулгүй байдалд нь халдан, бэлгийн замын өвчин дэлгэрүүлж, элэг нэгт Өвөрлөгч хүүхнүүдийг маань зугаа цэнгээний хэрэгсэл болгон, бие дээр нь бактериологийг зэсгээ туршиж байсныг сайн сайхнаар хандаж байсан гэж хэлэх үү. Монголчуудыг нэтгэж өгөх гэж байсан юм гэнэ нэгтгэх нэрээр Японы их гүрний сүүдэрт үеийн үед, ургийн урагт байлгах л санаархал байсан шүү дээ. Япончуудын энэ санаархлыг Богд хаан тэргүүтэй Монголын төр сайтар гадарлаж байсан тулдаа Буриад, Дагуур зэрэг газарт болсон Нармай монголчуудын хуралд төлөөлөгчөө явуулаагүй юм шүү дээ. Нармай Монгол үзэл санааг дэмжээгүйдээ бус тэдгээр элэг нэгтнүүд маань япончуудын тоглоом болж буйг, үүнийг нь бид дагавал мөнхөд Япончуудын саваот орохыг цөлх Монгол ухаанаараа манай ноёд тайж нар сайтар ухан ойлгож байснаас тэр шүү дээ. Өвөр Монголын Дэмчигдонров вантан маань ч энэ сайхан хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Японыг дагаж байж баларсан шүү дээ. Өөрийн гэм бурууг ойлгон Монгол ах дүү нараа түшээд ирэхэд нь манайхан Зөвлөлт ,Хятадын дарамт шахалтаар хоёр жил баривчлан хорьж, 1947 онд цаазалсан түүхтэй юм. Ханиа буруу сонгосноос Япончуудын дайсан Орос, хятад хоёр гүрний түлхээсээр Монолын төрдөө цаазлуулсан даа. Уул нь тэр Монгол үэндэстнийг нэгтэх санаатай байсан, гэвч энэ бол зүгээр хошгируулалт юм гэдгийг амьдралын сүүлийн мөчид ойлгосон нь харамсалтай... Хүнд хэцүү дайны үед Япон, Солнгос, манж, Баргын хэнтэй нь тулалдаж байснаа мэдэх аргагагүй юм. Ямартай ч Дэ вангийн буянаар Баргуудын нэлээд нь элэг нэгтэнтэйгээ тулалдахаас татгалзсан юм байна лээ. Дандар баатартай олон Япон Жудо маягийн бөхөөр гар тулалдаан хийж байсан юм байна лээ. Тэгэхлээр бид Японтой байлдсан л байгаа би з дээ. Яг л Чингис хаан Алтан улсыг дайлаар мордоход Монгол гаралтай Хятанчууд нэг их эсэргүүцэл үзүүлээгүйтэй адил явдал Халхыг голд өрнөж л байсан юм байна лээ шүү дээ. Харин Солонгосын олзны цэргүүд бол Баргуудтай харьцуулахад их хэмжээгээр Монголчуудтай байлдаж байсан юм шиг байн лээ шүү. Олзны Япончууд дотор олон Солонгос хүн байсныг сүүлийн үед ил тод байлын буянаар ярьж бичих болж буй шүү дээ. Баргуудын монголчуудтай байлдсан хэсэг нь Оросууд бүх Монгочуудыг нэтгэхийн эсрэг байна гэсэн Япончуудын өдөөн хатгалгад их автсан юм шиг байна лээ. Халх Баргын аль алинд нь монголоо гэсэн сэтгэл байсныг үгүйсгэж болохгүй шүү. Хэн хэн нь хэтэрхий нэг талыг баримтлалгүй жаахан нуруутай хандацгаая л даа. Ардын хувьсгалын үед улааныг дагасан нь ч, цагааныг түшсэн нь ч Монголоо гэсэн сэтгэлтэй байсан юм байна лээ. Харинтэдний дотор Япон, Хятадыг дагасан нь байхгүй юм байна лээ. Япончууд аль хорьдугаар зууны эхэн буюу 1906, 1908 оны үеэс л Монгол нутагт санаархаж, арга буюу хүч нь мөхөстөж Хаант Оростой Өвөр Монголыг Япон, Ар Монголыг Япон өөрийнхөө нөлөөнийхөө хүрээнд авах гэрээ байгуулж байсан юм байна лээ. Уул нь бүх Монгнолыг авах санаа байсан ч Монгол түмний буян заяа түшиж, аль аль нь Монголыг бүрэн бүтнээр нь авч чадаагүй юм байна лээ шүү. Тэгэхлээр Баабараа Япончуудад Монгол улсын нутаг дэвсгэр лүү өнгөлзөх ямар ч санаа байгаагүй гэж бичдэг чинь худлаа болж таарч буй биз. Жаал юм унш. Мэдлэг боловсролоо дээшлүүл. Баабарыг тахин шүтэгчид ч тархи оюунаа жаал цэнэглэ. Буриад Монголын эрлийз Атаман Семёнов, Буриад Вандонов, Монгол гаралтай гэж өөрийгөө үздэг Барон Унгерн нарын аль алинд нь зүгээр л ашиг сонирхол, өөрийн улаан амиа авч үлдэх хүсэл байсан болохоор Нармай Монгол байгуулна гэж Монголчуудыг хошгируулж цөсийг нь хөөргөж чадсан юм. Одоо ч гэсэн Монголд дүрдээ итгэсэн зөвхөн гадны санхүүжилтээр гадаадын хошгируулагчдын талаар ямар ч баримт нотолгоогүй түүхэн судалгаа хийдэг нөхдүүд дүүрэн байна. Тэртээ нэгэн цаг үед Япончуудын тоглоомын хүүхэлдэй болж, Улаантны гарын шүүс болсон эмгэнэлтэй хувь тавилан та бүхнийг хүлээж байгаа гэдгийг мэдэж авцгаа. Ямар ч байсан Япончууд найдвартай түнш биш гэдгийг ухаарч, тэдний тоглоомын хүүхэлдэй бололгүй энэ эх орны тусгаар тогтнолын авч үлдсэн Ардын засгийн газартаа бид үеийн үед талархаж явах ёстой. Харин Сүй Шү жанд ичгүүртэйгээр бууж өгөх үед аз дутахад манай засгийн газрын тэргүүн нь Хячтадын эрлийз Па- лингийн Цэрэндорж байж таарсан юм байна лээ. 1915 оны хэлэлцээр бүтэлгүйтсэний гол гэмтэн нь бас энэ Хятад юм байна лээ. Мөн зүүнтний үр хөврөл бүрдэж, Сүхбаатар, Данзан, бодоо нар хоорондоо зөрчилдөж, эцэст нь амь насаа алдаж байсан нь ч энэ Хужаагийн гай юм байна лээ. 1930 – аад оны их баривчилгаа гажуудлын замдаа ороход энэ Хужаагий амьддаа До яаманд шургалуулсан Хужаагийн эрлийз, хурлийзууд ихээхэн идэвх чармайлттай оролсон юм билээ.
Одоогоос 5 жилийн өмнө Халх-голын дайны ялалтын 70 жилийн ойн үеэр баабар болон баярхүү гэх америк, япон, тайваны эрх ашгийн төлөө амь биеэ өгөхөөс буцахгүй болсон, эдгээр улсаас их хэмжээний мөнгө хахуульд авч хөлсөөр бичдэг байсан нөхдүүд Халх-голын дайныг “ Энэ бол дайн биш зүгээр л хийлийн будлиан байсан, харин ч Япончууд Нармай Их Монгол улс байгуулах гэж байсныг Зөвлөлтүүд дундуур нь орж ирээд үгүй хийсэн юм. Тэгээгүй бол бид өдийд японы машин техник угсардаг өндөр хөгжилтэй орон болох байсан“ гэж тухайн үеийн нөхцөл байдал, үүх түүхийг огт тооцолгүйгээр одоо цагийн өнцгөөс асуудалд муйхарлан ханддаг байлаа. Баярхүү гэж хүн 90-ээд онд МУИС-н олон улсын харилцааны сургуульд лекц уншихдаа “Халх-голын дайнд Монголын талаас 100 гаруй хүн л ухсэн. Ихэнхи нь буюу 60-аад хүн мориндоо чирэгдэж, үлдсэн зарим нь төөрч өлбөрч үхсэн гэж Монгол хүний амнаас гарамгүй үг хэлж байсныг тус сургуульд сурч байсан би тодхон санаж байна....
Баабарт хандаж хэлэхэд 1939 оны 5 сарын 11 хүртэл бүхэл бүтэн 4 жил , Халхын голын дайнаас хойш 6 жил , нийтдээ 200 – гаад удаа халдалага хийсэн улс Монголыг эзлэх санаагүй, төлөвлөгөөгүй хэрэг үү. Алс дорнод руу ч гэсэн довтлох санаагүй байсан юм бол Хасан нуурын хэрэг явдлыг юу гэж ойлгох вээ. Монголчуудын оролцоо бага байсан гэнэ. Мэдээж ЗХУ, Японы тэр их цэргийн хүчний өмнө бага хэмжээний хүч Монголоос оролцсон нь гарцаагүй. Гэхдээ л сая хүрэхгүй хүнтэй орны хувьд бүх хүчээ дайчлаад л тийм хэмжээний хүч бүрдүүлсэн хэрэг шүү дээ. Монголчууд амь тулаад ирсэн үед хүн ам цөөтэй ч эх орныхоо төлөө босох чадвартайг Япон, Хятад болоод дэлхий нийтэд харуулж өгсөн юм шүү. 18 , 19 – түүдийг татдаг байсан бол бүгд л оролцох байсан байх. Гэхдээ л одооных шиг 20 хүрээгүй юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийг бус , эрийн цээнд хүрсэн 20 настуудыг татдаг байсныг би зөв гэж үзэж байна. Хорьж болдоггүй хорин нас гэж зүгээр ч нэг үг бус бололтой. Зарим нь Орос, Япон хоёрын байлдахыг уулан дээрээс хараад сууж байх ухааны юм бичих юм. Эх оронд нь харийн дайсан халдаад байхад, анд нөхөд нь туслахаар ирээд байхад бид оролцохгүй байвал юу болох вээ. Зөвлөлтийн цэргийн хүч ороогүй бол би ддуусах байсан. 1935 оноос эхлээд хил хязгаар руу өнгөлзсөөр ирсэн дайсны эсрэг бид босохгүй бол хэн босох юм бэ. Монгол цэрэг эх орныхоо төлөө баатарлагаар байлдаагүй бол Зөвлөлтийн цэрэг ч амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтойгоор бусдын нутгийн төлөө байлдах уу. Аз болоход манй өвөг дээдэс ухаантай тулдаа Дорнод хил хязгаар түгшүүртэй болж ирсэн 1935 онд ЗХУ – тай харилцан туслалцах гэрээг амаар байгуулж, 1936 оны 3 сарын 12 – нд бичгээр байгуулан, хэрвээ БНМАУ руу харийн дайсан довтлон орвол ЗХУ цэргийн хүчээр туслахаар тохиролцож чадсан. Хэрвээ энэ гэрээг байгуулаагүй бол 1939 оны 5 – р сараас хойш Монгол улс үүрд Японы мэдэлдэ орох байсан. Минирй төрсөн өдөр энэ өдөр тохиодогт би их омогшдог. Омогшихын учир нь энэ гэрээний буянаар бид өнөө эх оронтой байгаа. Харин харамсаж явдаг зүйл бол 1939 оны 8 сарын 31, 9 сарын 1 – нд Халх гол орчмыг Япончуудас бүрэн чөлөөлсөн ч 9 сарын 8 нд Япон манай Халхын голд үлдээд байсан ганцхан анги болох 22 – р морьт хороо, Зөвлөлтйин бяцхан ангийг гэнэдүүлэн довтолсонноор, хүч тэнцвэргүй тулаанд 8 сарын 12 хүртэл баатарлагаар тулалдсан ч арга буюу хүчин автан ухарч, хориглолтонд шилжин , нэмэлт хүч хүлээсэн ч ирэхгүй байсаар 9 сарын 16 нд ЗХУ, Хятад хоёр гал зогсоох гэрээ байгуулснаар Халх Нөмрөгийн бэлчир хэмээх газар болох Нөмрөгийн гол, Мана уулаа эгнэгт хилийн цаана алдсан явдал юм. Гэрэ байгуулж байх үед ч нэмэлт хүч оруулан манай нутаг руу өнгөлзөж байсан гэдэг. Хил орчмын тулаанд хаана гал зогсоно түүгээр хил тогтдог юм гэнэ. Үнэн чанартаа манайхыг дээрэлхэж буй л хэрэг шүү дээ. Их гүрэн бол гал зогссон ч харийнхныг нутгаасаа хөөгөөд л гарагчихаж байгаа. Халх Баргууд л хоорондоо байлдсан мэтээр бичих чинь дэлхийн Монголчуудын хооронд яс хаяж, Ар, Өвөр Монголчуудыг хагаралдуулах Хятад болон бусад их гүрний эрх ашигт үйлчилж буй хэрэг шүү. Заримыг нь хүчээр Япончууд бидний эсрэг байлдуулсан байж таарна шүү дээ. Та яагаад юмыг олон талаас нь боддоггүй, хэтэрхий нэг талыг барин ярьж бичдэг хүн бэ. Та хэний эрх ашигт үйлчлээд байна вээ.Элбэгдорж та хоёр энэ ойн ач холбогдлыг бууруулахыг зориод, бичихийг нь Та хийгээд буй юм биш үү. Элбэгдорж Ринчиногийн хот дүр, сүнс нь Цахиагийн Элбэгдорж, Балингийн Цэрэндоржийх болохоор та юм шиг санагдаад байх боллоо. Япончуудын Зүүн хойт Хятадад байгуулсан Манж Го хэмээх тоглоомын улс тусгаар тогтносон Монгол улсын хооронд хилийн будилаан гэж юу байдаг юм бэ. Тэгээд ч эзлэн түрэмгийлсэн газар нутгаа өрөгтгөх гэж байсан хаа холын арлын Япон Монголын хооронд хилийнй будилаан гэж юу байх вээ. Тэгээд ч Халх Баргын хооронд эрт дээр үеэсээ хилийн хайч харуул, овоонууд байсаар ирсэн юм билээ. Овоо босгодог чинь энэ манай нутаг юм шүү гэж хил хязгаар зарлан тунхаглаж овоо босгодгоос эхлэсэн юм билээ. Аймаг хошуудын хил хязгаар дээр ч овоо байсан юм билээ. Хятадууд манай нутаг руу хүн амаа оруулаад, суурьшуулах гээд байсан учраас энэ угаасаа бидний нутаг шүү гэж овоо босгон, овоон дээр Монгол ахуйтай холбоотой зйүл шатаан үлдээх зэргээр бидний өвөг дээдэс газар нутгаа бусдаас хамгаалж ирсэн юм билээ. Энэ бүгдийг би уншаагүй. Нэлээд юм уншсан, үндэстний үзэлтэй хүнээс сонссон юм. Япончууд биднийг нэгтэгж өгөх байсан юм гэнэ. Хэн ч сайн санаж бусдыг нэтгэж өгөхгүй шүү дээ. Улс үндэстэн өөрөө л нэгдэн нягтарч, задран арниж ирсэн түүх лдэлхийн түүхэнд зөндөө байдгаас сайн дураараа бусдыг нэтгэж өгдөг улс үндэстэн байгаагүй. Их гүрнүүдэд бол аль болох салж бутраан, ямар нэг байдлаар тархийг нь угаан өөртөө нэгтэгх бодлого байсан шүү дээ. Япончууд Өвөо монголыг эзлэхийн тулд Ар монгол ах дүү нартай чинь нэгтэгж өгнө, Халхыг эзлэхийн тулд Өвөо монгол ах дүү нартай чинь нэгтэгж өгнө гэж тархи угааж байсан л хэрэг байхгүй юу. Очин очин тоглоомын МанжГо улс, Бусдыг эзлэн түрэмгийлсээр манай хил хязгаарт тулж ирсэн хаа холын арлын Японтой бид түүхэн уламжлалт хилийн будлиантай байхав дээ. Тэгэж яривал Баргын нутаг ч хуучин түүхээрээ манайнутаг. Япон, Орос хоёрын аль аль нь Курилын арлуудын уугуул ирэгд биш мөртлөө хилийн маргаан өрнүүлээд байхаар муусайн их гүрнүүдэд дургүй хүрээд байдаг юм. Тэгээд ч Японы Монголыг эзлэх төлөвлөгөө ор мөргүй арилаагүй. дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө гэгэч хөрөнгө оруулалтаар татах бодлого нь явж байгаа.Япон, Солонгос хоёр чинь Манж Хятадын эрлийз хурлийзууд юм байна лээ шүү дээ. Бидний газар нутагт шунасандаа , биднийг уусган шингээх гэсэндээ Монгол Япон хоёр адилхан царай зүстэй, хөх толботоб энээ тэрээ гэж биднийг мунхруулаад байгаа болохоос. Тагжийсан царай муутай Япончууд дотор бидэнтэй адил царайтай хүн байхгүй л юм байна лээ дэг. Сумо гоор дамжуулж Японы соёлд уусган шингээх бодлого явж байна. Үндэстний бөх болон их спортод амжилт гаргах боломжтой, Японпоо очиж барилдуудан, тэдний генийг авахыг санаарахаж байна. Японы иргэн болохоос өөр аргагүй шахалтанд оруулж, зариимыг нь зохион байгуулалттайгаар хүргэнээ болгож, тэр урхинд нь манайхан оосорлогдож автаад л. Түрүүчээсээ Япон Монголын эрлийз хүүхэд гаргаад эхлэчихлээ. Олоон жилийн өмнө П.Очирбат Ерөнхийлөгчөөс Халхын гол орчмын нутгийг түрээсэлжавах хүсэлт гаргаж байсан аюултай амьтад шүү дээ. Халх голд ялагдсан харуусал нь тайлагдаагүйн шинж шүү дээ. Яваандаа халх голоос наашилсаар манай нутгийг өм цөм идэх бодлого шүү дээ. Хятадаас илүү Хужаа бол Солонгос, Солонгосоос илүү Хужаа бол Япон гэж үг байдаг юм шүү. Баабар та муусайн Япончуудад худалдагдсан юм биш биз. Монголын дивиз хоёр том гүрний цэргийн бие бүрэлдэхүүнтэй харьцуулахад үл ажиглагдам байсан байж болно. Ямар ч л байсан Монголчууд эх оронд нь аюул учирвал эсрэг этгээдээ том жижиг гэлтгүй байлдахад ард нийтээрээ бэлэн гэдгээ харуулсан юм шүү. Мөн эх орныхоо төлөө хэрхэн баатарлагаар байлдах чадвартайгаа ч харуулсан. Зөвлөлтийн олон жанжин, цэргүүдийн Монгол цэргийн эр зориг, тэвчээр хатуужил, , авхаалж самбаа, сэтгэлийн тэнхээ, байлдах чадвар, сонор соргог байдал, хавтай мэргэн болохыг, эх орныхоо төлөө юугаа ч үл хайрлах чанарыг бишрэн гайхаж, магтан сайшаасан дурьтгал дурсамжууд байдаг юм шүү. Бид эх орны дайны тухай кинонуудаар Орос цэргийн эр зоригуудыг гайхан биширч ирсэн бол харин Оросууд Монгол цэрийг эр зоригийг бишрэн шүтсэн байдаг юм шүү. Өнөө ч Монгол цэрэг энхийгсахиулахаар очсон газао болгондоо харуулсаар буй юм шүү. Угаасаа ч Монгол цэрэг 2000 жилйин төрт ёсны түүхийхээ туршид эх оронд нь дайсан халдвал хэрхэн баатарлагаар байлддагаа байга харуулсаар ирсэн. Ар, Өвөр Монгол бараг нэг улс шахуу болчихоод байсан 1912 , 1913 онуудад Өвөр монголын Хятадын Хар цэргээс чөлөөлөхөөр явсан манай 5 замын цэргийн нэг хэсэг нь болох 700 цэрэг Хятадын 20000 цэргийг хиар цохиж байсан бахархам түүх буй. Галдан ч Манжийн энэ мэт давуу хүчнийг олонтаа ялж, бүр цагаан хэрмийг адвж байсан юм билээ. Энэ уламжлал 1921 онд Хиагтад мөн давтагдсан билээ. Эсэн тайш ч мөн Манжийн давуу хүчнийг ялж байсан. Халх голд ч хүч тэнцвэргүй тулаанд Монгол цэргүүд ийнхүү баатарлагаар байлдсаар ирсэн л юм билээ. Байлдааны үйл ажиллагаанд Монгол Ардын Хувьсгалт цэргийн зургаа, наймдугаар морин дивизүүд орсон. Үүнийг зарим судлаачид хэдхэн морин хороо, ганцхан дивиз гэж бичсэн байна лээ. Халх голын байлдааны тухай хамгийн үнэн зөв, бодитой судалгааны бүтээл түүхийн ухааны доктор, хошууч генерал Ц.Самдангэлэгийн 1960-аад оны дунд үед гаргасан ном байдаг. Тэрхүү номд, Халхын голын байлдаанд Зөвлөлтийн Улаан арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж онцолсон байдаг. Мөн Халхын голын дайныг командлуулахаар Г.К.Жуков жанжныг хаа хол Украйны цэргийн тойргоос татахын хамт Испанийн тэнгэрт тулалдаж байсан ЗХУ-ын баатар 21 шилдэг нисгэгчийг нэг онгоцонд суулгаад Монгол руу илгээсэн зэргээс харахад Халхын голын байлдаанд ЗХУ өндөр ач холбогдол өгч байсны тод жишээ. Баянцагааны тулалдааныг Жуков удирдаагүй бол дайны нөхцөл байдал хаашаа эргэх байсныг бурхан л мэдэх хэрэг. Маршал Г.К.Жуков тухайн үед байлдааны дүрэмд байгаагүй арга барилаар тэр тулалдааныг удирдсан талаар Оросын Дотоодыг хамгаалахынхан дээд газартаа мэдэгдсэн. Дараа нь шалгасан. Танкийг явган цэрэггүйгээр тулалдаанд оруулсан явдал юм. Гагцхүү Баянцагааны тулалдаанд ялсан учраас тоогоогүй орхисон гэдэг. Түүгээр зогсохгүй Г.К.Жуков анхныхаа баатрыг Халхын голоос авсан юм. Халхын голын байлдаанаас өмнө япончууд Хилийн цэргийнхнийг зүгээр суулгахгүй байсан юм. Дайн эхлэхээс хэдэн сарын өмнөөс л Булан дэрс, Адагдулааны хилийн харуулуудаар жижиг тулаан хийж, Монголын цэргийн зэр зэвсэг, техникийг туршаад л байсан. 1935 онд гэхэд л Халхын сүм гэдэг газар Янжив гэдэг офицерийг үг дуугүй нам буудсан байдаг. Түүгээр зогсохгүй тэнд тулалдаан болж байсан байгаа юм. /Халхын голын тулалдааны 50 жилийн ойгоор Халхын сүмийн тулалдааныг удирдаж явсан Зөвлөлтийн хурандаагийн дурдатгалыг ахмад сэтгүүлч Галдан гуай олны хүртээл болгож байсан. /Хилийн цэрэг 1939 оны тавдугаар сарын 11-нийг хүртэл жижиг, жижиг тулалдаанд ороод л байсан. Халхын голын байлдаанаас хойш Хилийн цэрэг дахин дайн тулаанд ороогүй юм шүү дээ. Хамгийн шийдвэрлэх тулалдаан 1939 оны тавдугаар сарын 11-ээс есдүгээр сарын 13-ныг хүртэл үргэлжилсэн. Ах дүү хоёр арми хамтран ялалт байгуулснаар Халхын голын дайн дууссан. Энд хилийн цэргийн оролцоо өөрийнхөө хэмжээнд шүү дээ. Монгол Ардын хувьсгалт цэргийн хоёр том морин дивиз / Нянтайсүрэн, Дандар хоёрын удирдсан /орсон байхгүй юу. Дайны фронтын өргөн 70 гаруй км. Ийм өргөн фронтын хоёр жигүүрийг халхалж, Монголын хөдөлгөөн сайтай, хоёр том морин дивизийг дайнд оруулж, тэд хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн явдал байхгүй юу. Халх голын байлдаанд монголчуудын оруулсан гол хувь нэмэр гэвэл энэ. Харин Зөвлөлтийн талаас Г.К.Жуковын удирдсан Армийн нэгдүгээр групп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг бид үеийн үед дурсч явах учиртай. Энэ бол хилийн будлиан төдий зүйл биш,дайн байсан юм.
Энэ хөшөөнүүд Улаанбаатарт байсан Бат-Үүл буулгачихсан байх байсан даа. Г.К.Жуковын хөшөөг буулгах захиалга Бат-Үүл ирсэн байх даанч сачий нь хүрээгүй байх даа.
Сайн байцгаана уу ЧОЙБАЛСАН хотод БААТАР хот шгшх ёстой МОНГОЛ улсын агаарын дайралтанд орсон хот БААТАР болох ёстой