Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхэд залуусын дунд хүлээлт үүсгэж байгаа тоглоом бол “Галзуу хулгана”. Тэгвэл залуусын хүлээлтийг эцэс болгож энэ сарын 23-ны өдөр уг тоглоомын нээлтийн үйл ажиллагаа болох гэж байна.
Уг үйл ажиллагааг "Twisted Rocket" хэмээн нэрлэсэн бөгөөд 23-ны өдрийн 18 цагт эхлэх аж. Нээлтийн үеэр нийт 10000 гаруй хүнийг хүлээн авахаар зохион байгуулагчид төлөвлөөд байгаа гэнэ. Арга хэмээнд бүх насныхан хүрэлцэн ирэх боломжтой бөгөөд тасалбар 10000 төгрөгийн үнэтэй байх юм.
Тоглолтонд урилгаар The Lemons, A Sound, Kiwi, Tatar, Anemone, The Colors, Vatame хамтлагуудаас гадна дуучин BX, Баажий, Цэлмүүн, Чойжоо гээд олон уран бүтээлчид ирэх аж. Энэ сараас эхлэн "Галзуу хулгана" туршилтын гулгалтаа хийж эхэлсэн бөгөөд одоогоор 500 гаруй туршилтын гулгалт хийжээ.
Б.Оргил
Эх сурвалж: "new.mn"

Сэтгэгдэл0
amia horloh huseltei humuus mongoliin galzuu hulgana deer suugaarai!
chi yag zob hellee. aminaasaa uidsan humuus ochij suugaarai
10,000 дэндүү үнэтэй байна яагаад гэвэл энэ бол байдаг л нэг дундаж хэмжээний галзуу хулгана