
Авто бензиний жижиглэнгийн үнийг нэмсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд, “Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг энэ сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмсэн байна.
Зарим ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлж байсан.
Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг энэ сарын 5-нд зохион байгуулж, асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон. Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан авто бензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль, бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулах болно.
Эдгээр ААН-тэй бүх төрлийн шатахууны өртөг, үнийн асуудлыг багасгах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг ард, иргэдэд мэдэгдье” гэжээ.
Сэтгэгдэл10
Дайны нөлөө энэ юм. 2015, 6 оноос хойш орос дайнд бэлдэж манай улсад үргэлж шоконд орж ирсэн. Гэтэл одоо болохоор Оюун-Эрдэнэ муу байсан гэж худал шаадаг новшнууд олон. Оросын цэрэгт мөнгө хэрэгтэй тул монголд бензин үнэд орно.
Чоно борооноор. Хүрэлсүх Оросоос бензин оруулах эрхийг хэдхэн хулгайч нарт зарсан. Казахстанд А-92 бензины үнэ 1400 төгрөг бөөний үнэ 1000 орчим төгрөг байна.
хулгайч нар дандаа худлаа шаацгааж ард түмнийг молигодох юм.АН тэр дундаа Жамьбии засгаас хөөгдсөнийхөө уурыг ард түмэндээ гаргаад эхэллээ.
Энэ хямралыг жагсаал цуглаанаар эхлүүлсэн Хүүк, Эм Си Эс 2 ын ээлжит хошин шог байлгүй дээ.
Орост дургүй монголчууд аа, бензин тасалдахад ба бензиний үнэ өсөхөд та нар гуйлгачин царайлж байгаа биз дээ.
Оросын дайн хийх мөнгө санхүү хүндэрч байгаа. Монголчуудаа машин унаад оросын дайны мөнгийг төлөөд байгаарай.Тэд ялвал бидэнд сайн. Харин украйны дэмждэг Бат-Үүл, Сособарам, Бандановын үлдэгдэл монголхүү нарт оросын бензин зарж болохгүй.
ийм ч яам иймч сайд байх гэж. Ажлаа хийж чаддаг хүнд нь өг. Магнай хаана байна?
Чоно борооноор... Үгсэн хуйвалдсан хөгийн новшнууд! Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, АҮЭБЯ ажлаа хий.
Монгол улсын эрх ашгийн үүднээс харвал оросын эрх ашгийн эсрэг талд байгаа европтой хатуу төвийг сахих бодлогоор хандах нь зөв. Дайныг зогсоо Австрийн ерөнхийлөгчөө. Украйныг дэмжиж байгаа хорт бодлого зогсоо. Монголын эсрэг хориг тавьж ирсэн учраас шатахууны үнэ нэмэгдэж байна. Европын холбооны хоригт орчихсон байгаа гэдгийн баталгаа шатахууны үнэ юм. Та нарын хориг үргэлжлэх аваас Монголчууд бид төвийг сахихгүй гэдгийг хэлье. Оросын хямдхан газрын тос, байгалийн хий бол дэлхийг, монголыг аврана. Оростой шатахууны худалдаа хийх эрхэнд халдахыг Монгол улс эсэргүүцнэ.
оросын нефть нөөц 30 жилийн дараагаас багасч эхлэнэ гэнгүүт 30 жилийн дараах алдагдлаа одоо нөхөж авах гэж улайрч нтр.