ДОХА. /ВВС/. Дипломат маргаан дэгдсэнээс үүдэн Египет болон Саудын Арави улс агаарын орон зайдаа Катарын нисэх онгоцуудыг нэвтрүүлэхийг хориглолоо.
Хэт давруу үзэлт террористуудыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлээр Персийн булангийн жижиг улс болох Катартай тогтоосон дипломат харилцаагаа хэд хэдэн улс орон таслаад байгаа юм.
Саудын Арави, АНЭУ, Египет болон Бахрейн улс Катарт агаар, хуурай газар болон усан хилээ хаажээ.
Харин Катарын тал эдгээр улсын шийдвэрийг “ямар ч үндэслэлгүй, шударга бус шийдвэр” гэж тодорхойлсон бөгөөд "террорист бүлэглэлүүдийг, тэдгээрийн дотор “Лалын улс”-ыг манай улс огт дэмжээгүй” гэв.
Суданы ГХЯ талуудыг “эвлэрүүлж, байдлыг намжаах”-ын тулд зуучлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Катартай олон улс орон дипломат харилцаагаа тасалсныг АНУ-ын холбоотнууд болох Персийн булангийн нөлөө бүхий улс орнуудын дунд үүссэн “томоохон хагарал” гэж ажиглагчид үзэж байна.
Персийн булангийн эдгээр улс нь ойрын хөрш Ирантай ч таагүй харилцаатай байгаа билээ.
Хэн ямар шийдвэр гаргав?
Газрын тосны нөөц ихтэй, Персийн булангийн жижиг улс Катартай тогтоосон дипломат харилцаагаа Бахрейн, Саудын Арави болон АНЭУ тасалж, агаар, хуурай газар болон усан хилээ бүрэн хаажээ.
Мөн Катарын жуулчид болон иргэдийг улс орноосоо хоёр долоо хоногийн дотор гарахыг эдгээр улс шаардсан байна.
Үүнээс гадна иргэдээ Катар руу явахыг энэ гурван улс хоригложээ.
Нутаг дэвсгэрээсээ 48 цагийн дотор гарч явахыг Катарын дипломатчдаас АНЭУ болон Египет улс шаардсан байна.
Катарын нөлөө бүхий телевизийн суваг болох “Аль-Жазира”-гийн Саудын Арави дахь салбарыг Эр-Риядын эрх баригчид хаасан байна.
Египет, Йемен, Ливи болон Мальдив улс мөн Катартай дипломат харилцаагаа тасалсан юм.
Агаарын тээврийн тухайд?
Катарын онгоцуудыг нисэх онгоцны буудлууддаа газардах, зогсох болон агаарын хилдээ нэвтрэхийг Саудын Арави хоригложээ.
Египет мөн адил Катараас ниссэн онгоцуудыг оруулалгүй агаарын хилээ хаажээ. Тус хоёр улсын хооронд нислэг үйлдэхийг мягмар гарагийн 04:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Холбогдох улс орнууд, тэдгээрийн дотор Бахрейны “Gulf Air”, АНЭУ-ын “Etihad Airways” болон “Emirates” зэрэг иргэний агаарын тээврийн компаниуд Катарын нийслэл Доха руу хийх болон Дохагаас хөөрөх нислэгүүдээ мягмар гарагийн өглөөнөөс эхлэн цуцалж байгаагаа мэдэгджээ.
Катарын иргэний агаарын тээврийн “Qatar Airways” компани Саудын Арави руу нислэг үйлдэхээ түр зогсоосон байна.

People buy snacks at a shop in Doha, on 5 June 2017.
Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд Катар нь Саудын Аравигаас нэлээд хамааралтай байдаг учир катарчууд хүнсний бүтээгдэхүүн болон ус нөөцөлж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Катар нь хүнсний бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг хөрш Саудын Аравигаас ачааны машинаар зөөдөг аж.
Үүнтэй холбоотойгоор Ираны Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлогчдын холбоо мэдэгдэхдээ “манай улс далай тэнгисээр 12 цагийн дотор Катар руу хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжтой” гэсэн байна.
Чухам ямар шалтгааны улмаас нөхцөл байдал ийм дээрээ тулав?
Үүлгүй тэнгэрээс бороо асгарахын адил Катартай харилцаагаа таслах шийдвэрийг гэнэт гаргасан юм биш. Катар ба хөрш орнуудын харилцаа олон жилийн турш таагүй байсан бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт илт хурцдаж эхэлжээ.
Хоёр долоо хоногийн өмнө Катарын мэдээллийн эх сурвалжууд, тэдгээрийн дотор “Аль-Жазира” телевизийн сувгийг Египет, Саудын Арави, Бахрейн болон АНЭУ-ын эрх баригчид хаасан байна.
Катарын Эмир Шейх Тамим бен Хамад аль-Тани төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ дамжуулан Саудын Аравиг шүүмжилсэн гэх шалтгаанаар дээрх шийдвэрийг гаргасан аж.
Харин Катарын тал үүнийг эрс үгүйсгэж “Эмир Шейх Тамим бен Хамад аль-Тани хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Саудын Аравиг огт шүүмжлээгүй. Энэ бол кибер халдлага” гэж мэдэгджээ.
Дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх шалтгаанаар 2014 онд Саудын Арави, Бахрейн болон АНЭУ Катараас Элчин сайд нараа хэдэн сарын хугацаатайгаар эгүүлэн татаж байсан юм.
Харин энэ удаад “лалын босогчдын бүлэглэлүүдийг дэмжиж байна, Саудын Аравийн бүс нутаг дахь гол өрсөлдөгч Ирантай харилцаагаа бэхжүүлж байна” гэсэн хоёр шалтгаанаар дээрх улс орнууд Катартай харилцаагаа тасаллаа.
Гэтэл Катар нь “Лалын улс”-тай тэмцэж буй АНУ тэргүүтэй эвсэлд нэгдсэн улс бөгөөд тус улсын Засгийн газар “манай улс босогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй” гэж мэдэгдсээр байгаа юм.
Катарын баян чинээлэг иргэд төдийгүй Засгийн газар нь Сири дэх лалын хатуу чиг шугам баримтлагч бүлэглэлүүдэд мөнгө болон зэвсэг нийлүүлж байна гэж дээрх улс орнууд буруушааж байна.
Катарын тухай гол баримтууд
· 2.7 сая хүн амтай
· Хүн амын 2 сая нь эрэгтэй
· 11 437 км2 нутаг дэвсгэртэй
· Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 77 жил
· Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 80 жил /Эх сурвалж: НҮБ, Дэлхийн банк, ДЭМБ/
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Эр-Риядад айлчлах үеэрээ “хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэхэд хамтран ажиллах”-ыг лалын шашинт улс орнуудад уриалахын сацуу Ойрхи Дорнодын байдлыг тогтворгүй болгож байна гэж Ираныг буруушаасан билээ. Иран болон Катар нь ойрын холбоотнууд юм.

US President Donald J. Trump (R), US First Lady Melania Trump (R-2), King Salman bin Abdulaziz al-Saud of Saudi Arabia (C) and Egyptian President Abdel Fattah al-Sisi (L) opening the World Center for Countering Extremist Thought in Riyadh, Saudi Arabia
Д.Трампын засаг захиргааны хатгаасаар Персийн булангийн улс орнууд Ираны ойрын холбоотон Катартай харилцаагаа тасалсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Дипломат харилцаагаа тасалсныг хэрхэн хүлээн авч байна вэ?
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах Катар улс нь дээрх улс орнуудын шийдвэрийг эрс шүүмжилж байна. Тус улсын ГХЯ мэдэгдэхдээ “эдгээр улс орнуудын шийдвэр манай улсын жирийн иргэд, оршин суугчдын өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй” гэв.
Иран, Турк болон АНУ санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг талуудад уриалжээ.
Суданы ГХЯ мэдэгдэхдээ “манай улс бүс нутгийн ард түмний ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр нөхцөл байдлын намжааж, талуудыг эвлэрүүлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гээд, энэ маргааныг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг бүс нутгийн улс орнуудын удирдагчдад уриалсан байна.
Суданы Засгийн газар болон Дарфурын босогчдын хооронд Катар улс зуучилж, энхийн хэлэлцээг амжилттай хийж байсан юм.
Улс орнууд дипломат харилцаагаа тасалсантай холбоотойгоор Катарын хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш 7.2 хувиар унажээ.

nearly 90% of Qatar's population are migrant workers - many of whom are working on the construction boom fuelled by the successful World Cup bid. зурган илэрцүүд
Катарын 2.7 сая хүн амын бараг 90 орчим хувь нь цагаач ажилчид бөгөөд тэдний ихэнх нь барилгын салбарт ажиллаж байна. 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авсны дараа Катарт барилгын салбар хүчээ авч эхэлсэн юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Энэ арабууд нээрээ дандаа хоорондоо ингэж овор турийндээ холоороо тулхэлцэж явдаг янзын улсуудшуу!Дэлхий дээр 22араб ундэстэнтэй улсууд нийт тэрбум хунтэй ийм хачин олон задарсан бугд хоорондоо дайсагнасан хачин юмнууд байдгийг ердоо ойлгодоггуй.Аль оюутан байхынл Сирийн оюутнууд,египтийнхнийг эсвэл Бахрейны оюутнуудыг деканатад очиж матаад гуйгээд байдаг,эсвэл эргээд эфиоп,тунисийн оюутнууд МАрок Алжир,Судану оюутнуудыг тандаж матаад гуйгээд байдаг бугдл бие биенээ тандсан матсан хов жив хоосон янзын юмнууд байдаг байж билээ!Эсвэл КГБ (ЗХУ гадаадын оюутнуудтай ажилдаг деканатад дандаа КГБын ажилтнуудаа тавьдаг Гэсэн яриа их явдаг байсан)зориуд дунднь хагаргаа оюутны шатнааснь уусгэж яваанднь улс эх орны удирдлагын товшинднь хагаргаагнь ургэлжлуулэх бодлого явуулдаг байсанч байж магадгуй!
Оросууд ч Харууд Арабууд Афганчуудын улыг долоож мань мэтдээ нилээн дээрэнгүй ханддаг байсан шүү.
ed chin huurhii manai 12r zuunii uyeiin ovog aimgiin hoorondiin temtseliin uyedee bga Ard tumen shu de. Genet l gazriin tosoor bayajsan bolohoos...
Манайхан Америк гэдэг болохоос жинхэнэ новш Саудын Араб шүү дээ Талибан,Аль Кайда, ISIS терриост бүлэглэлийг Саудын Араб бүтээж санхүүжүүлсэн байдгийн ..газрын тосонд худалдсан Америкчууд Саудын Арабын гэмт хэргийг мэдэхгүй царайлаад явдагийн ..Арабын ертөнцөд хэн атаман болох уу гэж Катар Саудын Араб тэмцэлдэж байна
Хотоос очсон хүн малчнаас,-Мал сүрэг мэнд үү гэж асуусан чинь өөдөөс нь,-За тэр яах вэ.Харин нөгөө Анжело Дэвис/олон жилийн өмнө тийм нэртэй,сэгсгэр үстэй нэг негр бүсгүй АНУ-н засаг захиргаатай тэмцэл хийгээд сүйд байсан юм.Одоо ч манайхан сэгсгэр үстэй хүнийг Анжело Дэвис шиг гэдэг нь тийм учиртай/ маань юу болж байгаа бол гэж санаа тавьсан түүх санаанд орж байна.Манай монголчууд америкууд шиг эдийн засгийн ашиг харж өлөн нүдэлсэн глобалистууд биш харин жинхэнэ дэлхийн Их гүрэн байгуулж явсан зангаргаа алдаагүй, дэлхий дахинд санаа тавьж явдаг том үндэстэн байгаа юм.Ёжилсон утга үгүй шүү.Том юм томоороо л үлддэг юм байна.
Далдарцгаа арабууд, афганчууд!
Трамп очоод бусниулчихсан л юм байна шд. Ер нь бол баян арабын орнууд террорыг дэмждэг нь нэгэнт ил болсон зүйл. Тэгэхээр ерөөсөө америкийн заавраар нэгнээ рекетлэж байгаа юм байна дөөө.....
Катар тероризмыг санхүүжүүлдэг үгүйг мэдэхгүй байна. Харин наад Саудын араб болон АНЭУ хоёр чинь бол тероризмын гол санхүүжүүлэгчид гэдэг нь аль хэдийн тодорхой болсон зүйл. Катар нь ч бас санхүүжүүлдэг байх. Хэрээ хэрээнийхээ харыг гайхаж жүжиг тавьцгаадаг байнашд.