БАНГКОК. /Prensa Latina/. Энэ оны эхний хагаст Таиланд будаа экспортоор дэлхийд тэргүүллээ гэж тус улсын Будаа экспортлогчдын үндэсний холбоо мэдэгдлээ.
Тус холбооны мэдэгдсэнээр, Таиланд 2016 оны эхний хагаст 5 сая тонн будаа экспортолжээ. Энэ нь 2015 оны мөн үеийнхээс 12.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
Харин Таиландын гол өрсөлдөгчид болох Энэтхэг 4.76 сая тонн, Вьетнам 2.66 сая тонн, Пакистан 2.44 сая тонн будаа экспортолсон байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0