НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Монгол Улсын “ХААН” банканд бүтцийн шинэчлэлт хийх ажлыг удирдан явуулсан Америкийн банкны мэргэжилтэн бөгөөд санхүүгийн зөвлөх Жеймс Питер Морроу 68 насандаа нас нөгчлөө гэж түүний хамтран үүсгэн байгуулсан “NovaTerra” ХХК мэдэгдлээ.
“NovaTerra” компанийн цахим хуудсанд “Морроу наймдугаар сарын 4-нд Америкийн эмнэлэгт гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайван амьсгал хураалаа” гэжээ.
Морроу нь Монголын нийслэл Улаанбаатар хотод төвтэй, санхүүгийн зөвлөгөө ба төслийн менежментийн “NovaTerra” компанийг хамтран байгуулсан хүмүүсийн нэг юм.
Тэрбээр 2000-2010 онд “ХААН” банкны захирлаар ажиллаж байсан бөгөөд Дэлхийн банк болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төслийн багийг удирдан хуучин “Хөдөө аж ахуйн банк” нэртэй байсан тус банканд бүтцийн шинэчлэлт хийж байжээ.
2003 онд хувьчлагдсан “ХААН” банк нь Монголын арилжааны хамгийн том банк бөгөөд монголчуудын 90 орчим хувь нь тус банкаар үйлчлүүлдэг юм.
Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2007 онд Морроуг тус улсын Ерөнхийлөгч “Алтан гадас” одонгоор шагнаж байсан билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
MONGOLCHUUDIIG SHULJ MALCHDIIG DASHINHUUGIIN PUUZ SHIG OROND UNAGASAN LUIVARCIN OT HORHOINII HOOL BOLJ TUI TAMD UNANA AA MUU LUIVARCHIN
Малчид банкны үйлчилгээ авахын тулд танил талаараа хээл хахууль өгч байж зээлэнд ордог байсныг боломж олгосон нь буруудаа юу. Тэгээд ч хэн ч хэнийг ч албадаагүй шдэ. Чи ч дээ юу ч тайлбарлаад вм ойлгохооргүй хүн байна доо чааос. Юм унш аа. Одоогийн энэ хов хоосон, хав харанхуй толгойтой, баахан том бааж, хараал урсгахаас өөр чаддаг юмгүй, хийсэн юмгүй, хийдэг юмгүй арчаагүй ирээдүй Монголыг сүйрүүлнэ дээ сүйрүүлнэ. Ядаж айл гэр болчоод нэгэндээ үнэнч байх ухаан байх болов уу ийм хүмүүст. Хэт өрөвдөлтөй.
ТАМДАА ТАРЧИЛААРАЙ
Тамд очихоор хүн байгаагүймаа хө. Юм мэдкү бол дуугүй байхд болно до.
Одоо МАН гэсэн Да Шень Хөгийн пүүс шинээр гарч ирлээ.
Japan Solongos Taiwan HK geed America baruuniihnii tuslamjtai hogjij chadsan.Getel Hytad uwur mongoli if har.Khan bank mongold oo 1 number naidvartai bank