УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар О.Баасанхүү гишүүнээс тодрууллаа.
-Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудаж буй үндэслэл шалтгааныхаа талаар эхлээд тайлбарлаач?
-Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу хуулийн төсөл санаачилж Засгийн газраас санал авахаар албан бичиг хүргүүлж байсан. Гэвч ЗГХЭГ-аас миний санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн хариу ирүүлсэн. УИХ-ын гишүүний хувьд хууль санаачилж Засгийн газраас санал авахаар хүргүүлэхэд урд өмнө нь ч, одоо ч дандаа татгалзсан хариу ирүүлдэг. Гишүүн болсноосоо хойш би 32 хууль санаачилсан байна. Бараг бүгдийг нь Засгийн газар дэмжихгүй, зөвшөөрөхгүй гэсэн. Үүнээс ганцаараа болон хамтарч 7 хууль батлуулсан. Гэхдээ Засгийн газар бусдыг нь яагаад дэмжихгүй байгааг би ойлгохгүй байгаа юм. Энэ бол цэвэр хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байна гэж харж байна.
Аливаа хуулийг санаачилж боловсруулахад ганц УИХ-ын гишүүн бус маш олон эрдэмтэн судлаачдын хөдөлмөр, олон удаагийн хэлэлцүүлэг, ард иргэдийн оролцоо нөлөөлдөг.
Иймээс олон нийтийн өмнө Засгийн газрын албан ёсны байр суурийг няцаах зорилгоор, нөгөө талаар ард түмэнд бодит мэдээллийг өгч, Засгийн газраас хуулийн төсөлд санал өгөхдөө хэт хөнгөмсөг ханддагийг нотлох үүднээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж байгаа.
-Мэтгэлцээний сэдэв юу байх вэ?
-2015 оны 11 дугаар сарын 10-нд миний бие Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, Засгийн газар чиглэл өгөх, 12 дугаар сарын 2-нд Хаалт, Хөгжлийн сангийн тухай хуулийг санаачлан боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Энэ хуулиудыг яагаад дэмжихгүй гэж үзсэнийг нь Засгийн газрын тэргүүнээр тайлбарлуулж, байр суурийг нь сонсоно. Энэ бол маш их ач холбогдолтой хоёр хууль. Мэргэжлийн түвшинд хуульчдын баг олон улсын түвшинд судалж боловсруулсан.
-Халз мэтгэлцээн хэзээ, хаана болох вэ?
-Ирэх гуравдугаар сарын 12-ны 19 цагт болно. Халз мэтгэлцээнийг явуулах, дамжуулах саналыг МҮОНТ, Монгол НD телевизэд хүргүүлнэ. Яагаад энэ хоёр телевизийг онцолсон гэвэл МҮОНТ бол олон нийтэд мэдээллийг түгээх үүрэгтэй, Монгол НD бол хаалтын гэрээгүй, улс төрчдөөс хараат бус гэдгээ тунхагладаг учир надад боломж олгоно гэж найдаж байгаа. Гуравдугаар сарын 12-ныг сонгосон нь ч учиртай. Энэ өдөр бол бямба гараг, амралтын өдөр. Тиймээс Ерөнхий сайдын ажлыг алдагдуулахгүй.
-Яагаад шууд халз мэтгэлцээний аргыг сонгох болов?
-Хуулийн төслийн ажлын багийнхан болон би энэ хуулийн төслийг батлуулах нь ард иргэдэд ашигтай гэж үзэж байгаа учраас Ерөнхий сайдтай халз мэтгэлцэх нь зөв юм гэж шийдсэн. Би өөрийнхөө өнцгөөс энэ хуулийн төслийг батлуулах ёстойг нотолсон баримтуудаа дэлгэн тавих болно. Харин Ерөнхий сайд уг хуулийн төслийг батлах боломжгүй гэж үзэж байгаа шалтгаанаа олон нийтийн өмнө тайлбарлана гэсэн үг. Би Ерөнхий сайдаас ухаантайдаа мэтгэлцэнэ гээд байгаа юм биш. Төслийн багийнхныхаа гаргасан үндэслэл, тооцоо судалгаагаар л Ерөнхий сайдтай мэтгэлцмээр байна. Үүнийг нь ард түмэн үзээд өөрсдийн гэсэн дүгнэлт өгөх байх. Хэрэв би мэтгэлцээнд ялагдвал УИХ-ын гишүүнээсээ татгалзана.
-Яагаад? Цаашид ч УИХ-ын гишүүнээр дэвшин ажиллахгүй хэрэг үү?
-Үнэхээр Засгийн газар энэ хуулийг батлуулах шаардлагагүй гэдгээ нотолж чадах юм бол би гишүүнээсээ татгалзъя гэж байгаа юм. Монголын ард түмэн хэний зөв бэ гэдгийг хараасай гэж хүсч байна. Хэрвээ ард түмэн миний буруу байна, хэрэггүй хууль санаачилсан гэж үзвэл би энд гишүүн байх ямар хэрэг байх вэ. Цаашид ч УИХ-д нэр дэвшихгүй. Хууль санаачлагч нэг ч хууль батлуулж чадахгүй бол УИХ-ын гишүүн байгаад хэрэггүй.
Гэхдээ манай төслийн багийн үндэслэл, судалгаа тооцоонд бид итгэлтэй байгаа.
-Ерөнхий сайд таны урилгыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Үүнийг ард түмний нүдэн дээр ярьж байгаа учир хүлээж авна гэж итгэж байгаа. Ч.Сайханбилэг бид хоёр нэг үеийн хүмүүс. Харин Ч.Сайханбилэг улс төрд надаас олон жил алба хашсан хүн. Тиймээс хариуцлагатай хандана гэж бодож байна.
-Шадар сайдад Н.Энхбаярыг томилохыг АТГ ялын хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар хориглолоо. МАХН-аас Шадар сайдад дахин өөр хүн нэр дэвшүүлэх үү?
-Ерөнхий сайд албан ёсны байр сууриа илэрхийлсэний дараа МАХН байр сууриа илэрхийлнэ.
-МАН, МАХН нэгдэх, эвсэх талаар ярьж байна. Үүнд та МАХН-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-МАН-тай нэгдэнэ гэдэгт би санал нийлэхгүй байгаа. Харин эвсэнэ гэвэл 100 хувь дэмжинэ. Яагаад нэг угшилтай хоёр нам эвсэж болохгүй гэж. Тэр тусмаа ардчилал нэртэй дарангуйлал бий болсон энэ үед нэн тэргүүнд ийм арга хэмжээ авах ёстой гэж би харж байгаа. Харин хоёр нам нэгдэх ёстой гэж үзэж байвал гишүүд намаасаа гараад нөгөө намынхаа гишүүнээр элсэх ёстой байх.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: ”Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Baasanhuu chi saihanbalagS ILUU ILUU
demjij bna uuriihuuruu uls turd udsan udaagui ne hamaagui harin hun ne chuhal demjij bna
Хоорхии амьтан Сонгуулиин пиар хииж баигаа цараи нь энэ уу Онгорсон хугацаанд Саид огцруулна гэж солиорч явахаар огцорно гээд мэтгэлцээндээ дуудаж явахгуи яасиим Одоо 3 хан сар чи гишуун баисан баигаагуи ямар ялгаа бна Огцроод ч оноо авдаг цаг чинь онгорсон Сонгогчид одоо хаширсан хэрсуу болсон хэр баргиин юманд хууртхаасаа онгорсоон Эргуу мал минь ЕС ыг таиван ажлыг нь хиилгэ Чи оимсны хавчуурга ард тумэн сонгогчид гэж солиорох шаардлагагуи Цаад Энхбаяртаа харин ядаж талархаж яв
Хуучин ХАРЖИЙНА гэж жалирдаг байсын, ер нь хэлээ зажилж ярьдаг хүн л дээ. Дутуу тѳрчихсѳн гэдэг нь үнэн байх ХАРЖИЙНА гэхийг нэг сүрхий сэтгүүлч шүүмжилснээс хойш овоо больцгоочихсон байсан. Одоо ХАРЖ БАЙГАА гэж шалирдаг болжээ Залуугаараа хараа нь муудчихсан моньд Харахгүй л байна даа
hutsaa chi. bogs doloogch chi booj uhehnee.
Ер нь Сайханбилэг өөрийн толгойгүй учраас ингэж асуудал үүсгэсэн.Одоо бас өөрийн толгойгүй гэдгээ харуулахгүйн тулд халз ярилцлагаас зугатах нь тодорхой.Өчнөөн жил УИХ-д байсан гэхэд огт хүн бол Сайханбилэг юм. Яс юман дээр Баасанхүү бол маш их өссөн тиймээс энэ ярилцлагад Сайханбилэг нөгөө дасгалжуулагч С.Баярцогтыгоо дагуулж ирээд ч нэмэргүй.Баасанхүү өсч буй улстөрч,Сайханбилэг уруу өнхөрч байгаа амьтан.
Сайханбалаг ирж харагдаа ч. Ялагдаж нүдний булай болсноос очихгүй, оролцохгүй хараалгаж явах нь дээр гэж үзнэ.
Yana aa, Saihanbileg ireheer bolson gej dullaa. Aha aa bi zugeer togloson yum shuu, ene setguul ch namaig xalamtsuu baihad dongoduulj avaad end bichchihej...Za uuchlaarai Erunxii Said aa.
Сонгууль болоход хэдхэн сар үлдэж байна. Энэ ерөнхий сайдыг оролдохгүй байлгаж байгаад хугацааг нь дуусгаад өгөөч. өөр хийх ажил их байна. Анхнаасаа яах гэж сонгосон юм. Баасанхүү гишүүүнээ ажил ярь. Битгий хүнтэй зууралдаад бай. Наад асуултын хариултаа хуулийн зөвлөхөөс нь асуугаад хариултаа авч болно. Битгий Трамп царайлаад бай
Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй Баасанхүү гишүүнийг зүйрлэж үнэнээ хүлээсэнд баярлалаа.
Jingiin tsuvaa yavj l baina Jinger nohoi hutsaj l baig Hereggui, undeslelgui, bolovsruulaagui tuuhii huuliig bol ugui sh dee Zarim negd n tsag hugatsaa ch gej bii Er n 32 huuliin tusul bol buhel buten sudalgaa shinjilgeenii institut yamnii l hiih ajil l sh dee ! Uuriiguu uur nudeer haraa ch ichih nuur gej bas neg um bdag baimaar um aa Araich dee