sonin.mn
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийхэн хуулийн төслөө гараасаа гаргажээ.Одоо төсөл УИХ-ын дарга З.Энхболдын ширээн дээр оччихоод байна.
 
Хуулийн төсөл боловсруулагчид Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог өнөөгийн тогтолцоог өөрчлөхөөр тусгажээ.Монгол Улс Ерөнхийлөгчтэй байна, тэгэхдээ Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ санал авч сонгохгүй, харин УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар сонгохоор хуулийнтөсөлд заажээ.
 
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчлөхөөр боллоо. Энэ тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хуулийн төсөл сан*аачлах болсон үндэслэлээ 2012 оноос хэрэгжиж эхэлсэн сонгуулийн автоматжуулсан тооллоготой холбон тайлбарлаж байна.
 
Тодруулбал, “2012”оны УИХ-ын сонгуулиас эхэлж сонгогчийн саналыг автомажуулсан хэлбэрээр тоолж дүнг нэгтгэн гаргадаг болсон. Үүнтэй холбоотойгоор дээрх хуулийн төсөлд өөрлөлт оруулах шаардлага үүссэн байна. Учир нь ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг УИХ 1995 оны аравдугаар сарын 19- ний өдөр баталсан бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг УИХ 2011 онд шинэчлэн баталсан.
 
Гэвч УИХ- ын Сонгуулийн тухай хуультай нийцүүлж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь нэмэлт, өөрчлөлт оруулаагүй явж ирсэн учраас” гэсэн тодотгол дагалдаж байна. Г эхдээ энэ нь уг хуулийг өөрчилж байгаа цаад зорилго биш гэдгийг улс төрийн хүрээнд, ялангуяа сөрөг хүчний зүгээс үзэж байна. Тэд энэ хуулийн цаад зорилгыг нь “Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлынхаа оршил болгож Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчилж байна” гэж тайлбарлаж байгаа юм.
 
Үндсэн' хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг бэлдчиюэд байгаа эрх баригчид “эцэг” хуулиа өөрчлөх эсэх талаар ард түмнээсээ санал асуух ёстой болчихоод байгаа юм. Ард нийтийн санал асуулгыг явуулахын тулд 2012 оноос хойш хэрэглэж буй “сонгуулийн хар машин”-аар тоолох эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.
 
Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь “Одоо мөрдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн санал авах ажлыг зохион байгуулах, сонгогч саналаа өгөх, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, санал тоолох ажиллагаатай холбоотой харилцааг сонгогчийн бүртгэл, хяналтын болон санал тоолох дүн гаргах, үр дүнг дамжуулах, автоматжуулсан систем ашиглан явуулахтай холбоотойгоор өөрчлөн найруулж тусгана” гэдэгт оршиж байгаа юм.
 
“Ерөнхийлөгчийг сонгох асуудлыгУИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр соншгдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэсэн заалтыг Үндсэн хуулийн- 31 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт оруулахаар заажээ.
 
Үндсэн хуулийн энэ өөрчлөлт батлагдвал Монгол Улсын бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дуусгавар болно гэсэн үг. Үндсэн хуульд ийм өөрчлөлт хийхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвшөөрч дэмжиж байгаа гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнд гарсан байна.
 
Түүгээр ч зогсохгүй Ц.Элбэгдорж дахин зургаан жил Ерөнхийлөгчөөр суух “нүх”-ээ ухаж байна гэдэг хардлага ч явж байна. Учир нь Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш, УИХ- аас сонгодог болчихвол одоогийн Ерөнхийлөгчид дахин зургаан жилээр сонгогдох эрх зүйн боломж гарч ирэх магадлал тун өндөр байгааг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацааг зургаан жилээр байхаар оруулсан байна.
 
Одоогийн манай улсад мөрдөж байгаа хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрх хоёр удаагийн сонгуулиар хязгаарлагдаж байгаа гэсэн үг. Гэхдээ гурав дахь удаагаа өрсөлдөх боломж хуулийн өөрчлөлт дундаас гарч ирж байсан. П.Очирбат 1990 оны есдүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн хоёрдугаар зүйлд заасны дагуу 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан.
 
1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат дахин нэр дэвшиж, Н.Багабанди, Ж.Гомбожав нартай өрсөлдсөн билээ. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль П.Очирбатыг ингэж гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль зүйн үндэслэл болж өгчээ. Тэгэхээр одоо явж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ЦЭлбэгдоржид бас гурав дахь удаа гэдэг боломж гаргаж өгч болохыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүссэн нь тодорхой байна.
 
О.Нар 
Эх сурвалж:"Улаанбаатар сонин"