sonin.mn

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог “Тоастмастерс” Олон улсын байгууллагын Сингапур хариуцсан зөвлөх Чью Бан Сэнг өнөөдөр /2015.10.02/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог ноён Чью Бан Сэнг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нь сонссон юм.

“Тоастмастерс” Олон улсын байгууллагын Сингапур хариуцсан зөвлөх Чью Бан Сэнг Улсын Их Хурлын дэд Л.Цогийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрээр гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 90 жилийн түүхтэй Тоасмастерс Интернэшнл нь өдгөө 135 улсад 15,400 клуб, 332,000 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй олон улсын боловсролын байгууллага юм. Монгол Улсад анх 2010 онд Тоастмастерс Монгол Байгууллага үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Эрдэнэт ГОК, MCS APB Brewery, Англи хэлний академи, Wagner Asia зэрэг байгууллагууд дээр клубууд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.