Маш олон хүн Монтескогийн “Хуулийн Aмин Cүнс” (The Spirit of the Law) гэх номноос иш татах болжээ.Харин тэдний төсөөлж, ишилж байгаагаар зөвхөн засаглал хуваах онолын талаар Монтеско яриагүй. Маш олон чухал сэдэвүүдийг хөндсөний нэг нь боловсрол юм.
Засаглалын өөр өөр тогтолцоонд(Дарангуйлагч, Хаант, болон Бүгд Найрамдах Улс) боловсролыг ойлгох, хүлээж авах хандлага харилцан адилгүй байдаг гээд жишээ нь Дарангуйлгч Төр л боловсролгүй бүдүүлэг иргэдийг хүсдэг гэжээ.
Тэрээр хэлэхдээ эртний Грек, Ромын үед “ганцхан үнэн” байсан.Энэ нь нийгэмдасуудлыг ойлгох, шийдэх болон шийдвэрт хүрэхүйл явцыг хялбарчилж байжээ. Харин өнөөдөр (17 дугаар зуунд) маш олон маргаантай сэдвүүд бий болсон.Энэ нь биднийг үнэний төөрөгдөлд оруулж, үнэнийг олох, асуудлыг шийдвэрлэх үйл явцыг бэрхшээлтэй болгосон гэжээ.
Яг Монтескогийн хэлсэнчлэн өнөөдөр (21 дүгаар зуунд) бидний дунд маш олон маргаантай асуудлууд оршиж байгаа нь “ганц үнэн” - ийг олоход бэрхшээлтэй болгож байна.
Тиймээс өөрийн үзэл бодол байр сууриа тодорхой судалгааны бүтээлгүйгээр тодорхойлно гэдэг залуу хүмүүсийн хувьд маш хэцүү асуудал юм.
Өөрийн үзэл бодол байр сууриа зарим нэгмаргаантай асуудал дээр тодорхойлоход тань үнэтэй зөвөлгөө өгч чадах ном бол “КАПИТАЛ, 21-дүгээр Зуунд” (CAPITAL in the Twenty-First Century by Thomas Piketty) юм.
Бидний олонхид төрийн чөлөөт эдийн засгийн харилцаанд оролцох оролцоог хэт үгүйсгэх улс төр, эдийн засгийн үзэл хандлага давамгайлах болсон энэ үед энэ номтой танилцсанаар зөв, шинжлэх ухаанч харьцуулалт хийх боложтой болох юм.
Түүнчлэн баялгийг хэрхэн яаж, тэгш хуваарилах, баялгийн тэгш хуваарилалт нь ардчилалын үндсэн зарчим болох, 21 дугаар зууны баялагийн хуваарилалт болон хөгжиж буй улсууд эдийн засгийн нэгдэлд хэрхэн оролцох талаар чухал асуултуудад хариулсан бүтээл болсон байна.
Энэ ном нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Франц, Англи, Герман, Америкын Нэгдсэн Улс, Япон болон хөгжиж байгаа Энэтхэг, БНХАУ, Индонез зэрэг орнуудын 18-аас 20 дугаар зууны статистик тоон баримт болон түүхэн улс төр, эдийн засгийн нөхцөл дээр тулгуурлан 21 дүгээр зууны хөгжлийн хандлага, баялгийн хуваарилалт зэргийг бодитоор харуулж чадсанховорхон харьцуулалт болсон юм.
Хүн төрлөхтний хамгийн маргаантай асуудал байсаар ирсэн баялгийн тэгш бус хуваарилалтын талаар онол,практик, статистикийн үндэслэлтэй хариулт өгч 21 дүгээр зуунд баян, ядуугийн ялгарал улам гүнзгийрэх хандлагатайг анхааруулаад баялагийн тэгш хуваарилах арга замыг хүртэл санал болгожээ.
Энэ номыг унших явцад өнөөдөр бидний дунд үүсээд байгаа эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал зэрэг олон асуудалтай холбоотой санагдсан хэд хэдэн жижигхэн эрэгцүүлэл төрж байв.
Бид баялаг ихтэй мөртлөө яагаад хөгжихгүй байгаа?Яагаад Африк тивдэх зарим нэг орнуудын хувь заяаг бид давтахад хүрээд байгаа талаар энэ номонд дараах байдлаар өгүүлжээ. Зохиогч хэлэхдээ улс орон хөгжихөд хоёр үндсэн чухал зүйл хэрэгтэй байдаг.
Энэ нь боловсролын хөрөнгө оруулалт болон шинэ тэргүүлэх техинологийн нээлтгэжээ.Өндөр хөгжилтэй улсууд, баян хөрөнгө оруулагчид жижиг байгалын баялагтай оронд хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн түүхийн эдийн баялгийг хямдаар зөөвөрлөх хөрөнгө оруулалт хийдгээс буурай орны ирээдүйн хөгжилд хэрэгтэй боловсролын хөрөнгө оруулалт болон шинэ техинологийн нээлт хийх хөрөнгө оруулалтыг хийгдэггүй гэжээ.
Түүний санааг дэлгэрүүлбэл – түүхий эдийн баялгийг зөөхөд төдиилөн өндөр инжинерийн мэдлэгтэй боловсон хүчин шаардлаггүй бөгөөд зөвхөн хэвийн үйл ажиллагааг хангаад явах дунд боловсролтон хэрэгтэй аж.
Ганцхан уул уурхай гэхгүй Монголд орж ирж байгаа ихэнх гадаадын хөрөнгө оруулалт эхэндээ өндөр мэрэгжилтэй гадаадын боловсон хүчнийг ашиглаж байгаад тодорхой хугацааны дараа хэвийн үйл ажиллагааг нь хангаад явуулж чадахаар дагалдагч бэлддэг жишгийг бид одоо хараад л сууж байна.
Түүнчлэн тэрээр хэлэхдээ гадны хөрөнгө оруулалтыг татах гэж хөгжиж байгаа орнууд хит их улайрч асар их хөнгөлөлт үзүүлдэг. Энэ нь баялгийг тэгш бус хуваарилах үндэс болохоос гадна, дотоодын орлогын түвшин доогуур иргэд өөрийн өмчгүй үлдэх, гадны хүмүүст рент төлөгч болон хувирах аюултайг анхааруулжээ.
Хэрэв энэ байдал үргэлжилбэл нийгмийн ядуу хэсгийхэний дунд хит үндсэрхэг үзэл давамгайлах бөгөөд улс орныг нийгмийн тогтворгүй байдалруу түлхэж Африк тивд өнөөдөр болж байгаа орондоо орох завгүй алалдан тулалдах байдалруу түлхдэг гэжээ.
Шудрага бус баялгийн хуваарилалт нь нийгмийг тогтворгүй, ардчилалын үндсэн зарчимыг алдагдуулах үндэс болдог тухай зохиогч хэлжээ.Энэ бүхнийг багасгах арга бол их баялаг эзэмшиж байгаа хэсэгт татвар (Progressive Tax)-ын хэмжээг өндөр тогтоож нийгмийн халамжруу (боловсрол болон шинэ техинологийн нээлт) хийхийг зөвлөжээ.
Гэхдээ энэ татварыг тогтоохдоо хөрөнгийн урсгалын оновчтой судалгаа болон олон улсын түвшинд харилцан тохиролцох байдлаар хийхгүй бол хөрөнгө оруулалтыг хаах болон эдийн засгийн хямрал нүүрлэх аюултайг сануулсан нь бодит байдал дээр бидэнд тохиолдчихоод байна.
Эдийн засагт төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай бөгөөд төр оролцох нь эдийн засгийн өсөлт буурна гэсэн буруу бас хэт либерал ойлголтыг түүхэн баримттай шүүмжилсэн байна.
Улс төрч, судлаачид хэтэрхий төрийн оролцоог үгүйсгэх өөрийн үзэлдээ хөтлөгдөн харьцуулалтыг хийхдээ 1980 оноос хойших дэлхийн улсуудын зурвасхан жишээг татан хий хоосон, ташаа дүгнэлт хийх нь хамгийн учир дутагдалтай болохыг шүүмжилжээ.
Учир нь Томас Пикетти-ийн бүтээл хүн төрлөхтөн дотоодын баялгаатоон баримтаар бүртгэж эхэлсэн тэр үеэс өнөөг хүртэлцугласан баримтуудыг тоон хэлээр харуулж чадсан бөгөөд зөвхөн өөрийн хүсэмжилсэн дүгнэлтийг батлах гэсэн өнгөц оролдлого биш юм.
Дэлхийн I, II дайнуудын дараа эдийн засаг дах төрийн өндөр оролцоо нь эдийн засгийн эргэн хурдацтай сэргэх үндэс болсоноос гадна энэ л үед баялагийн тэгш хуваарилалт хамгийн эерэг үр дүнтэй байсныг түүний бүтээлээс харж болно.
Үүнээс гадна хүн амын өсөлт, татвар, эд хөрөнгө өвлүүлэх байдалнь баялагийн тэгш бус хуваарилалтанд яаж нөлөөлж байгаа талаар маш тодорхой жишээнүүдийг үзэх боломжтой.
Энэ ном нь New York Times – ын2014 оны эхний хагас жилийн шилдэг борлуулалттай номоор шалгарсан эдийн засгийн ном бөгөөд англи хэлнээ Харвардын Их Сургуулийн Европ Судлалын профессор Arthur Goldhammer орчуулсан юм.
Номны зохиогчийн хувьд Thomas Piketty22 насандаа “Баялгийн Дахин Хувиарлалтын” (A Thesis on Wealth Redistribution) талаар докторын зэрэг хамгаалсан дэлхийн нэртэй эрдэмтэн, судлаач юм.Энэ бүтээл таныг өөрийн үзэл бодлоо тодорхойлоход бага ч гэсэн үүрэг гүйцэтгэж,зөв эрэгцүүлэлтэй болоход тань туслана гэж бодож байна.
Д. Баяр
Сэтгэгдэл0
Монгол улс өөрийнхөө онцлогийг бодох ёстой. Манай урд хөрш Хятад гэхэд л албан ёсоор социалист тогтолцоотой орон гэж байгаа боловч улсын төсөв нь ДНБ-ынхоо 20-30 хувь хавьцаа эргэлдэж байна. Гэтэл Монгол орон зах зээлийн чиг баримжаатай гэж ярьдаг ч улсын төсөв нь ДНБ-нхоо бараг 50-60 хувьд эргэлдэж байна. Өөрөөр хэлбэл бид коммунист Хятадаас хоёр дахин их социалист орон болж таарч байна. Монголд баялаг бүтээдэг нэг хүн баялаг бүтээдэггүй 5-6 хүнийг тэжээж байна гэж ярьдаг. Яаж ч тооцсон энэ бол өндөр үзүүлэлт. Үйлдвэрлэгчдийн нуруун дээр нийгмийн асар өндөр ачаалал үүрүүлж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл маш өндөр татвар төлж байна. Яагаад ийм байгаагийн шалтгаан ч тодорхой. Монгол орон өөрөө өргөн уудам нутагтай, хүн амын сийрэгшил ихтэй. 3-хан сая хүнтэй улсад бүх аймгуудаа автозамаар холбоно, эрчим хүчний нэгдсэн системд холбоно, шилэн кабелиар холбоно гэдэг асар өндөр өртөг. Гэтэл Сингапур, Гонконгийг хар. Хүн ам нь ердөө 2 сая, 3 сая. Газар нутаг нь ердөө л монголын нэг сум. Хөрөнгө мөнгө тарамдахгүй. Гэтэл монгол орон 350, 360 сумтай. 300 гаруй Сингапур, 300 гаруй Гонгконг гэсэн үг. Үүнээс болоод хөрөнгө хүч маш их тарамдаж байна. Энэ бүтцийг тэжээж тэтгэхийн тулд сар бүр, жил бүр, өдөр бүр, хором бүр зарлага гаргаж байна. Үүнээс болоод Монгол оронд дорвитой хуримтлал үүсэх боломжгүй болж байна. Товчхондоо Монгол оронд социалист бодлого багадаагүй, харин ихдэж байна, хэрээс хэтэрч байна. Үндэсний үйлдэрлэгчдийнхээ хөлийг чөдөрлөж байна. Одоо жаахан капиталист бодлого явуулж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжмээр байна. Хэдий болтол өдөр хоног, цаг хугацаа аргацааж, зээлээс зээлийн хооронд амьдрах билээ? Өөрийн гэсэн хуримтлалтай, тэр нь байнга өсч тэлдэг орон болмоор байна. Өөрөөр хэлбэл нийгмийн ачааллаа багасгах, төсвөө хумих бодлого барина гэсэн үг. Ингэснээр мөнгө хувийн хэвшил рүү шилжиж бүтээн байгуулалт явуулах боломж нь нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтын нэг гайгүй төсөл хэрэгжүүлэхэд л энэ манай эдийн засагт шууд нөлөөлнө. Яагаад гэвэл манай эдийн засаг жижигхэн. Нөгөө талаас нэг гайгүй төсөл хэрэгжүүлнэ гэхэд гарах зардал нь харьцангуй өндөр тусна. Үүнийг хараад баялгийн тэгш бус хуваарилалт болж байна, хэсэг хүн хэт баяжлаа, бусад нь турж үхлээ гээд орилоод байвал нэг ч төсөл урагшаа явахгүй. Хүн бүр халаасандаа жаахан жаахан мөнгөтэй байвал тэр мөнгөөр юу ч хийж чадахгүй. Идэж уугаад л, үрээд л дуусна. Үүний оронд юм хийж байгаа, бүтээж байгаа хүмүүстээ мөнгө төвлөрөх хэрэгтэй. Тэгвэл ийм мөнгөөр гайгүй төсөл хэрэгжүүлээд эдийн засгаа босгоод явах зам нээгдэнэ. Тэгээд ч бид өнөө маргаашдаа тураад үхчихээр тартагтаа тулсан орон биш. Тийм болохоор нийгмийн шударга хуваарилалт энэ тэр гэж тэнэгтэхээ одоо болимоор юм. Бусад орнууд л энэ тухай яридаг юм байгаа биз. Манайд бол энэ асуудал хэрээс хэтэрч байна.
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038