Энэ сарын 7-нд ачигч машин зам тээврийн ноцтой осол гаргасан тухай бид мэдээлж байсан. Тодруулбал Их Засаг их сургуулийн ойролцоо явж байсан долоон настай хүүхдийг “UMT” компанийн жолооч дайрч хүнд гэмтээсэн юм.
Гурван метр орчим газар шидэгдсэн хүү одоо хүртэл ухаан ороогүй байгаа аж. Хүүд хэд хэдэн хүнд хагалгаа хийлгэх шаардлагатай ч түүний зүрхний үйл ажиллагаа маш муу учраас хагалгаа хийгээгүй байгаа аж.
Тухайн ажилтанд машин яаралтай ачих хэрэгтэй байна. Хурдан ирээрэй гэсэн дуудлага иржээ.
Тиймээс жолооч Сансараас Их Засаг хүртэлх зам түгжрэлтэй байсан учраас эсрэг урсгал руу орж яваад зам гарч явсан хүүг мөргөсөн байна.
Хүү маш хол шидэгдэж хамар амнаас нь цус гараад хөдөлгөөнгүй болсон хэмээн гэрчүүд ярьж байгаа аж. Жолооч Г-д Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх заалтыг зөрчсөн хэмээн эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж:

Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Шуналын гай гэж ...
Муусайн хэрээнүүд хүний машин шүүрэх гэж улайрсан хэрээнүүд
Mongold naidvargui ee, mongo baigaa bol ter gemteliin emch nariig mongoor hahuuldaj ami nasaa avardaa, oor yamar ch garts baihgui. Oo neeree gemteliin emnelgiin ulaan archidad bas arhi ogohoo martuuzai!
Навтгар хамарласан чукча БатҮүл гэгч сармагчингийн хийж байгаа ажлаас болж байгаа юм..