Энэ оны хагас жилээс хойш манай экспортын нүүрсний үнэ ханш унаад буй. Үүнээс болж нүүрс экспортлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Тэдний төлөх татвар, нөөц ашигласны төлбөр зэргээр бүрдэх улсын төсвийн орлого ч буураад байгаа юм.
Нүүрсний салбарын мэргэжилтнүүд зах зээлийн энэ ороо бусгаа явдал ирэх хоёр жилд лав арилахгүй гэдэг. Эдийн засагчид хямралын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Ирэх оноос евро бүсийн эдийн засаг тогтворжин сэргэх хандлага ажиглагдвал хямрал арилах дохио болно хэмээж буй.
Хямрал арилж дэлхийн эдийн засаг сэргэвэл үйлдвэрлэл дагаад өснө. Иймд манай экспортын нүүрс төдийгүй бусад ашигт малтмалын үнэ ч нэмэгдэх нь гарцаагүй. Гэвч өнөөдөр эдийн засгийн хямрал арилах нааштай мэдээ тун бага байгаа билээ. Эдүгээ манай экспортын нүүрсний уурхайн аман дахь нэг тонны үнэ нь Шивээ хүрэн боомтод 270-350 юань байгаа аж.
Үүнийг төгрөгтэй харьцах гадаад валютын өнөөгийн ханшаар тооцвол 43-56 ам.долларын үнэ хүрэх нь. Төв банкнаас зарласан ханшаар өчигдөр юань 223, ам.доллар 1396 төгрөг байв. Үнэ өндөр байх үед манай нэг тонн нүүрс 115, 120 ам.доллар хүрч байсан билээ.
Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоож ирсэн. Энэ сард баримтлах уг үнэд нүүрсний хувьд ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл экспортлогчдын худалдан авагчтай хийсэн гэрээний үнийг баримтлахаар болсон билээ. Харин урд хөршийн хилийн боомт дахь агуулахад байгаа манайхаас импортолсон нүүрс арай өндөр үнэтэй байна.
Тухайлбал, Сэхээд 500-530, Ганц модот боомтоор 770 юань бөгөөд 80-123 ам.долларын ханштай аж. Үүнээс гадна "Coalworld.net”-ийн ханшаар урд хөршийн мужуудад нүүрсний үнэ янз бүр тогтжээ. Тэгэхдээ нэг ам.долларыг 6.25 юань гэсэн ханшаар тооцсон байна.
Шаньси мужид илчлэг өндөртэй эрчим хүчний нүүрсний уурхайн тогтоосон үнээр нэг тонн нь 70-80 ам.доллар буюу 440-515 юань. Коксжих нүүрс төмөр замын өртөөн дээр дунджаар 197-200 ам.долларын үнэтэй байгаа гэнэ. Гэтэл Өвөрмонголд 56-79, угаасан нүүрс 118-122 ам.долларын ханштай болжээ.
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн Мэдээ” сонин
Сэтгэгдэл(10)
2011-2012 онуудад дэлхийн болон Хятадын Эдийн засаг унасан үед манай ЗГ 1 тн нүүрсийг $70 зарж байсан. Түгээрч барахгүй ЗГ мөнгөө урьдчилаад авсан гэж баигаа. Одоо Хятадын нүүрсний хэрэгцээ өссөн үед $50 зарж байдаг. Хятадууд аль нь ЗГ барьж байгааг хараад үнэ тохироод байх шиг байна.
1 сарын 4-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038,
Нүүрс ээ гаргах аа болиоч ээ мудакууд аа ! Ямар амь биш зая аа биш ! Байгаль сү йрүүлээд дээр нь хужаануудыг баяжуулаад ! Чингис хаан дайснуудын хаа чих ,хамар хоолойд хайлсан мөнгө цутгадаг байж ,та нарын хошного руу цогшсон нүүрс чихэх юм уу ? Тамд очоод ял аа даахгуй хэвтэж хулгайчууд ! Та нар буян зая сайтай даа БОСС болоогүй ,хулгайч дээрэмчин тулд аа хэдэн халтар цаас цуглуулчихаад ! Битгийй зүүдлээд байгаарай муусайн амьтас ! Нүүрс ээ гаргах аа болиоч ээ мудакууд аа ! Ямар амь биш зая аа биш ! Байгаль сү йрүүлээд дээр нь хужаануудыг баяжуулаад ! Чингис хаан дайснуудын хаа чих ,хамар хоолойд хайлсан мөнгө цутгадаг байж ,та нарын хошного руу цогшсон нүүрс чихэх юм уу ? Тамд очоод ял аа даахгуй хэвтэж хулгайчууд ! Та нар буян зая сайтай даа БОСС болоогүй ,хулгайч дээрэмчин тулд аа хэдэн халтар цаас цуглуулчихаад ! Битгийй зүүдлээд байгаарай муусайн амьтас !
Уурхайн нөөц эдийн засгын нөөц хоёрыг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм. Монгол улс өрөнд ороогүй.
Яаг онохыг онол гэнэ.
Яаг онохыг онол гэнэ.
Яаг онохыг онол гэнэ.
Яаг онохыг онол гэнэ.
Уурхайн нөөц эдийн засгын нөөц хоёрыг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм. Монгол улс өрөнд ороогүй.
Уурхайн нөөц эдийн засгын нөөц хоёрыг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм. Монгол улс өрөнд ороогүй.