Тулгар төрийн 2222 жилийн агуу түүхэндээ эзэн хаантай, богд хаантай байсан Монгол Улс 21 дүгээр зууны босгон дээр Ерөнхийлөгчтэй болсон юм. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Хэдийгээр Монгол Улс парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэдий ч Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгодог тогтсон уламжлалтай билээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 11 хүн нэр дэвшиж байсан ч одоогоор дөрвөн хүн Ерөнхийлөгч болсон байна. Тухайлбал, анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 57,78 хувийн саналаар, 1997 онд Нацагийн Багабанди хамгийн өндөр хувь буюу нийт сонгогчдын 60,81 хувийн саналаар, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч болж байлаа.
2001 оны ээлжит сонгуулиар Н.Багабанди нийт сонгогчдын 58,13 хувийн саналаар улиран сонгогдож байсан түүхтэй. 2005 онд Намбарын Энхбаяр нийт сонгогчдын 53,44 хувийн саналаар ялалт байгуулав. Тэгвэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Цахиагийн Элбэгдорж нийт сонгогчдын 51,24 хувийн саналыг авч байсан бол энэ оны сонгуулиар нийт сонгогчдын 50,23 хувийн саналыг авч төрийн тэргүүнээр улиран сонгогдсон.
2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог гэвэл анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн, Монгол Ардын нам шинэ нэртэйгээр, Ардчилсан нам Засгийн газрыг тэргүүлж, нийслэлд олонхи болсон зэрэг үйл явдлаар дүүрэн зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон албан ёсоор 2013 оны тавдугаар сарын 22-нд орон даяар эхлэв. Монгол Улсад явагдсан Ерөнхийлөгчийн бүх сонгууль Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, эрх бүхий байгууллагаас гаргасан журмын дагуу бүх нийтийн зарчмаар сонгуулийн мажоритар системээр явагдсан. Мажоритар системийн гурван гол хувилбарын нэг болох энгийн олонхийн саналаар сонгох буюу 50%+1 санал гэсэн томъёогоор явагддаг юм.
Ерөнхийлөгчийн сонгууль бол нэг талаас төрийн тэргүүнээ сонгох, нөгөө талаас иргэд төрийг удирдах хэрэгт оролцож байгаа ардчиллын хэлбэр юм. Сонгогчид хамгийн түрүүнд нэр дэвшигчийн уриаг сонирхдог. Нэр дэвшигчийн уриа бол сонгуулийн сурталчилгааны гол түлхүүр байдаг. Уриа цаг үеэ мэдэрч чадсан зөв, оновчтой байх учиртай. Мөн уриатайгаа нэр дэвшигч шууд холбогдож байвал сайн.
МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” уриатай оролцсон нь намчирхал талцалыг зогсоож, үндэсний эв нэгдлийг сэргээж эв эеийг эрхэмлэн хөгжих ёстой, улс орондоо хэрэгтэй зөв бүхнийг дэмжинэ гэсэн агуулга байсан болов уу.
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгчөө дэмжье” уриатай оролцсон нь хоёр нэр дэвшигчээс давуу тал болох ерөнхийлөгч гэдэг статусаа ашигласан. “Ерөнхийлөгч” гэдэг гол үгийг өөр дээрээ шууд нааж, хамаатуулах хүчтэй өнцөг хэрэглэсэн юм. МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал “Шударга байхдаа хүчтэй, шударга бусыг өөрчилнө” гэсэн уриа нь экс төрийн тэргүүний “Эвтэй байхдаа хүчтэй” урианы үргэлжлэл бөгөөд шударга бус байдлыг өөрчлөх цаг ирж гэдгийг сануулах зорилго байсан болов уу. Нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулахын тулд нэг асуудлыг гол болгон авч үзээд бусдыг нь тойруулан ярих хэрэгтэй болдог.
МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ эв нэгдэл, эх орон юу юунаас чухлыг онцолж, томоохон ордоос хүртэх ашгийг иргэддээ жигд хүртээх тал дээр илүү анхаарсан бол АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж авлигын асуудлыг гол болгон бусдыг нь тойрч ярив.
МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал шударга ёсыг сэргээх, хэлмэгдүүлэлтийг зогсоох талаар голлон ярьж байв. Сонгуулийн хуультай холбоотойгоор нэр дэвшигчид өөрийн тогтсон цагтай болсон бөгөөд түүгээрээ дамжуулан сурталчилгаагаа явуулсан. МАН-ын нэр дэвшигчийн “Зөв мэдээ” хөтөлбөр, АН-ын нэр дэвшигчийн “Эв нэгдэл” хөтөлбөр, МАХН-ын нэр дэвшигчийн “Шударга мэдээ” хөтөлбөрөөр сурталчилгаа олон түмэнд хүрч байв. Мэдээллийн хөтөлбөрийг тогтмол хөтлөн хүргэх сэтгүүлч маш чухал бөгөөд түүний дуу хоолой, өөртөө итгэлтэй байдал, имиж нь сонгогчдод таалагдах ёстой.
Нэр дэвшигч өөрийн мэдээний цагаар сөрөг дайралтуудыг хийх нь оновчтой бус байдаг. МАН өөрийн “Зөв мэдээ” хөтөлбөрөөрөө сөрөг мэдээлэл багагүй явуулж байв. Гэтэл Ардчилсан нам сөрөг мэдээллээ цахим ертөнцөөр эхэлж шидээд, МАХН-ын гэж харагдах ТҮ-9 телевизээр, өөр өнцгөөс эзэн биегүй явуулсан нь оновчтой байсан байх үндэстэй.
Тактикийн хувьд сөрөг мэдээллүүдийг хариу өгөх боломжгүй сонгуулийн сүүлийн өдрүүдэд явуулах хандлага байдаг. Сонгуулийн үед үнэн, худал нь мэдэгдэхгүй сөрөг мэдээллүүдээр сонгогчдын тархийг угаагаад нэгийгээ бараг л гэмт хэрэгтэн болгодог ч сонгуулийн маргааш юу ч болоогүй юм шиг таг чимээгүй болчихдог нь шоу байсныг харуулна.
Халз мэтгэлцээн өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудыг бодвол мэтгэлцээн гэхээсээ асуултад ээлжлэн хариулах хэлбэрээр явагдсан. Сонгогчид мэтгэлцээнийг солонгос кино шиг идэвхтэй сонирхон үзсэнийг сошиал медиа болон судалгааны байгууллагын дүнгээс харж болно. Мэтгэлцээнд илтгэх чадвар, өөртөө итгэлтэй байдал, нүүрний хувирал, нүдний харц, ярианы бүтэц, логик дараалал, ерөнхий мэдлэг гээд бүх л зүйлсийг шинжин харж болдог.
Мэтгэлцээний өмнө нийгмийн хүлээлт АН-ын нэр дэвшигчийг илүү байх болов уу гэсэн таамаг байсан ч аварга яван чангарч байгаа учраас сонирхолтой шийдэл харуулах байх гэж судлаачид үзэж байлаа. Сурсан эрдмийг сураар боож болдоггүй гэдэг шиг илтгэх чадвар, нүүрний хувирал, өөртөө итгэлтэй байдал, логик дараалал АН-ын нэр дэвшигчийн хувьд давуутай байв. Харин МАН-ын нэр дэвшигч жишээ баримттай ярих, УИХ-ын гишүүн хүн шиг мэдээлэл сайтай байв. МАХН-ын нэр дэвшигч ногоон торгон дээл, эх хүний эмзэг зөөлөн сэтгэлээр энгийн яриа үүсгэсэн нь таалагдсан болов уу. Гурван нэр дэвшигч том биш ч багагүй олон алдаа гаргасныг энд сийрүүлэхээс татгалзав.
• Цаг хугацааны боломж
• Эдийн засгийн боломж
• Зохион байгуулалтын боломж
• Хууль эрх зүйн боломж
• Мэдээллийн хэрэгслүүдийн боломж гэсэн таван боломж нэр дэвшигчдэд харилцан адилгүй, эрс ялгаатай байсныг манай судлаачид санал солилцох явцад нэгдмэл байрь суурьтай байв.
Сонгуулийн идэвх оролцоо: Сонгуулийн ирц нь сонгогчдын улс төрийн идэвхийг харуулах нэг үзүүлэлт болдог. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх 20 жилд сонгогчдийн идэвх 40 хувиар унасан байна.
Энэ нь нэлээдгүй хүчин зүйлээс шалтгаалж байгаа ч намууд сонгуулийн амлалтаа биелүүлдэггүй худалч нэртэй, иргэд сонгогчдын дунд улааныг ч, цэнхэрийг нь ч сонгосон аль нь ч миний амьдралд өөрчлөлт авчрахгүй байна гэсэн хандлагатай болж төрд итгэх итгэл суларсантай холбоотой.
Идэвхийг сэргээх зорилгоор энэ удаа сонгогч бүрийн нэр дээр урилга хүргүүлсэн, саналаа өгөхийг уриалсан рекламыг олон давтамжтайгаар явуулсан, санал өгсөн иргэн бүрт 1000 төгрөгийн нэгжийн урамшуулал олгоно гэж зарласан.
Сонгуулийн санал хураах өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр /ТV/ сонгогчдийн ирцийн талаар тогтмол мэдээлэл өгсөн, урлаг, спортын одуудаар саналаа өгчихлөө, та ч бас саналаа өгөөрэй гэх уриалга явуулсан ч /АН намын сурталчилгаанд ажиллсан хүмүүс олонхи нь байв/ эцсийн дүндээ түүхэндээ хамгийн муу оролцоо буюу нийт сонгогчдын 63,89 хувь энэ удаагийн сонгуульд оролцож саналаа өглөө.
Энэ нь сонгуулийн суурь зарчмуудыг эргэн харах, санал өгөхөөс татгалзах буюу иргэний үүргээс зайлсхийх Абсентеизм гэх үзэгдлийн эсрэг өөр аргаар тэмцэх шаардлагатай болж байна. СЕХ нь өөрийн чиг үүрэгтээ байнгын ажиллагаатай төрийн байгууллага мөн гэж тодорхойлсон ч сонгуулийн үед л ажилладаг байгууллага болсон нь үнэн. Жишээлбэл, Манай хойд хөрш болон Австралид саналаа өгөөгүй иргэдийг торгодог байна.
Сонгуулийн чөлөөт зарчим: Сонгуульд оролцох, эс оролцох нь хэний ч дарамт шахалтад оролгүйгээр саналаа илэрхийлэх, мөн сонгохоос татгалзах зэргээр чөлөөт зарчим хэрэгждэг. Гэтэл нэр дэвшигчдийн аль нэгийг нь л тэмдэглэ, өөр тэмдэглэгээ хийвэл санал хүчингүй болно гэж хуульчлаад байгаа нь сонгогч хүчээр нэг хүний төлөө саналаа өгнө эсвэл хуудсаа хүчингүй болгох байдалд хүрдэг. Үүнийг өөрчлөх гарц бол саналын хуудасд алийг нь ч дэмжихгүй гэсэн сонголтыг нэмэх шаардлага байна.
Сонгуулийн бүх нийтийн зарчим: Мэдээж хэрэг бүх хүн сонгуульд оролцох боломж байхгүй. Монгол Улсад сонгох насыг 18 наснаас эхэлнэ гэж Үндсэн хуульд заасан. Зарим оронд тухайлбал Бразил, Куба, Иранд 16 нас, цөөхөн оронд 19-21 наснаас эхэлдэг. Бид оролцооноос болж насны хязгаарлалтад өөрчлөлт оруулах уу гэдэг асуудал ирээдүйд урган гарахыг үгүйсгэх аргагүй.
Саналаа нууцаар гаргах зарчим: Өндөр настай болон бичиг үсэг үл мэддэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа нууцаар гаргах боломж хомс. Тэдний итгэмжлэгдсэн хүн өөрийн үзэмжээр ханддаг нь ажиглалтаар илэрсэн. Үүнийг өөрчлөхийн тулд энэ удаагийн саналын хуудас нэр дэвшигчдийн зураг, хөгжлийн бэрхшээлтэй буюу хараагүй хүмүүст зориулж барилл үсгээр саналын хуудас хэвлэж өөрчлөлт орсон нь сайшаалтай. Гэсэн хэдий ч Баян-Өлгий аймагт зөрчил гарсан тухай мэдээлэл цахим ертөнцөөр зурагтайгаа тарсан нь саналаа нууцаар гаргах зарчим алдагдаж буйг харуулсан юм.
Санал тоолох үйл явц: 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнөх бүх сонгуульд сонгогчдын өгсөн саналыг намын төлөөллүүд байлцаад гараар тоолдог байв. Санал тоолох үед гэрэл унтарсан, нэг намын төлөөлөл байгаагүй, саналын хайрцаг авч зугтсан гээд алдаа дутагдал гарч байсныг засах зорилгоор хурдтай, цаг хугацаа хэмнэсэн, өндөр технологи ашигласан олон сайн талуудтай гэх АНУ-аас гаралтай санал тооллогын автомат машиныг хэрэглэх болоод гурван сонгууль үдлээ. Энэ машины талаар эерэг сайнаасаа илүү хар муу мэдээллүүд нь дэлхий дахинд танил болсон.
Тухайлбал, Ж.Бушийн үед автомат машины булхай дуулиан шуугиан тарьж, Б.Обамагийн сонгуулийн үед ч хүчтэй шүүмжлэлүүдийг дагуулж байв. Нэг талаар өндөр өртөгтэй бизнес болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Дөрвөн жилийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг дөрвөн тэрбумаар хийж байсан. Саяын сонгуулийг 17 тэрбумаар явуулав. СЕХ гол зардал автомат машины засвар гэж тайлбарлав.
АНУ-д ийм төрлийн автомат машин үйлдвэрлэдэг томоохон 10 гаруй компани байдаг. Зарим судлаачид засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж Үндсэн хуульд заасан ч автомат машины гарт байгаа талаар мэдээлэв. Яг өнөөдрийн байдлаар сонгогчдын саналыг буруу уншсан, нэрийн жагсаалтаас илүү хүний санал уншсан, сонгууль эхлэх цагаас өмнө, хааснаас хойш санал уншсан байсан гэх мэдээллүүд байгаа ч хараахан батлагдаагүй.
Ард түмний дунд бол эргэлзээ байсаар байна. Учир нь хяналтын тооллогыг СЕХ-ноос зааж өгсөн хэсгүүд дээр явуулдаг нь хардалтыг төрүүлэх үндэстэй. Хойшид нийт хэсгийн хороодын 10 хувьд сугалааны зарчмаар хяналтын тооллого хийж байх нь олон түмний дунд буй хардалтыг арилгах бас нэгэн хөшүүрэг болох үндэстэй.
Монгол Ардын намын хувьд:
1. Нэр дэвшигчийг тодруулах процесс илүү ардчилалтай явагдсанаараа онцлогтой. Эв нэгдлийн элчийг ард олноороо тодруулах агуулга байв. Олон түмнийхээ саналаар гарч ирсэн нэр дэвшигчид хоёр ч удаа санал тэнцэж байж нийгмийн олонхийн танил, харьцангуй нэр цэвэр улстөрчийг гаргаж ирсэн нь оновчтой шийдэл байсан бол цаг хугацааны хувьд хожигдож нэр дэвшигчээ тодруулсан байх талтай.
2. Монгол Ардын нам 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 1997 оны нэгэн адилаар сөрөг хүчний статустайгаар оролцсон боловч хүчтэй сөрөг хүчнийхээ имижийг илэрхийлж чадаагүйгээрээ 1997 оноос ялгарна.
3. Сөрөг хүчин ямагт алдаан дээрээ нэгдэж, илүү ойлголцож, хүчтэй ажилладаг. Монгол Ардын намд энэ зарчим бүр сайн үйлчилдэг. Гэвч энэ удаа нэгдэж чадаагүй. Намын томоохон лидерүүд огт үзэгдээгүй, дэмжиж үг хэлээгүй зэрэг нь нэгдмэл биш байсныг харуулж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч хэдийгээр өмнөх стандарт бус Засгийн газар, Оюутолгойн асуудалд шүүмжлэлтэй ханддаг байсан нь дэмжихгүй шалтаг болжээ. Энэ мэт үйлдлүүдээс болж намын жирийн гишүүд, дэмжигчдийн урам зориг суларсныг саяхан болсон намын их хурлын үеэр төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байв.
4. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр бол улс орныг удирдах бодлого байдаг. Сонгогчид миний төлөө, үр хүүхдийн минь ирээдүйн төлөө, улс орныхоо сайн сайхны төлөө юу хийх гэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд олж хараад мөрийн хөтөлбөрийн харьцуулалт хийх хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр дээр бичсэн зүйлийг нь ирэх дөрвөн жилд шахаж шаардах эрх бас сонгогчдод бий. МАН-ын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хэлбэр хийцийн хувьд ч, хийх ажлын хувьд ч илүүрхэх зүйл харагдсангүй.
5. Нэр дэвшигчийг хувь хүнийх нь зүгээс олон түмэн /сонгогчид/ дэмжих хандлага илүү байсан ч түүнийг “Бодит санал” болгох тал дээр оновчтой шийдэл харагдсангүй. Өөрөөр хэлбэл, сонгогчид ямар нэгэн философид итгэн саналаа өгөх хэрэгтэй болдог бөгөөд олон түмний дэмжлэгийг “Бодит санал” болгох нь ямагт чухал байдаг. Хүмүүс гар бариад, зураг татуулаад байгаа нь дэмжлэг мөн ч саналаа өгөх шийдвэр биш юм.
6. Нэр дэвшигч ийм учраас сонгогдох ёстой гэдэг шалтгааныг тодорхой дурьдах ёстой байдаг. Үүнийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь илүү үр дүнтэй. Жишээ нь, оюутан залуучууд 70 мянга дээр санал өгөх нь тодорхой байсан бол нөгөө талаас улсын их дээд сургуулийн төлбөрийг төр хариуцна, харин элсэн суралцагч нь хамгийн өндөр оноо авсан байх, суралцах хугацаандаа амжилттай дүн үзүүлэх ёстой гэдэг шалгуурыг тодорхой тавиад бүх оюутнуудтай гэрээ хийчих боломж байсан.
7. Залуучуудын хүсэл мөрөөдлийг ойлгох, тэдэнтэй ажиллах арга барилдаа бодлогын өөрчлөлт авчрах зайлшгүй шаардлага байгааг харууллаа. Like хөдөлгөөн бол залуусыг хүчтэй нэгтгээгүй ч тараагаагүй юм. Цахим ертөнцийн нөлөөлөл дараа дараагийн сонгуульд улам л хүчтэй болно.
8. Сонгуулийн кампанийн стратеги, тактик тодорхой бус. Өөрөөр хэлбэл, сурталчилгаа гал унтраах маягаар, нэгэн хэвийн үлбэгэр үргэлжилсээр өндөрлөсөн. Сонгогчдод хүрэх эхний материал маш чухал байдаг.
9. Сонгуулийн PR-ийн баг бол өөрийн нэр дэвшигчийнхээ сөрөг мэдээлэлд үндэслэлтэй няцаалт хийх, хэрвээ нэр дэвшигч алдаа гаргавал түүнийг баллуурдах үүрэгтэй ажилладаг. Жишээ нь: “Нэр цэвэр, Гар цэвэр” гэж хэлэнгүүт нөгөө талаас “Цус цэвэр” гээд эсрэг тал мушгиж, илт хагаралдуулах мессэж шидэж, хүчтэй шуугиулж байхад оновчтой хариулт өгч чадахгүй явсаар өндөрлөсөн. Ер нь гар, хөл, зүрх гэх мэт биеийн эрхтнийг оролцуулах нь оновчтой биш нь харагдлаа. “Нэр цэвэр, Сэтгэл цэвэр, Үйлс цэвэр”
10. Харин сонгуулийн хаалтын арга хэмжээ шинэлэг агуулгатай, боломжийн сайн болсон.
2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойших бүхий л улс төрийн сонгуульд оролцож явсан судлаачийн нүдээр энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дээрх бяцхан дүгнэлтийг 2013 оны сүүлчийн өдрүүдэд та бүхэндээ хүргэж, санал солилцож байна. Ирэх 2014 онд сүлдэндээ морьтой, сэтгэлдээ галтай монголчуудын минь буян заяа дэлгэрэх болтугай.
Улс төр судлаач, “Политика” холбооны тэргүүн Ж.МӨНХЖАРГАЛ
Сэтгэгдэл0
цусаэн мөртэй ерэнхийлэгч л монголдз гараа биз монгол хүн алүсан хүрээ талсан хүн сайд ерэнхийлэгч болдог ухаалаг ажил хийсэн нь хүг дээр хаягддаг тийм л залуустай болсон юм чинь 16 оноос бүгд эх орноо хаяад зугатаана
úëºã ìèíü õóäëàà õóö
Маш муу судалгаа байна.Сонгуульд Удвалыг хүчээр нэр дэвшүүлсэн тулгалт хийж "учиртай гурван толгой" инээдэмт жүжиг тоглосон.Удвалыг золиослож жүжигт тоглуулж "хүчиндсэний" төлбөр тооцоог Н.Энхбаяр гуайд өршөөл үзүүлж дуусгав. Автомат машин ч сайн ажиллаж яльгүй зөрүүтэй мэт программчилсан байсан захиаллагаа биелүүлсэн зэргийг судлаач огт мэдээгүй гэж үү дээ.
Elbegdorj yalagdsan shdee.tereer shuugchiin sanalaar yalsan shuugch ni AH-n hun baisan bodit baidal deer Elbegdorj usreed 42 huviin sanal avah baisan ene tohioldold dahin sanal huraalt yavagdaj Bat-Erdene yalj Elbegdor bur 36 huviin sanal avahaar baisan.Ardachilgch gej eeriigee nerelsen tereer Ardachilsan bus argaar yalsan niitdee 13500 sanal hulgailsan.tegj baij 50.23 huviar yalsan.nuguu talaar ter MAN-n urvagch boloh Munh-Orgil Badamjunai,M.Enhbold, Su.Batbold ,Nutgiin ah D.Demberel nartai sain ajilsan Badamjunaig Su.Batbold,M.Enhbold ta 3 minii esreg ajillaad uzeeree bugdiig chin shoron hiine gej ailgasan deerees Dorligjavaar MAH-n ner devshigch Bat-Erdeniig daramtluulsan geh met bor shuvuu nisser baigaa ni unen baih undur magadlaltai.MAH-n Su.Batbold M.Enhbold nar 2017 ond eersdee erenhiilegch bolno gej muruuduj baisan uchiraas Elbegdorjiin shahaag ug duugui huleej avsan.ne yalanguya Hotiin songuuliin shtabiig btolgoilj baisan Munh-Ogil shuud Elbegdorjiin tald ajilsan tul tereer MAH0-n ih hurlaar yuch ugui hotsorson Munh-Orgil hevleliin PIAR hariutsaj baisan Oyunchimeg 2 ner devshigchiinhee surtalchilgaanii nuutsiig AH-n gensek Oyundarid oroi bolgon medeeldeg baisan geh hediigee Elbegdorj huuli huchnii baiguulaga ,MAH,UIH, Songuuliin erenhii horootoi huch niilen ajillasan ch gesen yalagdaj etset ni sanal hulgailan baij erh medelteigee hotsorson tereer yaran sandran naadmiin umnu tangarag urgesen ni MAH0-aas margaan uusgej magadgui gedgees aisantai holbootoi.ter mun MAXH-tai sain ajillaj Terbishdagva Udval 2-n hen negiig ner devshuulehgui bol N.Enhbayariin aav ,Duu,Huu nariig ni shorond hiine gej daramtalsan baih magadlkaltai
За энэ нэг тарвага царайлсан нөхөр чинь хэн бэ гэж.....
dajgui sanaluud bn shuu amjilt husiyee udval bol jujig baisan gej bichij bolohgui bh l daa yamar shar medee bish dee
Nasny angillaarh toog gargah estoi bailaa. Bas oron nutag, hotuudad ene too yamar baisnyg gargasan bol evtei. Uchir ni alivaa orond 40-45 nasnyhny sanal hamgaas chuhal baidag.