Дэлхийн нэртэй философич Гегл “Түүхийн философи” гэдэг номондоо “Түүх гэдэг он дараалсан жагсаалтбиш, өнгөрсөн цагт болсон үйл хэргийн үлгэр биш. Харин түүх гэдэг бол хөгжлийг ярих ёстой” гэж бичсэн байдаг. Хөгжил гэдэг нь зөвхөн мэдлэгийн хөгжлийг л хэлсэн.
Энэ онолыг ойлгосон Монголын улс төрч байна уу?
Онол гэдэг баталгаатай үнэн мэдлэг гэдгийг ойлгодог төрийн түшээд байна уу?
Мэдлэггүй бол яаж хөгжил гарах вэ?
Хот суурин үүсч төр үүсэх шалтгаан болсон.Төр үүссэнээс хүн төрөлхтний хөгжил эхэлсэн гэдэг. Тэгвэл хот суурингийн түүх МЭӨ 6000 жилийн өмнө Сумарчуудаас эхэлсэн. Хот суурин хөгжихдөө их олон бартааг туулсан нь гарцаагүй. XIX зуны үед Англид цэцэрлэгжсэн хот суурин хөдөлгөөн, дараа нь шинэ тосгон хөдөлгөөн хөгжиж том хот суурингийн дүүрэг хэлбэрээр хөгжсөн.
Бразил улсын нийслэл хот нь орчин үеийн хот суурингийн шинэ хөгжлийн урсгалыг нээсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр Дэлхийн Мега хөгжлийн хөдөлгөөн өрнөжбайгааг Монголын харанхуй улс төрчид мэдэж байна уу гэвэл ҮГҮЙ гэж хариулна.
Дэлхийн мега хөгжлийн хөдөлгөөн 10 жилийн тэртээ Арабын улс орнууд, БНХАУ, ОХУ,Латин Америк орнуудаас эхэлсэн түүхтэй. Дэлхийн мега хөгжлийн хөдөлгөөн ньтүлхүүр үйлдвэрийн шийдлээр(Turnkey solution) бүтээн босгодогийг манай харанхуй улс төрчид ойлгож байна уу?
Дэлхийн мега хөгжилийн хөдөлгөөн нь Европын 450 жилийн хөгжил, АНУ 250 жилийн хөгжил, Азийн бар орнуудын 50 жилийн хөгжлийг 10 хүрэхгүй жилийн хугацаанд хийдэг болсон гэвэл мэдлэг байхгүй манай харанхуй улс төрчид ХУДЛАА л гэх байхдаа. Харамсалтай юмаа.
Харанхуй нөхдүүдтэй юу ярих вэ? Дэлхийн мега хөгжлийн хөдөлгөөнийг Арабын нэгдсэн Эмират улсын Дубайн Эмират 10 хүрэхгүй жилийн хугацаанд 26 хот бүхий мега хотыг байгуулж, 800 тэрбум долларын хөрөнгө татаж 1 сая ажлын байр бий болгосон түүхтэй. Кувейт гэдэг жижиг улс 700 мянган оршин суугчтай торгоны хот-г байгуулж таван аж үйлдвэрийн хотоос бүрдсэн мега хотыг байгуулж байгаа.
Энэ хот нь 450 мянган шинэ ажлын байрыг бий болгож Кувейт улсыг мэдлэгт тулгуурласан эдийн засагтай диваажин болгохоор зорилт тавьжээ. Монголын хөөрхийлөлтэй харанхуй улс төрчид Кувейт улсын хөгжлийн тулгуурыг нефть ихтэйгээс үүссэн гэж бодож магад.
Энэ нь дэлхийн хөрөнгө оруулалтыг татах замаар босгож байгаа хөгжил болохоос биш тэд өөрсдийн хармаанаасаа нэг ч динар /Кувейт улсын мөнгөн тэмдэгт/ гаргахгүй байгаа гэдгийг манай харанхуй улс төрчид мэдэхгүй л байгаа биздээ.
Монголын харанхуй улс төрчдийн гайгаар Монголын төр Улаанбаатарын төр болж, Монголын хөгжил Улаанбаатарын хөгжил болж, Монголын сайд Улаанбаатарын сайд болсон гэдгийг Монголчууд харж байна. Монголын 5 бүсд амьдарч байгаа нийт ард түмэн Монголын хөгжлийн гадна байх ёстой юмуу?
Улаанбаатараас гадуурамьдарч байгаа Монгол ХҮН БИШ юмуу? Монголын хөгжил гэвэл нийт Монголын ард түмний хөгжил байх ёстой. Тэнцвэртэй тогтвортой байх хөгжихёстой. Дэлхийн мега хөгжлийн хөдөлгөөн нь Монгол орныг 10 жилийн дотор дэлхийн тэргүүний орон болох боломж байгаа.
Монголын хөгжлийг чөдөрлөгч,гайтай,харанхуй улс төрчидөө! Монголын хөгжлийн төлөө мэдлэгтэй Монгол хүмүүсийн эрэлд гараачээ. Мэдлэгтэй хүмүүс цөөхөн байдаг гэдгийг мэдвэл буруудахгүй. Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ. Харийг шүтдэг боолын сэтгэлзээнээс татгалзах нь өлзийтэй шүү.
Монгол хүн бурханы өмнө сөгдөх биш мэдлэгийн өмнө сөгдөх хэрэгтэй. Мэдлэггүй болмухар сүсэгтэн болж харанхуй болно.
Г.Бөхбилэг
Сэтгэгдэл0
Юу бичиж байгаагаа мэддэгуй гар шив дээ. Тулхуур шийдлээр ( turn key solution ) хийлгэх хэрэгтэй ( бараг бух юмаа гадны хумуусээр хийлгэх болдог ) гэчихээд харийн хунээр хийлгэхгуй Монгол хунээр хийлгэ гэж тэнэгтдэг байна ш дээ.
Монголын улс төрчид бүрэн дүүрэн цэвэрчиж үндэстнээ гэсэн том бодлогыг хамгаалж авч үлднээ гэдэгт итгэж хүлээх ирээдүй хойч ховор болж байгаа болуу. Эх орныхоо баялаг байгал, газар шороог хойч үедээ үлдээх биш зөвхөн өөрсдийн ,өдрийн хэрэгцээ мэт зарж үрж байгаа эрх мэдэлтнүүд яаж хөгжүүлэхийг таашгүй.
аль аль талаа харж бичээрэй. Гэхдээ л иймэрхүү сэдвийг нь хөндөж өгөхгүй бол өвсөнд шургах өт мэт арилна цаадуул чин
ulaanbaatar hogjij baij mongol uls hogjino. hicheel duuslaa.
Том юм яриад л байгаа даанч болоьсон хүчин нь алга, байгааг нь ажлаас халдаг мундаг хөгжлийн жишиг тогтсон байна даа.
za ene ih mundag hun yum bna, buruu gehgui. gehdee odoo bulangiin ornuud yalanguya Dubai-d yamar nohtsol baidal uussen, gadny horongoo oruulagchid yamar nohtsol baidaltai baigaa talaar medeelel bna u? unshsan sudalsan zuil bna u? sanaa bol ih goyo. gehde emanaihan odoohondoo bayar yoslol, temdeglelt odruud, huvtsas hunar, mori mal, boh, naadam, tahilga, suvarga ene ter geed ih zavgui bna da