Хөрөнгө оруулалтын тухай хуулийг чамбай болсон гэж үзэв
Юутай ч УИХ ээлжит чуулганаараа Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлан гаргалаа. Эдгээр хууль нь Монгол Улсын эдийн засгийн харилцааг зохицуулахад томоохон үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Үнэнийг хэлэхэд уг хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт ихээхэн хүлээлт үүсгэсэн.
Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтыг энэ онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан байна. Үүнийг үнийн дүнгээр нь авч үзвэл 1.8 их наяд төгрөг юм. Ийм учраас хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын талаар тодорхой ахиц дэвшил гаргахаас өөр зам байгаагүй.
Хуулийн тухайд УИХ-ын гишүүд ч өөрсдөө ам сайтай байгаа нь илт. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ "Урьд нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод, том, жижиг гэж ялгадаг байсан бол энэ хуулиар ингэж ялгадаг байдлыг арилгалаа.
Оруулсан хөрөнгийнх нь их багаас шалтгаалан татварын тодорхой орчноор хангах, төрөөс дэмжиж байгаа салбаруудад хөрөнгө оруулалт хийвэл татварын орчин тогтвортой байх, одоо мөрдөгдөж байгаа татварын хуулиар хөнгөлөлт эдлэх, хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийсэн бол тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талтай заалтууд орсон.
Тодруулбал, аймгуудыг бүсээр нь ангилж, алслагдсан бүсэд хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагч нарын татварын тогтвортой орчныг уртасгах зэргээр давуу талтай боломжийг бүх хөрөнгө оруулагч нарт өгснөөрөө энэ хууль ач холбогдолтой, чамбай хууль болсон гэж дүгнэсэн" гэв.
Тэрбээр цааш хэлэхдээ Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголын татвар өндөр биш ээ, хамгийн гол нь татварын орчин нь тогтворгүй байдаг гэж тайлбарладаг. Тиймээс бизнес явуулахад их хүндрэлтэй байдаг. Цаашдаа хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол амин сүнс нь татварын орчныг тогтвортой байлгах асуудал юм.
Татварын нийт 50 гаруй хувийг бүрдүүлдэг гол нэрийн татваруудыг тогтворжуулах үзэл баримтлалыг цаашид барьж ажиллана." гэв. Үүнээс үзэхэд Хөрөнгө оруулалтын тухай хууль нийт хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн боломж олгосон хууль бололтой.
Урсгал зардлыг таван хувиар буулгахаар тооцжээ
УИХ-ын анхаарлын төвд байх өөр нэг асуудал бол улсын төсөв. Саяхан Засгийн газраас 2014 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Мөн 2015-2016 оны төсвийн төсөөллийг Засгийн газраас УИХ-д өргөн барив.
Улсын төсвийн төслийг жил бүрийн намрын чуулганаар хэлэлцэн баталдаг боловч төсөв бодитой хийгдэж батлагдахгүй байгаа явдал юм. Энэ жилийн төсвийн хувьд гэхэд л улсын төсвийн орлого 222 тэрбум төгрөгийн тасалдалтай байгаа дуулдана.
Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл энэ оны сүүлч гэхэд төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж магадгүй байна. Энэ талаар ч Сангийн сайд Ч.Улаан өмнө нь мэдэгдэж байсан. Энэ бүгд ердөө төсвийн орлого талыг тооцохдоо хэт өндөр төсөөллөөр тооцож хийсэнтэй холбоотой юм.
Иймээс Засгийн газар энэ жил төсвөөс хийх хөрөнгө оруулалтаа танахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа. Харин ирэх оны төсвийн төслийн хувьд Засгийн газар ихэд нухацтай хандах нь илэрхий.
Саяхан Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Төсвийн төслийг боловсруулахдаа, УИХ-аас баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийн гол зарчим, Төсвийн тогтвортой байдлын үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж боловсруулсан. Төсвийг боловсруулахад хуулийн дагуу дөрвөн үндсэн шаардлагыг хангасан байх ёстой.
Нэгдүгээрт, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний үнийн савалгаанаас төсөв аль болох ангид байдаг учраас төсвийн орлогыг аль болох тэнцвэржүүлсэн зарчмаар тооцсон.
Хоёрдугаарт, төсвийн алдагдлын эзлэх хувийн жин дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Гуравдугаарт төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах учиртай. Өөрөөр хэлбэл, 2012 оны төсвийн зарлагын өсөлтөөс нэмэгдүүлэхгүй байх зарчим барьсан" гэлээ.
Энд онцлоход төсвийн төсөлд 2014 онд урсгал зардал өмнөх оноос тав орчим хувиар буурсан байдлаар төлөвлөгджээ. Сангийн сайдын хэлснээр, хэрэггүй, үргүй зардлыг тэвчих, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, төсвийн алдагдлыг хэмнэх,улсын төсвөөс өгч байгаа татаас, шилжүүлэг дэмжлэгийг аль болох бага хэмжээнд хязгаарлах, нөөц бололцоогоо дайчлан төсвийн орлогыг зарлагатайгаа уялдуулах зарчим баримталсан байна.
Өр төлбөрт 450 тэрбум төгрөг зарцуулна
Харин төсвийн алдагдльн хоёр эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төсвийг хийжээ. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаас гаргах, мөн гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжийг ашиглах замаар 2014 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр тооцсон байна.
Гадаад өр төлбөрийн хувьд, хандивлагч орнуудаас урт хугацаанд авч ашигласан хөнгөлөлттэй зээлийн өр төлбөрүүд төлөвлөгдсөн хугацааныхаа дагуу хийгдэх юм байна. Гэхдээ энэ нь төсөвт онцгой ачаалал өгөхгүй. Харин ойрын хугацаанд авч ашигласан зээлийн урьдчилгаа төлбөрүүдийг барагдуулах асуудал бий.
Тухайлбал, Оюутолгойгоос авсан 250 сая ам.доллар байгаа. Мөн Тавантолгойгоос 350 сая ам.доллартай тэнцэх урьдчилгаа төлбөр бий. Иймээс ирэх онд 450 орчим тэрбум төгрөгийг төсвөөс төлөх юм. Дашрамд дуулгахад олон жилийн хугацаанд ашиглаж ирсэн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хуүгийн төлбөр жилдээ 150 орчим тэрбум төгрөг болдог байна. Энэ бүхэн улсын төсөвт багагүй ачаалал өгөх нь гарцаагүй.
Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг төлөвлөжээ
Улсын төсвийн төсөлтэй холбогдох өөр нэг асуудал бол ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдэх эсэх асуудал юм. Энэ талаар Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ирэх онд цалин, тэтгэврийг нэмэх тухай нэг бус удаа мэдэгдэж байсан.
Харин ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар, 2014 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөвлөжээ. Гэхдээ чухам хэдийнээс, ямар хувь хэмжээтэй нэмэх талаар одоогоор тодорхойгүй байна. Мэдээж энэ асууддыг УИХ-аар нэлээд нухацтай авч үзэх нь гарцаагүй.
Засгийн газар бол ирэх онд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар байх мөн хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, ажлын эцсийн үр дүн, салбарын онцлог зэргийг харгалзах бодлого барьж байна. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн УИХ шийднэ.
Эдийн засагчдын ярьж буйгаар ирэх оны төсөв нэлээд бодитой хийгдэж магадгүй юм. Учир нь энэ оны төсвийн орлогын бүрдүүлэлт тун муу, төлөвлөсөн хөрөнгө оруулалт хойшлогдож байгаа нь УИХ, Засгийн газрын гишүүдэд эрх биш нэгийг бодогдуулж байгаа биз ээ.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
Сэтгэгдэл0
цалин нэмэхэд бараа үйлчилгээний үнэ өснө.Тэтгэврийг нь ахиу хувиар нэмэхэд хамрах хүрээ бага, наймаачид барьцаж үнэ хөөрөгдөхгүй.ЗГ харин ам.долларын ханшийг бодлогоор барьж авч буулгавал бүгдэд үр дүнгээ өгнө. Үүнийг макро эдийн засгийн бодлого гэнэ.
төсөвийн алдагдал 222 тэрбум төгрөг алдагдлыг бууруулах талаар ажил зохиож 200 тэрбум цуглуулж чадвал цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх бололтой юмдагаадаа иймээс тодорхой хугацаа хэлэх боломжгүй бололтой. ямарч байсан 2014 оны 12-р сард 8,1 хувь нэмэгдэх нь л баттай бололтой
за яахав дээ 5 мянган төгрөг нэмээд л муу сайн хөгшүүдийн амыг барьчихна цаадуул нь ээ төр минь тэтгэвэр нэмчихлээ гээд хөөрөөд нам болно
minii sard avdag 150 myangan tugruguur 76 gishyyniig tsalinjuulaad uguuch... ter tsagt oilgono.hugshirsun bolohoor yheegyi bolohoor adilhan heregleetei saihan bairand baij saihan huvtsaslaj saihan yum idej restorand orj yzeh yumsan gej bid bygd l bodoj baigaa sh dee.zaluu eryyl nasaa udur shuniin eeljind yavj uls eh orniihoo tuluu uvchtei boltloo zytgeed odoo tenger hol gazar hatuu ulun zelmyyreer yavna.idej uuj ashiglaj bayajij baigaa bayachuudiin huis bair mashiniig haraad ingej amidrah yumsan gej bodoh yum.
Тэтэгвэрийн зөрүүг бодитой арилгах хэрэгтэй энэ тал дээр монголын ахмадын холбоо, ҮЭ онцгой анхаарна уу? Мөнгөний ханшийн уналт адил албан тушаал хашиж байсан хүмүүсийн тэтэгвэрийг асср зөрүүтэй болгож байна. Энэ чинь тухайн хүмүүсийн буруу биш биз дээ. Өмнө нь тэтэгвэрийн зөрүү арилгалаа гэсэн боловч бодитой биш болсон. Жнь 5 жилийн өмнө төрийн байгуулагад газар хэлтсийн дарга хийж байсан хүмүүс өнөөдөр тэтэгвэрт гарч байгаа адил албан тушаал хашиж байгаа хүмүүсээс асар доогуур тэтэгвэр авч байна. Энэ шударга биш юм. Хэдэн хөгшидөө бүү гомдоо шударга тогтоо
13 onii tosow batlahdaa tsalin tetgewer nemehed 100 terbumiig zartsuulna geed hudlaa helsniig hogshchuud martaagui baigaa Ene jil tuuniigee nemeed 300 terbumiig tosowt suulgaj baigaad onii ehnees nemeh heregtei Tsaling bol nemeed hereggui
ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ. ҮХЭР МОНГОЛЧУУД ЯДУУ ГУЙЛГАЧИН БАЙХДАА ИХ ДУРТАЙ БАЙГАА ЮМ.
Байнга л ҮХЭР монголчууд гэж байх юм энэ нөхөр . Энэ хэн юм бэ. Чи монгол биш юм бол зайлаач хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэж чи эх оронд минь бугшиж ард түмнийг доромжилж суудаг хэн юм бэ? Хэний нөмөр нөөлгөнд хаанаас ирсэн тэнэмэл хулгайч вэ? ЗАЙЛ эсвэл ийм юмнуудыг олж алах хэрэгтэй.
Цалин тэтгэвэрийн сураг гарч байгаа чинь дараагын сонгуулийн бэлтгэл ажил баярлөх юм юу байгаа юм бэ? Одоо ярьсаар сонгуулийн өмнө нэмсэн дүр эсгэнэ түүнд нь бид хууртахгүй байх хэрэгтэй. Элбэгдорж АН л ялвал ажилтай орлоготой элбэг дэлбэг баян тансаг амьдрана гэсэн ажилч олдохгүй зовж л байна. Дээгүүр танилтай мөнгөтэй нь л ажилд ордог хэвээрээн л байна. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэж АН Элбэгдоржийн уран донгодолтонд тархи нь эргэсэн бид турж үхэх биз дээ. Дахиж ерөнхийлөгч болохгүйгээ мэдээд Ээбий ч амаа ангайж бурхаа больсон.
Цалин тэтгэврийг нэмэх л хэрэгтэй ш тээ хүүхдээ гадаадад сургаж байгаа бидэнд цалин 529000 гэсэн тодорхойлолт явуулахаар долларт шилжүүлээд 300 доллараар яаж хүүхдээ сургаж амьдардаг юм гэж гутааж бна ш тээ нэмэх хэрэгтэй ялангуяа багшийн цалинг яаралтай 1сая болгоочээ
цалингын доодхэмжээ 1 сая болгоод үнийн өсөлтийг тогтвортой бариачэээээээ
төсвийн ажилтнууд туйлдаж уналаааааааааа шууд нэн ядуусын эгнээнд шилжиж байна
hereggui tosowoo bolih heregtei ard tumniihe amidraliig mederch tosowo batlach hen hungui l amidrahiin tuld ta nariig bas harah ym bn shde uls toriig engiin neg irgen l iluu medne de ta naraas iluu medeej hasah tosowd chin hamgiin turuund oyutnii 70 zaluuchuuda tegj dooshn ywuulaha bolioch yu hiisen gj ogch bgan ydaj hun amiin toog nemeh gd bga ehchuudde ogoch uhaantai bai mongolchuuda onoodoro bish margasha har ok
2014-03-19 Энэ худалч луйварчдыг яана вэ? 2014 онд цалин нэмнэ гэж худал ярьж юмны үнэ нэмэгдсээр л ...
тэтгэвэрээ дахиж нэмэхгүй юмуу ,Арай ч дээ хэдхэн төгрөгөөр хөгшдөө хуурчихааад Яаж амьдрал өөдлөх вэ, Өнөө маргаашаа 500 грамм махыг 2 хувааж хоол хийж байна шдээ,
2014 3 21 тэтгэвэрийн насыг нааш нь татаж болохгүй юу ядаж эмэгтэй 52 ч юмуу эрхэм гишүүдээ ярилцаарай
Өнөөдөр бидний авч байгаа цалин арай л байна доогуур албан тушаалтангууд чинь дөнгөж 250000-400000 төгрөгний цалин авч байна. энэ мөнгө дундаж амьдралын нөхцөл бололцоог ч хангахгүй байна даа эрхэм түшээд минь Үүнийг анхаарна уу, 2015 гарлаа цалингаа хурдан нэмж амлалтаа биелүүлээч
Төсвийн нэртэй албан хаагчид чинь туйлдаж уналаа. өргүй хүн бараг алга даа. цалин мөнгөө хурдан нэмээч ээ. тэтгэвэрийг насыг наашлуулах хэрэгтэй байна. Монголчууд бидний дундаж наслалт хэд билээ??? Төрийн түшээд ард түмнээ гэх сэтгэлтэй байгаач ээ.
одоо энэ 50 гарсан тэтгэвэрийн насаа хүлээгээд туйлдаж суугаа ахмадуудаа тэтгэвэрт гаргаачээ юун малчдыг 50 тай гаргах вэ тэд чинь манийг бодвол малын ашиг шимээ хүртээд эрүүл агаарт жаргасан мотоциклоор малаа хариулж эрж хайгаад баян хүмүүс харин хотын хорт утаа залгиад өөрийн гэх мэдлийн мөнгөгүй ажил хийх чадваргүй амьдралд нухлагдсан хотын хөгшчүүлээ нэг бодмоор юм шигээ тэтгэвэрийн насаа хүлээгээд туйлдаж уналаа иймэрхүү хүмүүсийнхээ дунд судалгаа явуулахаар юм аа 76 минээ ялангуяа Ганбаатар гишүүн танд уламжлахаар байна
яг үнэн тэтгэвэрийн насыг 52 болгож болдоггүй юм уу үнэндээ 50 гарч яваа хүмүүст ажлын байр ховор ч юм зарим нь биеэ хайрлахгүй хөдөлмөрлөж зүтгэснээр царай зүс гэж аймаар болчихсон хөл гар муутай нэг ажил хийе гээд очихоор бараг айж зугтааж байна шдээ,Аргагүй шдээ хоол хүнсээр дутмаг амьдрахаар яаж ч өнгө зүстэй байх вэ дээ Эрхэм гишүүдээ аль аль талаас нь ярилцаад дэмжээрэй амжилт хүсье