Монгол улсын түүхэнд хар толбо үлдээсэн аймшигт үйл явдал бол 1920-1960 оныг хамрах улс төрийн хэлмэгдүүлэлтийн үе юм. 1996 оноос эхлэн 9 дугээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр болгосоор энэ жил 18 дахь жилийн нүүрийг үзэж байна.
Монгол улс гэм зэмгүй ард иргэд, эрдэмтэн сэхээтнүүдээ хомроглон хэлмэгдүүлж, хөнөөсөн тэр эмгэнэлт үйл явдалд Монголын 60 мянга гаруй иргэн өртсөн гэж үзэж байгаа ч энэ нь баттай тоо биш аж. Энэ өдөр Булган сумын Засаг даргын Тамгын газар хэлмэгдсдэд зориулсан хөшөөнд цэцэг өргөсөнөөс өөр ажил хийгдээгүй өнгөрчээ.
Булган сумын Бунхан толгой хэмээх газар хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан хэдэн жилийн өмнө жижигхэн хөшөө босгосон ч нураагаад овоо төдийхөн болгосон удаатай. Хэлмэгдсэн хүмүүсээ дурсан босгосон зүйлст хүйтэн сэтгэлээр хандах шалтгаан юу байна. Бишрэлт Гүн Сундуй бол ардын хувьсгалын эхэн үеийн хэрэгт идэвхтэй оролцож явсан хүний нэг билээ.
Д.Сундуй 1896 онд тэр үеийн Түшээт хан аймгийн засаг улсад туслагч Гүн Цэдэнсодномын хошууны харьяат төрлийн дөтгөөр зэрэг, тайж дунд зэргийн хөрөнгө мал Даваагийн анхдугаар хөвгүүн болон төржээ.
Хожим манжийн ноёрхлыг түлхэн унагаж Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараа /анхдугаар онд Чин ван Ханддорж Сундуйг 15 настай байхад Гүн Цэдэнсодном агсаны төрийн дөтгөөр зэрэг тайж Даваагийн ахмад хөвгүүн тайж Сундуй/ "төрөлхийн цэцэн ухаантай, монгол бичигт боловсорсон, олны санааг дагуулан чадах" тул түүнд гүн Цэдэнсодном агсаны /хатан/ Бат, төрлийн тэргүүлэгчид, хошууны туслагч түшмэл Цэндэвдорж нар хүсэн, батлах бичиг гаргаж бусад баримт бичгүүдийг хавсарган,
Түшээт хан аймгийн чуулганы тэргүүдээр уламжлан Богд хаанаас зарлигийг гуйн айлтгасанд мөн өдөр хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохисон зарлиг: " Олноо өргөгдсөний хоёрдугаар оны хавар шинэ залгамжилсан засгуудад үе улиран цол олуулахад Богдын засгийн газраас түүнд /Бишрэлт/ цол олгожээ.
Үүнээс эхлэн Бишрэлт Гүн Сундуй гэгдэх болжээ. Чин ван Ханддорж Д.Сундуйг чухалчлан үзсэн гол үндэс нь эрдэм чадал, авьяас билэг олны санаанд нийцэх, бусдаас ялгаатай байсан зэргийг онцолж үзсэн бололтой юм гэж дүгнэдэг билээ.
Ийнхүү 1912-1924 онд хошууны Засаг ноён, Авзага хайрхан уулын хошууны засаг даргын /зөвхөн 1923-1924 онд/ албыг тэр үеийн ёс журмын дагуу хааж явсан байна. Д.Сундуй нь Засаг ноён болсныхоо дараа нийслэл хүрээнд сууж сургууль, соёлын мөрийг хөөжээ.
Олноо өргөгдсөний хоёрдугаар оноос Монгол Улсын гадаад яамны дэргэдэх /Орос үсгийн сургуульд суралцаж/ байжээ. 1913 онд Орос улсын Эрхүү хотод сургуульд / Дамбадорж, Чойбалсан, Гүрсэд, Бат-Очир нарын 10-аад хүүхдийн хамт суралцаж байгаад бие өвчтэй учир буцаж иржээ.
Сундуй монголын үндэсний ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож байв. 1921 оны хавраас улс, ажил хэрэгт татагдан орж Хятадын гамин цэргийг эх орноосоо хөөн зайлуулах үүргийг гүйцэтгүүлэхээр томилжээ.
Энэ үед Оросын цагаантанд цохигдон нийслэл хүрээнээс зайлан гарсан үлэмжхэн тооны гамин цэргүүд замд тохиолдсон олон монголчуудыг дарлан зовоож, дээрэмдэн одсон учир Түшээт хан аймаг, их шавиас бүгд 2000 цэрэг дайчлан морьдуулж, тэдгээр Хятадын харгис гамин цэргүүдийг зам тосон байлдаж, даран сөнөөжээ.
Энэ нь газар орон, олны зовлонг амар түвшин болгохоор Богдын засгийн газар шийдвэрлэсэн ажээ. Түшээт хан аймгийн нутаг баруун хойд этгээдийг тохинуулах сайдад бэйс Балжинням, гүн Сундуй нарыг томилон оруулж, эр цэрэг нэмэн элсүүлэх, уналга хүнсийг тэгшитгэн зузаатгах ёстой байжээ.
Гэтэл машин тэрэг хөлөглөсөн хэдэн орос хүн довтлон ирсний дотор Барон жанжин ирж уулзан нэгэн тамгатай бичиг үзүүлсний дотор Д.Сундуйг бүх цэргийн генерал жанжин, их ван Бароны дэргэд цэрэг захирсугай. Ийнхүү Богд хааны зарлиг, цэргийн яамны тушаал хэмээн нэр цохож ирсэн бичиг болоход арга буюу тушаал дагахаас өөргүй/ болсон тухай Сундуй гүн өөрөө бичиж үлдээжээ.
800-гаад монгол цэрэгтэй байж Бароны монгол цэргийн захирагч болохдоо өөрийн дураар биш, хүчинд автагдан тушаал зарлигаар болжээ. Д.Сундуйн захирсан монгол цэрэг Улаан хадны орчим Хиагтаас зугтан гарсан Хятадын гамин цэргийн эсрэг байлдаанд оролцож байгаад Бароны шийдвэрээр улаан цэрийн эсрэг байлдаж, хэдэн сар явахдаа учрыг ухааран ойлгож авсан бөгөөд цагаантны харгис дарга нар монгол цэргүүдийг улаантны талынхан гэж адлан зодож нүдэх, ташуураар тархи толгой, ам хамар, нүд гэж ялгалгүйгээр зодож оргож зугтсан буюу эсэргүүцсэнийг модноос дүүжлэх, сэлмээр цавчих зэргээр тамлах алах болжээ.
Энэ нь монгол орныг чөлөөлж энх тунх болгох биш, монголчуудын заналт дайсан болох учир Сундуй гүн цэргүүдийнхээ хамт цагаантан Бароны эсрэг босож тэмцэн улмаар Д.Сүхбаатар жанжинтай нууц захидал илгээж, Сүхбаатар жанжнаас Бишрэлт Гүн Сундуйг / Танай бие харьяат цэргийг авч энэхүү Алтанбулаг хотоос гарсан хэдэн мянган гамин тосон байлдсугай, дараагаар эрхэм нөхөрт учир захидлыг ёслоно/ гэжээ.
Барон энэ байдлыг мэдээд монгол жанжин Сундуйг эртхэн устгаж арилгавал зохино гэсэн заналтай явсан бөгөөд Сундуй энэ үед өөрсдийн итгэлт монгол цэргүүдийнхээ хамт Барон Унгернийг баривчлах арга тактик боловсруулж, Дайчин вангийн харьяат Лувсан-Очир, Г.Дэмид, Дэндэв нарын идэвхтэй оролцоотойгоор 1921 оны 08 сарын 21-нд тэр үеийн Ар гөрөөчний зүлэгтэйн голын эх /Гангийн үзүүр/ орчим газарт Бароныг баривчилж зөвлөлтийн улаан армийн П.Е.Щетинкины отрядын Перцовын захирсан ангид 8 сарын 22-нд шилжүүлэн өгсөн гавьяатай хүний нэг мөн билээ.
Д.Сундуй бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг гүнзгийрүүлэн бататгахад идэвхтэй оролцож, нам, төр, олон нийтийн байгууллагыг байгуулан бэхжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан хүний нэг байв. Тэр 1924 онд өөрийн цол, зэрэг хэргэмээ сайн дураар халжээ.
/1924 онд нутгийн захиргаа шинэчлэн байгуулах тухайд өөрийн засаг гүнгийн хэргэмийг дуртайяа устгахыг эрж, засгийн газар мэдүүлэн ёсоор болгон дагаж шийтгүүлсэн/ гэж өөрөө бичжээ. Д.Сундуй 1921 оноос гадаад яам болон цэргийн яаманд бичээч, 1925 онд дотоод яаманд бичээч, туслах түшмэл, 1927 онд үйлдвэрчний зөвлөлд түшмэл зэрэг ажлыг хааж шударгаар зүтгэж явсан бөгөөд 1922 онд эвлэлийн гишүүнд элсээд Авзагын хошуунд очиж эвлэлийн шинэ үүрийг байгуулж, гишүүдийг элсүүлж, зохион байгуулж байжээ.
Д.Сундуй Авзага хайрхан уулын хошууны засаг дарга байхдаа 1924 оны 06 сарын 11-нд Авзага хайрхан уулын хошуунд МАН-ын 110 дугаар үүрийг анх байгуулахад санаачлагатай оролцож, гишүүнээр нь элсэж тэдгээрийн ажилд чармайн оролцож байсны зэрэгцээ / хоршоо, үйлдвэрчин ба адууны чанар сайжруулах газрын тус тусын гишүүн/ байж, адуу малын чанар чансааг сайжруулахад санаачлагатай оролцож, хурдан морьдыг шимтэн хөгжүүлж, ард түмэнтэйгээ үндэсний сурын харваа, шагайн харвааг хөгжүүлж өөрөө манлайлан оролцож байсан билээ.
Д.Сундуйг жинхэнэ ноён явсан язгууртны анги болох тул гэж үзэн намаас хөөж, ажил төрлийн хувьд хавчиж хэлмэгдүүлж байсан нь тодорхой байгаа юм. Д.Сундуй бол хувийн шинжээрээ авхаалж самбаатай, авьяаслаг сэргэлэн, эрдэм номтой, ард түмэндээ хүндлэгдсэн, энгийн ардач хүн байсныг нутаг усны ард түмэн нь хүндлэн дээдэлж явдаг байсан бөгөөд одоо ч дурсан ярьсаар дурссаар байгаа билээ. Д.Сундуйн байгуулсан гавьяа зүтгэлийг орон нутгийн төр, захиргаа санаачлага гарган анхаарч улмаар алдар цолыг нь олгож, ардын хувьсгалын нартизан нөхөн олгоход буруу байхгүй гэж нутаг усны ард түмэн үздэг билээ.
Ч.Шарав-Арилдий
Эх сурвалж: “Булганы мэдээ” сонин
Сэтгэгдэл0
төр байгаа цагт хэлмэгдүүлэлт байдаг бололтой дүр эсгэсэн ардчлалын үед хүсээгүй хүүхэд нэрээр олон зуун мянган ирээдийн иргэд цаазлагдав. намын нэрээр олон мянган мэргэжсэн хүмүүс ажлаас зайлуулагдав.
комунистуудыг хөөх нь зөв шүү дэ. гэхдээ улаантны 70 жилийн турш хийсэн хядлага дарангуйллын хажууд одоогийн таны хэлмэгдүүлэл зүгээр инээдмийн кино:)
70jil hyaduulaad bgaagui, bi l lavsaihan bsan. joohon uitgartai l bolohoos muu hungui saihan blaa
neg l ix kommunistuud gej xutsaldana kommunist gej yu bsangaa ch medexgyi xir ynertyylsen maanaguudad xelexed ter ye chin saixan uudrug amidraltai bsan yum ...
Барон бол монголын тусгаар тогнолыг дахин бататгаж өгсөн баатар жанжин гэтэл Сундуй болшевик оросын тагнуулд ашиглагдан урваж даргаа барьж өгчээ.Ямар ч тохиолдолд хүний итгэлийг эвдэн урван тэрслэх бол адгийн амьтаны үйлдэл байдаг юм.Сундуй бол өөдгүй муу урвагч байжээ.Ёстой адгийн нүгэлтэн байсан аж.
Мэдээж хэлмэгдсэн байх, Тэр ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ байсан учраас, Дашбалбар Зэнээ Отгонбилэг Энхбаяр Генерал Амарболд ба түүний нөхөд,хамгийн сүүлд тоглоомон буу үзүүлж эсэргүүцэл илэрхийлсэн Ц,Мөнхбаяр наөр хэлмэгдсээр л байна ш дээ
chi odoo baga soliorlo doo... ner durdsan humuusiin ihenh ni Eh Oronch ner zuuh erhgui garuud baina sh dee...
хохиндээ улаантнуудтай нийлвэл ингэдэг л юм.
эргүү малаа чи өөрөө тухайн үед амьдарч байсан бол хэнтэй нийлэх байсан юм гаминтай нийлэх байсан юм байна л даа халхууд яах аргагүй тийм л байсан
Helmegdeegui baihoo!
Haraal idsen orosuud MAXH 2 niilj Mongoliin hamag seheetnuudiig hyadsan...ted ene gaigaa tsusaaraa tuluh bolno
тухайн үед чи амьдарч байсан бол ямар сонголт хийх байсанаа бодож үз дээ ха ха ха
Бух овог , эмэг эхээ буудуулан , хоронгоо хоер удаа хоронгоо хураалгасан ч Чойбалсан гуайн цаг уеииг буруутгахгуй лдаа . Тэд биднииг авч улдээхиин хиихээс оор аргагуй цаг уе байсан байхдаа ? Гэдэг нэгэн бодол бии Бид 2.7 сая болсон ч юм уудаа ?
өвөө эмээгээ будуулчаад хамаг хөрөнгөө хураалгачихаад Чойбалсан агаа гээд одоо хүртэл мөөрөөд магтаад байгаа бол чи үнэхээр усан тэнэг л байна даа
Sundui gun uuriin darga ni Baron janjnyg geneduulen barivchilj ulaan orost tushaaj urvasnaar amid garsan bolovch daraa ni ulaantnyhaa gart uhsen, Janjnaa barij irsen barlagiig Chingis haan shuud tsaazaldag baisan
Богд хааны зарлигийг дагахаас аргагүй болсноос л Бароны дэргэд цэрэг захирч байсан. Сундуй болон түүний захирсан монгол цэргүүд ч тэр анхнаасаа л Барон Унгернд тийм дуртай байгаагүй
Тиймээ өмнөх нийгэмд үзэл бодол нийлээгүй хувь хүнийг хэлмэгдүүлдэг байж. харин одоо улс орныг тэр чигт нь хэлмэгдүүлдэг болсон. Өнөөдөр монгол хүнийг бараг хүний тооноос хасаад байгаа юм биш үү. Бүр их муухайгаар амьдрах аргагүй болгож, хичнээн хүн энэ байдлаас болоод амиа егүүтгэж байгааг тоож үздэг төр засаг байна уу? ардчилал ярьсан араатнууд минь.
Байгаа хө, дөрвөн жилийн өмнө хоногт хоёр хүн амиа егүүтгэж, есөн жилийн өмнө хоёр хоногт нэг хүн өөрийгөө хорлож байсан юм билээ. Харин өргөрсөн нийгэмд сардаа нэг байсан гэдэг
Тагнуулын байгууллагынхаа нүдийг боож, чихрийг бөглөсөн хүмүүс ард иргэдийнхээ тархийг угаахын тулд худал тоо баримт гаргасыг сангийн яам гэх мэтдээ үүрэг өгсөн шээг, нөгөөдүүл нь ажлаа мэддэг хэдийгээ гоочлон халаад алингаа мэдэхгүй хэдээр "өоловсруулсан" тоо баримтаар түмний тархийг угаах бодлого баримтлаж байх юм даа. Харин олон түмэн гээч ямарч ухаантай юм, тэдний жүжгийн үйлдлийг хэзээний л олоод мэдчихсэн өөр хоорондоо ярьж байх юм.
Taalal olox boltugai!Shine zyil medlee.ix bayarlalaa.Ene ex oronchiin talaar medeelel xoms shyy.
sain l ym xiij yvjee ter ued neeree l xen ni daisan xen ni manaix gedgiig ylgaxad tun berx ue baisandaa. tiim xaranxui buduuleg bolgoxiig zorison gazraas sugarch garaxad naashaa garaa sungasan bolgond l ineene shuu dee. xamgiin chuxal ni ex oronch uls undesee gesen setgel l baisandaa bid ter ues Mongol neree avch ulstai xumuus bolson. tuuxees uzexed xoliog ni ch bas xutgaj baisandaa 2 xorsh maani gadniixantai niileed.
ene khyn chin tyykhen gabiatai khyn baina shuu dee
Сундуй гүн Мориноос унаж гэмтээд төд удалгүй нас барсан
Bi ene hunii mah tsusni tasarhai nadad baharhaltai bn
Тэр үeдээ монгол хүн улаантан цагаантныг хэрхэн ялгаж мэдэх вэ дэ бид ч гэсэн 1990 онд цаг төр үймхэд ирээдүйд чухам юу болж хааш явах минь тодорхойгүй бүрхэг бсн шүү дэ тэр үeд бол бүр ч таашгүй дээр нь цагаантууд маш харгис хэрцгий бсн гэдэг тэднийг гаминг хөөсөн сайн хүмүүс л гэж бодож явсан биз гэтэл төд удалгүй тэдний төрх царай илчлэгдсэн тул ах дүү монголчуудыг хядаж зовоож бгаа хүнийг барьж зогсоохоос өөр яалтай билээ нүдэн дээр чинь гарал угсаа нэгтнийг чинь тамлаж зовоовол чи хэр тэсээд суух байсийм бэ уурандаа тэр харгис гадаад новшийг цавчиж хаямаар санагдна ш дэ.. тэгээд ч цагаан цэрэг бол орох орон оочих аягагүй тэнүүлч доншуур засаг захиргаагүй бараг л дээрэмчин тонуулчин бсн хүмүүс удаа дараа дарга нараа алж талан зугтаж бсн гэсэн захирагдахгүйгээр.. тэдний зорилго монгол ру орж цэргийн хүчээ зузаатгаж бгаад дахин улаатныхаа эсрэг байлдаж дахин хаант засаглалыг тогтоох явдал бсн манай орон тэдний хувьд хүчээ зузаатгах түшиц газар л бхгүй юу яахав хэдэн гаминг нь хөөж өг