1991 оны нэгдүгээр сарын 15-нд гарсан БНМАУ-ын Засгийн газрын 20 дугаар тогтоолыг 80-90-ээд оны хүүхдүүд бид сайн мэдэхгүй. Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээ нэрийн дор батлагдсан энэ тогтоолын “ачаар” бараа бүтээгдэхүүний үнэ нэг л өглөө 2-3 дахин өсч, иргэдийн түрийвчинд байсан мөнгө зурагтай цаас төдийхөн болсон гэж аав, ээжээсээ сонсож байсан.
Үнэн худлыг нь мэдэхгүй ч зарим нь үндэсний мөнгөн дэвсгэртээ ханын цаас болгон нааж байсан гэлцдэг юм билээ. Харин зах зээлийн шуурга эхэлснийг бид картын бараа, элсэн чихэр нимгэн түрхсэн маслогүй талх, дэлгүүрийн лангуу хоосон, хэдэн ширхэг бор давс тавьснаар ухаарсан юм даг.
Уг тогтоолоор цалин, иргэдийн банкин дахь 10 мянган төгрөгөөс доош хадгаламжийг хоёр дахин нэмэгдүүлж, түүнээс дээшхийг нь өсгөөгүй гэдэг. Өмнө нь хий хоосон хөөрөгдөж байсан төгрөгийн ханшийг зах зээлийн зарчимд нийцүүлэх гэж гаргасан энэ тогтоол тухайн үедээ олон хүний голыг харлуулсан биз ээ.
Яг үүн шиг валютын ханшийн савлагаа өнөөдөр монгол төгрөгийг Чингис, Сүхбаатарын зурагтай дөрвөлжин цаас болгох дөхөж байна. Муу ёрлож байгаа ч юм биш.
Сарын өмнө Монголбанкны ханшаар дахь нэг ам.доллар 1446.17 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр 1567.4 төгрөгт болтлоо өсчээ.
Сарын хугацаанд бүхэл бүтэн 121 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Энэ хэрээр бидний түрийвчин дэх төгрөг үнэгүйдэж байгаа юм. Өргөн хэрэглээний ихэнх бараагаа гадаадын орнуудаас импортолдог манай орны хувьд энэ нь томоохон асуудал.
Өнөөдөр бид 20 мянган төгрөг бариад дэлгүүр ороход сарын өмнө авч байснаасаа цөөн бараа авна. Яагаад гэвэл доллар, юань хэмээх дарангуйлагчид хөөрхий төгрөгийг минь эзэрхсэн болохоор тэр.
Ийнхүү валютын ханш нэмэгдэхийн хэрээр хүмүүс гар дээрх хэдэн төгрөгөө амьжиргаандаа хүргэж чадахаа больж, худалдан авах чадвар ч буурна. Гэтэл дэлхийн бусад оронд валютын ханш ингэж хүчтэй савлаж байгаа тухай мэдээлэл огт гарахгүй байхад манайд л ганцаараа ийнхүү үндэсний валютын ханш нь суларч байгаа нь юутай холбоотой вэ.
Үүнийг эдийн засагчид гадаад худалдааны тэнцвэргүй байдал, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсантай холбон тайлбарлаж байна. Тэдний хэлж буйгаар Монгол Улсын нүүрсний экспорт 50 хувиар буурч, импортоор оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүний хэмжээ өссөнөөс валютын урсгал гадагш чиглэжээ.
Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт өмнөх шигээ буураагүй бол ингэж ханшийн дарамт үүсэхгүй байсан гэнэ. АНУ-ын хувьд мөнгөний бодлогоо тэлэх бодлого явуулж байгаа болохоор дэлхийд санхүүгийн нөөц асар их байгаа аж.
Тиймээс ч хөрөнгө оруулагчид хөрөнгөө хаана оруулах вэ гэж суугаа юм байх. Манайд оруулъя гэхээр хууль эрх зүйн орчин нь үргээж байгаагаас гадны хөрөнгө оруулалт татарчээ.
Валютын ханш нэмэгдэх нь бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднаас авдаг манай орны хувьд юмны үнэ өсөх шалтгаан болно. Хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл гээд хаа сайгүй хэрэгцээ шаардлага үүсээд буй энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ өсчихвөл иргэд байгаагаа барж, хөхөө өвлийн хүйтэнд элгээрээ мөлхөнө гэсэн үг.
Ялангуяа валютын ханшийн хэлбэлзэл шатахууны үнэд нөлөөлөх вий гэсэн айдас иргэдийн дунд аль хэдийнэ бий болжээ. Шатахуун импортлогч компаниуд ямар буяны байгууллага биш, алдагдалтай наймаа хийгээд удаан суухгүй нь лавтай.
Тиймээс төрөөс мянга бодлого явуулаад ч эцэст нь шатахууныхаа үнийг өсгөх нь ойлгомжтой. Тэр цагт бараа бүтээгдэхүүний үнэ давхар нэмэгдэж төгрөг “ханын” цаас болох вий дээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Жижиг дунд үйлдвэр чинь хаанааа ч хүрэхгүй байна. Юуны өмнө хөнгөн хүнсний үйлдвэрээ хөгжүүлээчээ. Соц-нийгэмд хувцасаа хятадаас авч байгаагүй. Хуучин оёдлын үйлдвэр хүүхдийн хувцасны үйлдвэр шиг үйлдвэрийг сэргээгээд том үйлдвэр бариад ашиглалтанд оруулаач. Хулхи орон сууцнаасаа цөөлөөд хөнгөн хүнсний үйлдвэр ахуй үйлчилгээгээ ажиллуулаачээ. Ингээгүй тохиолдолд мөнгөний урсгал хятад руу гараад улам л доошлоод байна.
тэр хувцсыг чин хэн авч өмсөх вз? өмнө нь байсан үйлдвэрүүд зах зээлгүйгээс дампуурсан. сургууль, цэрэг, цагдаагийн формоо л хийж байвал барав.
Uursduu avch umsuh heregtei. Tegj dotood uildverlelee demjij bj ediin zasag sergene. Tegeed ch hyatadiin hed ugaagaad uragddag huuchin utsaar hiisen huvtsasnaas deer. Zuvhun oyodol geltgui aris shi, gutaliin uildveree sergeeh heregtei. Jijig dund uildver nertei hyatadaas hamaaraltai heden uildveree tomruulj eh ornii uildver bolgoh heregtei. Jijig dund uildveruud ni bugd hyatadaas tuuhii edee avdag. Herev hil haagdaval ted ajilgui suuna. Haraat amidralaas salah bolson yum bishuu, MONGOLCHUUD AA!!!
Hymd yzemjtei sain huvtsah hiivel bi avch omsono
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэх юм тэр сайхан хөрөнгө оруулалт чинь Монголыг түүхий эд бэлтгэгч Африкийн орон шиг болгчих байна. Манай улс харин гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэхгүйгээр Бал даргын үе шиг савхи, нэхийгээ итали, туркийн технолгиор боловсруулж дэлхийд борлуулж валют олох хэрэгтэй байна. Сая Жастын Батхүү гэхэд 150 сая долларыг хөрс хуулаад улсынхаа том ААН - ийг барьсаанд тавиад гай боллоо. Энэ их мөнгөөр дэлхийд танигдсан брэнд бий болох байлаа. Харин Монгол төгрөг “ханын” цаас болох арай ч болоогүй байх даа.
Tiimee, gadnaas tehnologi oruulj irj ulsaa hugjuuleh heregtei baina. Busdiin hyamd chanargui baraa zuuhuu bolih tsag boljee.
Ардчилсан хужаагууд анх хамаг сор болсон залуусийг гадаадруу шахсан дараа нь нийгмийн ухамсарыг устагсан улмаар төрийн тогтолцоог,иргэд болон хуулийн хариуцалгыг үндсээр нь үгүй болгоод ашигт малтмал газрын баялгыг гадаадын эх үүсвэрийг нь таслаж одоо эдийн засгыг нь устгаж эхэллээ!!!
Коммунистууд ард түмнийг ямар нэг зүйлээр айлгаж "та нарыг идэх хадны мангаа бий шүү" харин би л дарж байна гэж үзэл суртал явуулдаг цаг хол хоцорсон ч оросын колони байсан монголд амь бөхтэй оршсоор байна.Муу бүхнийг хужаа гэх нөхдүүдээс өмссөн хувцсаа эхлээд хар даа гэж хэлмээр байна. Өнөөдөр идсэн хоолны чинь орц ямар улсаас гаралтайг асуумаар байна. МАН-ы газрын наймаачин Энхболд халх хүн үү гэж асуумаар байна. МАН хаашаа Монголын баялгийг зөөж байгааг бас л мэдэхгүй биз. Өөрийнхөө толгойг сайн хар. Чи бүр овгоо мэдэхгүй тул хүн бүр руу ардчилсан хужаа гэж дайрах хэрэггүй. Магадгүй өвөө чинь хужаа байгаа.
коммунистууд гэж хараагаад байгаа энэ хятад өөрөө ардчилалаар халхавч хийсэн ардчилсан намын нэг хувалз байна.
элбэгдорж айдгаа авдартаа хийсэн. Одоо юунд санаа зовно гэж.
202,179,8,155 Энэ ардчилсан маанагт зориулж Монгол төгрөгийг хиллэж зарна Ирж аваарай Социализмын угаадас долоож голоо зогоож яваагаа мэддэггүй дандаа Коммунист гэж хуцдаг архичин юм аа чи
Sain heljee!
Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гол шалтгаан бол уул уурхайн лицензи шилжүүлэх явдалд тавьсан хориг юм. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах ямар ч эрх зүйн боломжгүй болсон. Өрмийн, геофизикийн компанид ажилладаг мянга мянган залуу ажилгүй болсон байна. Олон мянган боловсролтой залуус гадаадын хөрөнгө оруулалттай сайн цалин өгдөг ажилаасаа хагацлаа. Одоо олдож байгаа ажилууд бол шарилж түүх, зам засах гэсэн түр зуурын цалин багатай л ажилууд байх шив дээ. Эсвэл төрийн албанд орж өлөн бөөс болох.
Gadaadiigee hooj gargaad shariljaa tuu!
Тэгээд энэ хар даа Гадаадын хөрөнгө оруулалт, гэхээр уул уурхай гэдэг юм. Өрөмдөөд ухаад бид яах юм. Эцсийн бүтээгдхүүн хийж зах зээлд зарах аа бодьё . Тэрнээс биш 1000 геологийн өрөмдөгч биш 1000 гангийн үйлдвэрийн ажилчин залуу хэрэгтэй байна.
Zuv heljee
байрзууч.мн үл хөдлөх хөрөнгө зуучлалын вэб сайт үнэ тохирч зарна. Үйл ажиллагаа явуулаад 1 жил бол байгаа нэг өдрийн хандалт 1000 харилцах утас: 91095002
Социализм байгуулнаа гээд зорилго тавиад зүтгэж байсан түүх монголчуудын хувьд дэндүү саяхных юм. Социализмын төлөө гээд ажиллаж, зүтгэж явсан хүмүүс ч өнөөдөр амьд сэрүүн аж төрцгөөж байна. Ерэн оны өвлийн дунд сарын эхээр Сүхбаатарын талбай дээр учраа мэдэхгүй хорин хэдтэй залуучууд "ардчилал", "эрх чөлөө" гэж орилолдоод гараад ирэхэд тухайн үеийн эрх баригчид яаран сандран төр засгаа "май" гээд өгснөөр хорин гурван жилийн дампуурал эхэлсэн юм. Юунд яаран төр засгаа өгч, хөнгөн хуумгай хандаваа гэж өнөөдөр амаа бариад ч нэгэнт хожимджээ. Харуусаад, харамсаад ч барахгүй нь. Хэдэн залуучууд талбай дээр орилоо л биз. Залуу хүмүүс орилж л байг тэгээд яах вэ дээ. Тухайн үеийн эрх баригчид насанд хүрээгүй хүүхдүүдэд улс орноо өгчихөөд юу бодож суусан юм бол доо. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хэдэн оюутан залуучууд гараад эрх баригчдыг огцрохыг шаардвал Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар эрх мэдлээ "май" гээд шилжүүлэх болов уу. Анхнаасаа л ардчилал сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгдсэн учраас ямарч онолгүй явагдсан. Ардчилал байгуулна гээд л дээр дооргүй давхиад л. Нэгэнт онолгүй юм чинь ардчилал ярьсан нь гоё харагдаад л, социализмын юм ярьвал хуучирсан, хоцрогдсоноороо дуудуулаад өнгөрсөн. Үүрэг,хариуцлага,үнэн үг,шударга ёс ярьвал ад үзэгдэж, эрх, эрх чөлөө ярьвал магтуулаад л байсан. Социализм ярьсныгаа ичээсээр,шоолсоор байгаад сүүлдээ бүгд л социализм гэдэг үгийг хэлэхээс айдаг болсон гэдэг. Харин сүүлийн үед хүмүүс социализмын тухай зоригтой ярьдаг болжээ. Ардчилал сайхан, Ардчилал гоё л гэнэ. Очоод ардчилал гэж юу вэ гэхээр эрх чөлөө гэнэ. Эрх чөлөө гэж юу вэ гэхээр юу дуртайгаа л хийнэ гэнэ. Тэгэхээр ардчилсан өнөөдрийн нийгэмд юу дуртайгаа хийнэ гэсэн үг үү гэхээр цочоод арай ч болохгүй л дээ гэнэ. Ардчиллаа анхнаасаа л ойлгоогүй. Өнөөдөр ч "ардчилагчид" гэгч нөхдүүд ардчилалаа бүрэн ойлгосонгүй. Хүмүүнлэг иргэний нийгэм байгуулна гээд үндсэн хуулиндаа заачихсан. Тэр хүмүүнлэг нийгэм нь ямар нийгэм байх тухай хэн ч ямар ч тайлбар, тодорхойлолт хийсэнгүй. Ард түмэн ардчилсан нийгэмд хэрхэн хамтран амьдрах тухай хэн ч ном бичсэнгүй. Өчигдөр социализм байгуулах зорилготой байсан бол өнөөдөр ардчилал байгуулах зорилгоор өөрчлөгдсөн. Хамтаараа амьдарч, нийгмийн эрх ашиг ярьдаг байсан хүмүүс нэг л өглөө босоход одооноос эхлээд амь амиа бодоцгооно шүү гэж зарлахыг сонссон. Ингээд л чаддаг нь амьдар, чадахгүй бол хохь нь гэсэн зэрлэг капитализмийн амьдралын зарчим үйлчилсэн. Олон хүн унаж боссон гэдэг. Зарим нь унаад босолгүй амьдралын ёроол транщейнд тэр чигтээ үлдсэн. Ардчилал гарсны маргаашаас нь эхлээд хулгай, луйвар, дампуурал, архидалт, завхайрал газар авчээ. Өмнөх нийгэмд хүн төрөлхтний дэвшилттэй сайн сайхан бүхэн манай оронд орж ирж, шилдэг мэргэжилтнүүд ажилладаг байсан бол ардчиллын жилүүдэд хүн төрөлхтний бузар булай бүхнээр манай улс дүүрчээ. Хаанахын ямар чөтгөр нь чихэнд шивнэчихээвээ гэдэг шиг хаанахын ямар мэдэмхийрэгч нь бүх хилээ нээ гэж сургаал айлдаа вэ? Нээлттэй бай нээлттэй бай гэдэг чинь бүх зүйлээ нээ гэсэн үг биш гэдгийг өнөөдөр ч гүйцэт ойлгосонгүй. Гадаадын хэн дуртай нь манай улсаар хэсэж эхэлсэн. Хамгийн гол нь манайд ирж байгаа гадаадынхан тухайн улсынхаа сайнууд нь биш харин адгийн гологдлууд байсан юм. Ёстой ДОХ-ын эх орон Америк гэж нэгэн инээдмийн кинон дээр гардаг шиг энэ өвчин ардчилалтай хамт орж ирсэн. Ингэж л монгол муу муухайн үүр уурхай болсон юм даг. ДОХ өвчнөөр Африкийн Камерон гэдэг улсыг мэддэг болсон доо хөөрхий. Нээлттэй байна гэдэг бүх зүйлээ нээ гэсэн үг биш. Харин нээлттэй байснаар муу муухай бүхэн ороод ирнэ шүү. Тиймээс болгоомжтой, бодолтой нээнэ шүү гэсэн анхааруулгыг хэн ч өгсөнгүй. Социализмын үеийн бүхий л үйлдвэрээ устгачихаад капитализм байгуулнаа гээд яриад сууж байгааг нь харахаар үнэхээр хорлонтой бодлого байжээ. Аж үйлдвэрээ устгачихсан хөдөө аж ахуй, мал аж ахуй орны хувьд ёстой капитализм бол алсын од ажээ. Товчоор хэлбэл аж үйлдвэржээгүй оронд капитализм хөгжих байтугай ярих ч боломжгүй. Гутлын,савхины,ноосны,эсгий,эдлэлийн,нэхмэл,сүлжмэл,хувцасны,ээрмэлийн,оёдолын,төмрийн,тоосгоны, барилгын гээд л төрөл бүрийн үйлдвэрүүд өнөөдөр түүх болжээ. Харин тэрхүү үйлдвэрүүдийг хулгайлж, луйвардаж идсэн нөхдүүд тэргүүн баячууд хэмээн цоллуулж, шагнуулаад л байж байна. Өнөөдөр нэгэнт үйлдвэргүй тул бүхий л зүйлээ гадаадаас зөөсөөр. Өмсөж байгаа хувцас нь гадаадынх, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйл нь гадаадынх, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний ихэнхи мөн л гадаадынх гээд бодохоор монголчуудын бодит амьдрал харагдана. Одоо жижиг дунд үйлдвэр байгуулна гээд яриад давхиад байдаг. Жижиг дунд үйлдвэр байгуулаад хөгжиж, хүчирхэгжсэн улс энэ дэлхий дээр байхгүй. Энэ мэтээр болохгүй бүтэхгүйг нь бичээд байвал даана ч их юм болно. Хараад байхад энэ нөхдүүд ардчилал, хөгжил хоёрыг ялгаж ойлгож чадахгүй толгой нь эргээд, төөрөлдөөд байх шиг байна. Ардчилал бол онол. Ард түмнийг зорилгоо болгон дээдэлсэн улс төрийн идеологи юм. Харин хөгжил бол өөр ойлголт. Өнөөдөр "ардчилагчид" гэгчид ард түмэнд ардчилал заах биш харин заалгах хэрэгтэй болжээ. Ерөөсөө улс төржилгүй, шоудалгүй тайван сууцгааж байгаад ардчиллаа хэзээ тодорхойлох билээ. Ардчиллын онол юу вэ? Ардчиллын үнэт зүйл юу вэ? ардчиллын зарчим юу вэ гэх мэт асуултуудын дагуу ярилцах цаг болжээ. Ардчилсан төрийн бүтэц өнөөдөр манайд байна уу? Хууль тогтоох үүрэг бүхий УИХ, Гүйцэтгэх үүрэг бүхий ЗГ, Шүүн шалгах үүрэг бүхий Шүүх засаглал гурав бие биенээсээ хараат бусаар тус тусдаа оршин тогтнож чадаж байна уу? Шүүхийн бие даасан байдал бол ардчиллын амин чухал асуудал. Дээрхи гурвыг товчхондоо ардчиллын гурван багана гэж нэрлэдэг. Энэ гурав багана бат бэх байхаас ардчиллын цаашдын зам хамаарна. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө баталгаатай байх ёстой. Өнөөдөр энэ хэр зэрэг биелэгдэж байна вэ? Ардчилал гэдэг бол ард түмэн л гэсэн үг шүү дээ. Ардчилсан төр бол ард түмний төлөө ажиллах эрхэм зорилготой гэдэг бол ардчиллын анхны дүрэм. Ард түмний төлөө гэдэг маань ард түмэндээ хайртай, амь нэгтэй гэж зарлаад, саналыг нь авахын тулд худал молиго үмхүүлдэг мянгуужингийн үг биш шүү дээ. Хүн бүрийн амьдрал баталгаатай байх ёстой. Хүн бүрийн сар бүрийн орлого байнга баталгаатай байх ёстой. Энэ бол эдийн засгийн эрх чөлөө. Халаас хоосон ч надад эрх чөлөө байна гэдэг нь эрх чөлөөг ойлгоогүй л хүний үг юм. Хоосон хүнд эрх чөлөө байтугай эх орон байдаггүй гэсэн хатуу үг бий. Ардчилал бол хуулиар засагладаг. Хүмүүсийн амьдралыг хууль хамгаалдаг. Хүмүүс хуулинд найддаг. Хууль хүмүүсийг баян ядуу, дарга цэрэг хэмээн ялгаварлан гадуурхалгүй тэгш үйлчлэх хатуу зарчимтай. Энэ мэтээр ардчиллын зарчмуудыг тодорхойлоод ирэхээр ардчиллын дүр зураг харагддаг. Ардчилал гээд өнөөгийнхөө нийгмийг нэрлээд явах нь даана ч их төөрөгдөл болжээ. Гэтэл өнөөдрийн нийгмээ ардчилсан биш гэвэл энэ нийгэм маань юу болох билээ. Анархизм уу. Хараат бус хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын чухал хэмжүүр болдог. Тиймээс ч дөрөв дэхь засаглал хэмээн нэрлэдэг. Харин өнөөдөр энэ бүхэн бодит байдал дээр ямар байгааг харах хэрэгтэй болов уу? Хүмүүс өнөөдөр бие дааж бодит байдалд зөв дүгнэлт хийх цаг нь болжээ. Мэдэмхийрэгчид болон эрх баригчдын амаар амьдраад байж болохгүй. өөрийн толгойгоор аливаа асуудлыг өөрөө шийдэх цаг нэгэнт тулжээ. Ардчиллын онолд "ард түмээн бол төрийн эзэн" гэдэг. Ард түмэн төрийн эрх мэдлийг барих онолтой. Ард түмэн төрд өөрийн төлөөлөгчөө шударга, хараат бусаар сонгох зарчимтай. Харин ард түмний сонголтыг эрх баригчид автомат машинд оруулж төөрүүлэх, өөрсөддөө ашигтайгаар засах хоорондоо тохиролцон наймаалцаж ард түмний сонголтыг өөрчлөх нь ардчилал биш. Мордохын хазгай гэгчээр монголын ардчилал анхнаасаа л буруу замаар будаа тээжээ. Одоо тэгээд хэзээ "жинхэнэ" "үнэн" ардчиллыг байгуулах вэ гэсэн асуултыг ч олон хүн тавьж байна. Энэ нийгэм нэг л биш ээ хэмээн ард түмэн толгой сэгсэрч, ингэж зовж,зүдэрч амьдарч чадахгүй хэмээн олон хүн бухимдаж байна. Ардчилал байгаа бол ард түмэн сайхан амьдрах нь хэн бүхэнд тодорхой. Гэвч хүмүүс хаана ч байхгүй зах зээлийн хуулийн дагуу бор зүрхээрээ зүтгэн амьдарч ирлээ. Зах зээлийн хууль гэдэг нь чаддаг нь амьдар, чадахгүй нь үх гэсэн хууль гэж үү. Энэ мэтээр худлаа, буруу, алдаатай "хууль" ,"зарчим"-ууд амьдралд үйлчилсээр байна. Ерөөсөө өнгөрсөн хориод жилд монголчууд мэдлэгийн хоосролд орж, тэнэгийн хараалд өртсөн. Мэдлэгтэй ард түмэнд баялаг нь хараал,архи нь ерөөл болдоггүй л байхгүй юу. Сэхээтний давхарга устан алга болж түүний оронд гадаадын зөвлөгч нэртэй нөхдүүд эзлэн авч мөн луйварчид орж иржээ. Хаа сайгүй үлгэр домог, бөө шашин, уламжлал зан заншил ярьсан,хөшөө суврага босгосон хүмүүс олширсон. Дээр дооргүй Чингисээр өвчилж, ёстой нөгөө эзэн хааныг санагалзах цагаан солио тусацгаасан. Үргэлж л домог, түүх ярьж, буцаж ухарцгаана. Найман зуун жилийн савалгаатай амьдралаар амьдруулж өнөөдрийн үнэн байдал, бодит амьдралаас хөндийрүүлсэн. Мөн хаа сайгүй эрх чөлөө, либерализм, либертарианизм ярьсан хүмүүс олширсон. Өнөөдөр ардчиллын Хамтын нийгэмлэгийн орнуудын ээлжит хурал болох гэж буйтай холбогдуулан эрх баригчид сандран гүйцгээж "шинэ хувцасаа өмсөж, ширээний бүтээлгээ сольж" байгааг хараад гайхаж байна. Ёстой хэзээ ч насанд хүрэхгүй хүмүүс юм даа гэсэн бодол төрж байна. Аливаа хүн ухааныхаа хувьд насанд хүрэх ёстой. Гэвч эрх баригчид завсардаж, насанд хүрч чадалгүй хөгширцгөөжээ. Одоо ёстой өнгөрчдээ л гэсэн дүр зураг л харагдаж байна. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй,хэнтэй ч хариуцлага тооцсонгүй. Ардчилал өдрөөс өдөрт агшиж бас атигар болсоор байна. Манайд ардчилал байхгүй шүү дээ гэдгийг ард түмэн хэлсээр байхад эрх баригчид монгол улс ардчиллын загвар орон хэмээн өөрсдийгөө цоллож, олон нийтийг бас дэлхийн улс орнуудыг удирдагчтай нь хамт хуурахыг оролдож байна. Манай "атигар" ардчиллыг дэлхий судалж байна гэдгийг сонсоод ичиж үхэх шаха юм. Ардчиллаас дарангуйлал үүсдэг шүү хэмээн онолчид сануулж байсан. Манай улсын хувьд ардчиллын индексээр 65-р байрт явж байна. Зургаан балл хойш ухрахад л дарангуйлалтай орнуудтай нэг эгнээнд жагсана. Ийм нөхцөлд яагаад өөрсдийгөө хөөргөн, цаасан малгай өмсгөн бодит үнэнийг нууна вэ? Өнөөдөр бодит байдлыг хараад байхад ардчиллын үнэт зүйлс улам л бүдгэрч байгаа нь харагдаж байна. Эрх баригчдын амнаас ардчиллын эсрэг үг унаж, дарангуйллын, хүчирхийллийн эвгүй үнэр ч үнэртэх боллоо. Нэгэнт ардчиллаа байгуулж чадаагүй учраас үнэнийг нууж хаах, ард түмнийг залилан мэхлэх, тархи угаалтыг л зай завсаргүй хийхээс аргагүй болжээ. Саяхан хойд хөршийн нэг сэтгүүл дээр "Оросууд буцаж байна" нэртэй өгүүлэл нийтлэгджээ. Тэнд Оросын хүн амын 40 хувь нь хуучин социалист нийгмээ өнөөдрийхөөсөө илүү хэмээн үзсэн тухай судалгааны дүн гарчээ. Өнөөдөр монголд ийм судалгаа явуулвал ямар дүн гарах бол. Магадгүй дүнгээ сонсоод ардчиллын алтан хараацайнууд цус харвах байх даа. Хэзээ "ардчилагчид" үнэнийг хүлээн зөвшөөрөх бол оо. Ардчиллыг бид бүтээн байгуулж, монгол орондоо оруулж ирж чадсангүй хэмээн үнэнээ хэлж, ард түмнээс уучлалт гуйх өдөр хэзээ вэ? Магадгүй энэ буруу замаараа цааш үргэлжлүүлэх гэж оролдоод хол явахгүй л болов уу. Нэг л өглөө "бидний төр засгийг авсан шигээ буцааж өг" гэсэн шаардах бичигг гар дээр нь очих л болно. Онолгүй, онол мэддэггүй хүмүүс юу ч хийж чадахгүй. Ерөөсөө ардчилал өөрөө мэдлэгтэй хүмүүсийг шаарддаг систем юм. Ардчилсан улсад олонхи шийдвэр гаргадаг бол өнөөдөр манай улсад олигархи цөөнх шийдвэр гаргадаг боллоо. Улс төрчид гадаадын банкинд нууц данс нээж сая доллар хадгалуулаад мартан гүлдийлдэж байна. Авилгал төр засгийн хяналтаас бүрэн гарчихлаа. Шийдвэрийг ард түмнээсээ асууж шийдэх нь ардчиллын зарчим байдаг бол өнөөдөр бүгдийг дээрээс шийддэг боллоо. Энэ бол ардчиллын төгсгөл. Монголын ардчилал улам л атийсаар хатингиршиж байна. Бид "атигар" ардчилалтайгаа ахиад хэдэн жил амьдрах вэ?
uneheer bodit uneniig heljee!tsag zav gargasand bayarlalaa!
20118145 tai sanal neg bn. Ene aldaatai buruu ardchilalaas erthen salahgui bol bolohgui boljee. Baruuniihan bolon Usa giin bodlogiin togloom bolj mgl uls hohirogch boljee. Manai anhnii ardchilagchidiig baruunii tusgai albadiinhan nuutsaar sanhuujuulj baisaniig medeh amid gerch bn. Ardchilal yrisan darga nar maani negent orson togloomnoosoo garch chadahgui irgenii zoriggui bolson bn. Ulsaa huchguiduulj dampuuruulj baigaa gadnii gar hol bologchidiig darj shudraga irgediig gargaj ireh tsag boljee
Монголын ардчилал хар нялхаараа цэцэрлэгт ч оролгүй 6-хан настай 1996 онд таалал төгссөн Гүн эмгэнэл илэрхийлье, Түүнээс хойш зөвхөн хий үзэгдэл тэнүүчилж байна
manaih doroi jijig uls tom gurnuudiin högjlöör yavah geed baigaad l hamag buruu orshino
Mongoliin ard tymniig elgeer ni hevtyyleh horon tolo goog Bymbasuren 20 r togtooloor heregjyylseneer ehelsen Odoo bol ter ovgonii toryylsen hulgach nar Mongoliig avilgalaar yduuruulj oodiin nariig haruulahgyi baigaa bolhoos dotoodoo ajil yilchilgee erhlej gadaadiin belen ymiig harah bolomjiig haaval bolohgyi ym baihgyi
Манайд ардчилал төлөвшихөд даруй 20 жил шаардагдахбиз. Буруу замаар будлиулагчдын үе дуусгавар болж байж л . Үүнийг хүлээхгүй гэвэл дахин хувьсгал хийх хэрэгтэй болно. Тэр хувьсгалыг яаж хийхийг хэн ч мэдэхгүй байна. Чөтгөр л мэднэ биз. Одоогийн оюуны хомсдолд орсон залуу үеэс горьдох юм огтхон ч байхгүй. Ядаж байхад хамаг хэрэглээгээ импортолдогоо багасгах юмсан. Аль болох дотооддоо үйлдвэрлэхийг чухалчлах юмсан. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж нэг амаараамбураад нөгөө амаараа импортыг дэмжээд байдгийг ухаан мэдрэлгүй явдал гэлтэй. Дүр эсгэсэн ардчилал гэж үүнийг л хэлдэг байх.
үнэхээр ардчилал гэж юу юм бэ хажуудахаа хавчиж сэтгэл санааны дарамтанд оруулахыг хэлэх үү