sonin.mn

Сүүлийн үед их сонин асуудал болоод байнаа, боловсролын салбарт. Энэ салбарт жил бүрийн тавдугаар сард нэг том асуудал гардаг. Тэр нь сургууль цэцэрлэгийн засварын ажил. 

 

"Эцэг эхчүүдээс нэг ч мөнгө татах ёсгүй боловсролын салбар энэ тал дээр маш хатуу бодлого баримталж байгаа" хэмээн Боловсролын салбарынхан энэ жил их л том дуугарсан. Гэвч ачир дээрээ худлаа ажээ.

 

Юу гэвээс тус салбарынхан багш нартай уулзахдаа "энэ жил сургууль цэцэрлэгт завсарын мөнгө өгөх нь битгий хэл цалингийн асуудал хүндрэлтэй байгаа шүү. Тиймээс урьд өмнө яаж шийддэг байсан тэр зарчмаараа завсарынхаа асуудлыг шийдээрэй" гэсэн сурагтай.

 

Ам ажил хоёр алд дэлэм зөрнө гэдэг л энэ байх даа. Багш эцэг эхчүүдийг яагаад ийнхүү тулалдуулахаар шийдсэн юм бол хэмээн сураг тавихнээ энэ нь Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг сонгуультай холбоотой юм байх.

 

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийнхөө сонгуульд төсвийнхөө бүх мөнгийг шавхах болчихоод багш нарийг ийнхүү эцэг эхтэй тулалдуулахаар шийдсэн хэрэг. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр урагшгүй албатуудынхаа балгаар үзэж тараад байж дээ, багш нар минь.

 

 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"