sonin.mn

 

ИЗНН, ирж буй Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролдохоо албан ёсоор зарласан.
 
 
Учир нь тус намын дарга С.Оюун, 1990 онд ахынхаа нөхдийн хамт нийгмийн дэвшил, ардчилсан өөрчлөлтийг зорьсон ард түмний их хөдөлгөөнийг удирдаж, хүссэн зорьсон ардчиллын төлөөх, шударга ёсны төлөөх тэмцэл 20 гаруй жил үргэлжилж өнөөдрийн сайн сайханд монголчуудыг хөтлөн авчирсанд нь баярлаж, талархаж явдаг аж.
 
 
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд ахынхаа найзуудыг хал үзэж, хатуужин, жинхэнэ удирдагчид болж чадсанд эргэлздэггүй бөгөөд тэрхүү тогтворжсон улстөрч, удирдагчдын нэг нь Ц.Элбэгдорж гэж боддог юм байна.
 
 
Шуудхан хэлбэл, С.Оюун дарга, Эбэд эрхий хуруу шигээ итгэдэг юм байх аа. Гэхдээ эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг үг байдаг даа. Эбэ чинь эр хүн биз дээ гэж эргэлзэнгүй ярилцах эмээ нартай автобусанд тааралдаж чих тавьснаа уламжилъя.
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”