sonin.mn

 

Украйны Ерөнхий сайд асан Ю.Тимошенког баривчилсан нь хуулийн алдаатай шийдвэр байсан гэдгийг өмгөөлөгч нь баталжээ. Энэ талаар Европын Хүний эрхийн шүүхийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.
 
 
Өнгөрсөн сарын 20-ны өдөр Европын Хүний эрхийн шүүх түүнийг дахин шүүх ёстой хэмээн үзэж буйгаа Украйны талд мэдэгдсэн байна. Түүнийг ОХУ-тай байгуулсан байгалийн хий нийлүүлэх гэрээг хийхдээ албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр баривчилж, Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
 
 
Украйны эрх баригчид Ю.Тимошенког баривчлахдаа Хүний эрхийг хамгаачах Европын конвенцийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Тиймээс энэ сард түүнийг дахин шүүх, хэргийг хэлэлцэх талаар хүсэлт тавьжээ.
 
 
Европын Хүний эрхийн шүүхээс Ю.Тимошенког "Улс төрийн хэлмэгдэгч" хэмээн үзжээ. Хэрэв Украйны шүүх Европын Хүний эрхийн шүүхийн саналыг хүндэтгэн үзэж, шүүх хурлыг дахин хийвэл хатагтай Ю.Тимошенко суллагдаж мэдэх юм хэмээн олон улсын ажиглагчид үзсээр байна.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"