sonin.mn

 

Том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг комнанийнхан ийн хэлж байна. Учир нь маргааш эхлэх Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долоодугаар хуралдаанаар "Цахилгаан тээвэр" компани тролейбусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ гэдгээ мэдэгдсэн.
 
 
Гэтэл үнэндээ тэд ийн гypaв хоног иргэдэд үнэгүй үйлчилснийхээ хөлсийг хотоос урьдчилаад авчихсан ажээ. 15 сая төгрөгийг халаасалсан тэд ийнхүү өглөгч загнаж байгаад ижил үйлчилгээ эрхэлдэг бусад нь ихэд бухимдалтай байгаа ажээ.
 
 
Ямартай л "Бидэнд ч гэсэн өдрийн орлогын мөнгийг нь өгчих л дөө, тэгвэл ч иргэддээ үнэгүй үйлчилгээ үзүүлмээр байна шүү дээ" хэмээн барьцах вэ дээ.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”