сонин mn
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлд Хяналтын зөвлөлөөс ирүүлсэн шаардлагын дагуу хариу тайлбар хүргүүлсэн билээ. Энэ тухай мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Хяналтын зөвлөлийн ирүүлсэн Коёото ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Ц.Оюунцацралт, Эм Си Эй ХХК-ийн захирал Э.Оюунтэгш нарын гаргасан гомдолтой МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн танилцаж, уг гомдолд тавьсан асуудлууд нь ам дамжсан яриа таамагт үндэслэсэн, зарим нь гүтгэлгийн шинжтэй, цаг үетэйгээ нийцүүлэн хийсэн шинэчлэл өөрчлөлт болон МҮХАҮТ-ын удирдлага, хамт олны хичээл зүтгэл, ажлын үр дүнг үгүйсгэсэн байгааг Хяналтын зөвлөлийн гишүүд анхаарч үзэхийг хүссэн юм.