“...Дээд шүүх дабль стандарт гаргалаа” гэх шүүмжлэл бараг хоёр жил үргэлжилж байна. Учир нь Сангийн сайд асан С.Баярцогтын асуудлаар Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёр 2021 оны тавдугаар сарын 19-нд тусгай санал гаргасан. Энэ дагуу 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүтэй хуралдсан.
Эндээс С.Баярцогтод холбогдох хэсгийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Ингээд АТГ-аас 2022 оны зургадугаар сарын 6.10-нд дээрх асуудлыг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ НПГ-т хүргүүлсэн. Үүнээс гурав хоногийн дараа 2022 оны зургадугаар сарын 13-нд НПГ-аас С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан.
Мөн УЕПГ-аас 2022 оны долдугаар сарын 6-нд “...С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаас тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэр бүхий гишүүд “...С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан” асуудлыг хөндөж, энэ асуудлаар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор УИХ-ын долоон гишүүн энэ саналд гарын үсэг зуржээ. Тэдгээр гишүүд нь Оюу толгойн түр хороонд байсан, мөн хуульч голдуу эрхмүүд аж. Хуульд зааснаар 19 гишүүн гарын үсэг зурвал тэдний санал УИХ-ын даргын гарт очиж, нийтийн сонсгол хийх эсэх талаар ярьж эхлэх юм байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(31)
Ok
Мантуу нүүрт манжийн шээс Хүрэлсүх хүртэл Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлж байхыг бодоход энэ луухаан нилээд их мөнгө төгрөг цацсан нь тодорхой байна.
Зөв. Луйварчид төрд хоргодох ёсгүй.
Хэн 7 вэ. Битгий бөөрөнхийл.
Яагаад энэ хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм бол гэж боддог хэргийг сэргээх л ёстой
2 сая $ өгсөн гэсээн… ямар ч шүүгч битгий хэл хүн авна шт… мөнгө хүчтэй
Өөр хийх ажил байдаггүй юмуу ! Ийм жижиг юмаар хөөцөлдөөд байдаг яасан балай хүмүүс вэ !
Лалар минь.. чамд л жижиг зүйл байх .. хар хошного оо
Шоронд байх хүн шт… Элбэгдорж гэж худалч новш бас шоронд байх ёстой..
Бээжингийн бүлэглэлийн гол хүмүүсийг байранд нь буцааж тавь гэж Хятадууд шахаад байгаа юм биш үү
Монголд Хятад нөлөө яаж хүчирхэгжиж бгаагийн " Индикатор-Баярцогт" Илрэл юм уу?! Ард түмэн Сонголтоо л Соргог зөв хийх болждээ?!
Hulgai hiij ulsaa hudaldsan hyniig monhol turd dahin hezeech bitgii oirtuul.bushuuhan huuj yavuulah heregtei gantumur gedeg hyyheldeigee avaad zailaachee
гишүүд маани гарын үсэг ээ гараарай
Энэ чинь ёстой нөгөө "шүүхийн бие даасан байдалд халдсан" хэрэг мөнөөсөө мөн болно биз дээ !!!
Hen zurahgui bn hariy bugdeeree Ard tumen min Ed unen shudraga bol bugd zurah ystoi har tcagaanaara hulgaij hulgaij bisheereee ylgarnaa za harahuu
Баярцогтын сулалсан нь МАН ы төлөвлөсөн тусгай ажиллагаа гэдгийг АН ыхан ойлгохгүй байна. Гэж байхуу. Монголд олон нам гэж байхгүй ГАНЦ нам л байгаа .БУДАА өгөхөөр олноороо урьхдуулж бүй оготно шиг, удахгүй үхэх новшнууд .гай нь улсын маань хөгжлийг 100 жилээр ухраалаадаа
Энэ хужааг алчих хоншоортой монгол эр хүн байдаггүй юм байх даа зүгээр хүн алаад л байх ийм урвагч авилгач эх орон ард түмнээ зарж идсэн хужааг устгах юмсан
Шүүх ч асуудалтай, прокурор ч хэргийг хаасан. Аль алийг нь дуудаж авчраад нээлттэй сонсгол хийж зайлуул
hulgai hiij ulsaa hudaldsan gol sanaachilagch ter tom ezduud n ednii ard nuugdsaar bh ym bn , tuunees bish ene hed shorond orson n zuvhun zolios bolson hereg bish uu?!
S AWN80955877 AXAAS 30DEESH ER XUNTEI SEXSYG
Битгий давар МАНгарууд. Шүүхийг хянадаг та нар хэн бэ айн.
Баярцогтын толгойг шүүх мүүх нь тусгай комисс маягийн комисс гаргаж
Баярцогт мэтийн хулгайч луйварчдыг шүүх мүүк нь Үндсэн хуулиар гадуур 30-аад оных. шиг тусгай комисс гаргаж шүүх биш , ял завшуулаад цагаатгаад байвал Үндсэн хуульгүй, шүүхгүй нийгэм байгуулъя. Хэн дуртай нь нэгнээ алж төлж дээрэмдэн. Шүүх ингэж хуулийг уландаа гишгэж ялзарч авилгад идэгдсэн бол УИХ онцгой чуулган зарлаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, шүүхээ татан буулга
Ард түмний 99,99%-н зэвүү дургүйг зэрэг хүргэж улс орон ард түмний өмчийг гадныханд өгч, эцэст нь Монголчууд дааж давшгүй өртэй үлдэх гэрээ хийсэн хэргийн гол эзнийг НАМ-н Лидэр болгоно гэдэгч их л аюултай санаа даа! Монголчууд аа та бүхэн жигшиж байна уу? Би лав жигшиж эсргүүцэж байна даа энэ С.Баярцогтыг
Маш зөв ёстой хуулийг гууль болгож болдогийг харуулсан Шүүх гэгч нэрээр далайлган шившигтэй гэмээр шийдвэр гаргасан шүү,дэмжиж байна,шудрага үнэн хэзээ нэгэн цагт ялах учиртай.
ene ner ni garaad baigaa shuugchidiig shalgaach ATG
zuv
Баярцогт уг нь намын тэргүүн дэд дарга биш шоронд л байх ёстой хүн дээ. Энэ АН ч алигаа алджээ гэдэг нь харагдаж байна даа
Гадаадын чадалтай сэтгүүлчдийн ачаар Монголд ашиггүй гэрээг гадаадынхантай нийлэн үзэглэж, өөрөө эх үүсвэрийг нь цэвэр гэдгийг баталж чадахгүй их хэмжээний мөнгө офшорт нуугаад баригдсан энэ эрүүгийн элементийг улс төрд байлгаад бүр дээш нь гаргаж ирж байгаа нь олон улсын өмнө Монголоо шившиг болгож байгааг ухаарах хэрэгтэй. Намыг хүнээр төсөөлбөл Баярцогт хормойд нь наалдсан чацага төдийгөөр л шударга иргэдийн нүдэнд харагдаж байгаа гэдгийг ойлгох мэдрэмж алга уу ? ардчилсан намынхаан.
Монгол улсын төрийн албан хаагч байж хятад харьялалаар гадаадад компани үүсгэчихдэг. Маш их хэмжээний мөнгийг дансанд хийгээд мартдаг. Хорин мянган хувьсагчтай тэгшитгэлийг бодож чадсан дэлхийд байхгүй чадвартай. Оюутолгойн гэрээн дээр Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан. Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа гэнэт байжсан гээд энэ хүний хийсэн ойлгомжгүй, эргэлзээтэй ба сэжиг төрүүлэм үйлдлүүд их бий дээ. Тэгсэн чинь нөгөө АН нь энэ этгээдийг буцаад намдаа уриад бүүр балайраад байдаг. Би мэдээгүй, мартсан гэдэг халаасны үгтэй Монголоос өөр улсад бол улс төрийн болон эрүүгийн гэмт хэрэгтэн байхаар этгээд дээ.
Энэ одоо хураасан мөнгөө идээд хэвтэж байхгүй шуналтай хулгайч вэ.Монгол орныг бүтэн сүйрүүлэх гэж яараад байдгийн учир юу байна .анхаарал сэрэмжтэй байгаарай монголчуудаа.