Ардчилсан намаас зохион байгуулсан Зүүн бүсийн "Эдийн засгийн форум" 2023.09.16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж өндөрлөлөө.
Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа, Л.Од-Сэр, Л.Даваасүрэн, Н.Жавзанпагма, Э.Тамир, Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, П.Батчимэг, О.Алтангэрэл, С.Буяндэлгэр, Ж.Баярмаа, Э.Уртнасан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Д.Бадарсан, Н.Амаржин, Ж.Баясгалан, Г.Эрдэнэбат, Э.Галбадрал, УИХ-ын гишүүн асан, Хариуцлагатай ардчилал сангийн удирдах зөвлөлийн дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Өнөржаргал, ҮБХ-ны Тамгын газрын дарга С.Батзаяа, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Дорноговь аймгийн АН-ын дарга М.Энхжаргал, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга Д.Сүрэнжав, Хэнтий аймгийн АН-ын дарга Х.Алтангэрэл, Дорнод аймгийн АН-ын дарга У.Даш, Хариуцлагатай Ардчилал сангийн удирдах зөвлөлийн гишүүн Да.Ганболд, ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, М.Мөнхжаргал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат болон УТЗ, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцов.
Чуулганд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгч зэрэг нийт 700 гаруй гаруй төлөөлөл бизнесийн орчинд тулгамдаж буй асуудал, бүсчилсэн эдийн засгийн онцлог, хөшүүрэг, шийдлүүдийг хэлэлцсэн юм.
Уг форумын дараа АН-ын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдэд хандан: " Барааны эргэлт их мууджээ. Үйлдвэрүүд хаалгаа барьж, компаниуд икс тайлан гаргадаг болсон байна. Мөнгөний дутагдал маш их болжээ. Энэ хавар нэг их наяд төгрөг тараасан.Тэр эргэгдээд, есөн сарын байдлаар буцаад шахагдаад алга болж байна. Хамгийн хүнд асуудал бол бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт. Үнийн өсөлт, мөнгөгүй болсон байдал бол төрийг яалт ч үгүй засах хэрэгтэй юм байна, төсвийн бодлогыг заавал засах хэрэгтэй юм байна, улсын үйлдвэрийн газруудыг засахгүй бол болохгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүргэж байна. Мөнгөний ханш унаж, хүмүүсийн амьдрал унаад байгаа нь тогтвортой бизнес эрхлэхэд маш их садаа болж байна гэдгийг маш их тодорхой хэлж байна. Хүү багатай мөнгө олдвол бизнес хийгээд, ажил хийгээд байна гэж байх юм. Харамсалтай нь хүү өндөр, мөнгө үнэгүйдээд байна. Ажил хийх тусам өрөнд ороод байгаа учраас Солонгос явж байна шүү гэж хэлж байгаа хүмүүс их байна. Бизнес хийх тусмаа өр нэмэгдээд байгаа учраас Австрали руу нэг ажилтнаа явуулаад, тэндээс олсон мөнгөөрөө талхныхаа цехийг ажиллуулж байна гэж ярьж байна. Гадаадад гарч буй нууц нь тэр юм байна шүү дээ.
Гадагшаа гарч, мөнгө олж, тэр мөнгөөрөө бизнес хийж, дундаж давхаргад ормоор байна. Тэгэхгүй бол олж байгаа орлогынхоо 70-80 хувийг хүнсэндээ өгч байна, зээлэндээ өгч байна. Гэтэл хүүхдээ сургах, хувцас хунар авах хэрэгцээгээ яагаад ч хангаж чадахгүй байна гэж ярьж байна. Дундаж давхаргаа дэмжихийн тулд хамгийн гол нь мөнгөний бодлого зөв болох ёстой. Гурван жилийн өмнө 3 сая төгрөгний орлоготой байсан хүмүүс орлогынхоо талаар хоол, хүнс, байрны зээлээ төлж чаддаг байсан бол өнөөдөр 3 сая төгрөг хоол, хүнс, зээлэнд яваад дуусч байна. Тэгэхээр өнөөдрийн дундаж давхарга 7 сая төгрөг нэхэж эхэлж байна. Өчигдөр 3 сая төгрөгөөр болж байсан хүмүүс өнөөдөр 7 сая дээр амь тавьж байна гэдэг бол дундаж давхарга доошоо унаж байна л гэсэн үг. Тэгэхээр мөнгийг л үнэтэй, олдоцтой л болгох хэрэгтэй " гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл0
та нар өмч хувьчлал нэрээр улсын үйлдвэрүүдийг гадныхны гар хөл болж устгаад зогсохгүй хужаагийн барааг татваргүй оруулж бодлогоор улсаа сүйрүүлснээс болсон шдээ???
Яг үнэн. Ядуурал үнийн өсөлт ардчилагчдаас эхлэлтэй.
АН-ынхан хулгайлсаар байгаад улс оронд хүн амьдрах аргагүй болгосон доо. Тэгээд л залуучууд гадагш явж боол болж байна.
90-96 онд, 2000-2012 хүртэл МАНгар нам чинь засаг барьж, өмч хувьчилсан. Ийм эргүү байхаар чинь ингэж л амьдарна
2016 оны эцэст 4 хүний нэг нь буюу 25% нь ядуу байв.Тэгвэл өнөөдөр 3 хүний нэг буюу 33% ядуу амьдарч ажил хийсээр байгаад ядууралд эгнээнд орж байна.Үүнтэй адил 2016 оноос өмнөх түүхийн 30 жилийн бүх өр ороод гадаад өр нэг хүнд 15 сая төгрөг ноогдож байсан бол өнөөдөр 2023 онд нэг хүнд 28 сая төгрөгний өр ноогдож байх юм. Тоо мэддэг бол их багийн ялгааг эндээс хараарай.
ta nar syymjileed ch nemergyi!!!ta nariin yed bol erend oroh ni byy hel ylasaaraa soroo emhej bailaa,ichehgyi bol tanai tomchyyd gadaad baigaa biz dee!!!zarim ni gadnii bankind 1saya dolloor hiigeed martchihdag gaihaluud s dee!!!!tyyntei harizyylbal MAN- muu heleh yum bii!!!tedniig emeerehgyi harin tanai namaas ylasaa erhbis abaad yldehteigee nam daa?????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!muusain tejeeber gelegnyyd ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
АН МАН хоёр үхэж сүйрч далд ороосой. Псдакууд.
Элий балай юм хуцаж байхаар зайлаачээ
угаасаа 93 оноос л эхэлсэн дэг тэр үед бүр хувь хүнд 5000$ бгч виз гаргуулж байсан Монголд ажил ч олдохгүй үе байсан юм шүү Харин одоо бол сонголт шүү дээ
Улсаа тонон дээрэмдэж ханадаггүй та нараас больж залуус харь орныг зорьж байгаа
S AWI80955877
SEKSEER33 40NASNI VANAGLGCH ER XUNTEI80955877
Манай хүү: Eej ee! Ажил хийгээд ч байгаа юм шиг, хийгээгүы ч байгаа юм шиг их сонин б.наа 2 уулаа ажиллаад ч барахгүй б.на гэсэн
Ажил хийж цалин авч байгаа хүмүүс ийм байхад доод тэтгэвэр авдаг 280 мянган ахмад улам л хэцүү байгаа болов уу
АН-ын засаглалын үед Солонгос явах хүн гуйгаад ч олддоггүй байсан гэл үү ккк
Чам хулгайч чиний охин хүргэн шиг хулгайч өлөнгүүд залуучуудын бүх боломжийг хулгай хийж учраас тэд гадагшаа явж бгаа юм
Юу үнэн энэ үнэн. Нэг нам дангаараа 100 хувь 8 жил эрх мэдэл авах нь тиим ч сайн биш болтой. Өмнөд хөрш лугаа адил төрийн хулгайтай тэмцэхгүй байна. Хамсаатнуудаа яллах нь хэцүү гэдэг нь илт байна.
huurhii .nutgiinhaa humuusiig songuulidaa Zutguuleed mungu tulduggui Ubs ee hulhiddag hundee
ene 2 nam tarraaaya.... Z.baabar.da nariin zalgamj halasa
jagsaaltaar baaraagui garch irne... Zedend zoriulj took ni Nelson kkkkkk Meet mhendee bolnoo
Ийм 30 жилийн настай яриа моодноос гарсан, бид гарвал яг тэр тэр шүүгчийг шоронд xийнэ цаазаар авна гэсэн мэдэгдлийг л ард түмэн дэмжинэ !!!
ЕР НЬ ТЭГЭЭД СОЛОНГОС ЯВЖ АЖИЛ ХИЙЖ БОЛНО БИЗ ДЭЭ. ҮХСЭНДЭЭ ОЛОН ЮМ ГОНШИГНОНО ВЭ
Сүүлийн 7 жил Ардын нам төр барилаа. Иргэдийн амьдрал дордсонуу гэхээс дээрдээгүй. Үүнд маргаад байх шаардлагагүй. Эрх баригчид, хулгайч, луйварчидын амьдрал сайжирсан. цалингаараа амьдардаг бүх хүмүүс, тэдний гэр бүл улны амьдралтай болсон. Энд хэн хариуцлага хүлээх юм вэ? Төр-засаг. Энэ хэний төр засаг вэ? Бидний итгэж сонгосон Ардын намын байгуулсан төр засаг шүү дээ. Сонгож болсон юм чинь одоо сонгохгүй байж, хариуцлага тооцож болно шүү дээ. Энэ бол шудрага ёс, эрүүл саруул үзэгдэл.Эмч, багш нар гадагшаа гараад дууслаа. Гэтэл эргүү Энхамгалан гэх нөхөр шал худлаа яриад ичих ч үгүй гүлдийгээд сууж байдаг. Ямар цаг үе вэ? Ямар засаг төр вэ? Хариуцлага даанч алга даа.
Залуучууд эх орноосоо дүрэвхээс өөр арга алга гадныханд үйлчилдэг хуульчид ай өөрийнхнийхнөө татвар торгууль янз бүрийн хууль зохиож дарамтлана ийм нийгэмд хэн амьдрахыг хүсхэв дээ
Сая болсон чуулгануудаасаа АН-ын үндсэн зорилт; 1. Хүүк, Оюулзгана нарт хураалгасан үйлдвэр завод, уурхайнуудаа болон 1000 шахам алт эрдэнэс, ашигт малтмалын лицензүүдээ буцааж авах гэж тодорхойлсон чинь тун зөв шүү, 2. Халамжийг хавтгайруулсан МАН-ы буруу бодолгыг болиулж Халамжийг устгаж хүмүүсээр ажил хийлгүүлэх чинь бас зөвөө; 3. АН-ын тэргүүн дэд даргаар Хятад улсын иргэн тавьдаг чинь зөв шүү
90 оноос хойш МАН 25 жил төрийн эрхэнд байна Өөрсдөө болон төрөл төрөгсөд нь их баяжлаа Иргэд тэр дундаа тэтгэвэрийн улны 550 ын хөгшид маш их ядуурлаа