Удахгүй “Нийт шүүгчийн чуулган” болно. Шүүгчид энэ чуулганаараа нэн тэргүүнд шүүхийн нэр хүндийг сэргээх, шүүхэд ирэх олон нийтийн итгэлийг нэмэх тухай хэлэлцвэл зохихоор байна. Учир нь хэдхэн шүүгчийн нэр холбогдсон асуудлаас болоод шүүх байгууллагын нэр хүнд гудайсаар байгааг шүүхийнхэн байтугай жирийн иргэд ч ойлгодог болжээ.
Үүний нэг нотолгоо нь уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээрх үйл явдал юм. Нүүрсний хэргээр ял төлөвлүүлж шүүхэд очсон хүмүүсийн шүүхэд гаргаж буй араншин, хандлага харагдлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тус шүүхийн бүх шүүгчээр шүүлгэхээс татгалзав. Шүүх түүнийг нь хүлээн авсан. Ингэснээр уг хэргийн шүүх хурал хойшилсон. Гэхдээ дараагийн хурлын товыг гаргасангүй.
Үүний дараа Б.Ганхуяг “Шүүгч та АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ. Барьцаалагдаагүй гэдгийг чинь би яаж мэдэх вэ. Тэр лавлагаа ирж байж би танд итгэнэ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй. Энэ итгэл байх юм бол үгээ хэлмээр байна. Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо.
Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгөө үлдэж болохгүй. Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юм уу. Энэ энд юу хийж суугаа юм бэ. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя.
Сүртэй яригдаад байсан оффтейк гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ. Дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг чихчихээд өөрсдөө ард нь үлдчих юм уу. Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн яаж санхүүждэг юм, яамдаас хэдийг авдаг юм. Би үүнийг яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэддэг хүн байхгүй. УИХ дээр яагаад надгүйгээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ. Нүүрсний гэх хэргээр 68 хүн баригдаад би ганцаараа үлдсэн. Намайг байлга байлга, би байж л байя. Намайг шоронгоос гаргавал маш олон хүний зүх зогсох гээд байна. Гадаа гаргаж, үг хэлүүлэхгүй байна. Үгээ хэлэх боломжгүй учраас ганц боломжоо энд ашиглаж байна. УИХ, Засгийн газар, нам, эрх баригчид, бүх хар масс над руу тэр чигээрээ дайрлаа.
Нэг нам,нэг улс ч дааж чадахааргүй гүтгэлэг доромжлол, үзэн ядалт дунд чив чимээгүй байлаа. Жагсаал зохион байгуулсан гэж есөн сар хорьчихоод дахиад байлгах юм уу. Тамгатай, төртэй үлдэхийн тулд тавьж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Би энэ улсаас, нэг ч уурхайчнаас хулгай хийгээгүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй” гэсэн нь шуугиан тариад байна.
Мөн ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан шүүхийн гадна хэвлэлийнхэнд “Энэ шүүх хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлшгүй заалт байгаа. Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намын бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан. Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүний хүрээнд хүнийг тагнах, мөрдөх эрхгүй байдаг. Тэгэхээр энэ заалт нь хүнийг гүтгэн доромжилж харлуулж, олон сар хэлмэгдүүлж буй эрүү шүүлт юм. Оффтейк гэрээ, нүүрсний ачаа тээвэр гэх мэт нүүрстэй холбоотой олон асуудал яригдаж байсан. Түүнээс аль ч хэрэг нь энэ шүүх хуралдаанд байхгүй. Ямар этгээдүүд зохион байгуулж, ард нь байгаа гэдгийг харж болно. Би Таван толгой компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Нүүрсний сонсгол дээр өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргана" хэмээн ярьсан юм. Эдгээр н ь дээр хэлсэнчлэн шүүхийн нэр хүндийн асуудлыг давхар босгож ирэв. Олон нийтийн зүгээс ч “Нүүрсний хэргийнхэнд шүүх гологдлоо” гэх зэргээр даапаалж л байна. Гэхдээ энэ хэрэг дээр шүүх "хаданд хавчуулагдсан халиуны зулзага” адил л байна. Учир юу хэмээвээс нөгөө талд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхэд шахалт үзүүлсээр байгаа юм.
Тэрбээр хоёр жилийн өмнө “Авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэж байв. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож “Нүүрсний хулгайн эсрэг тэмцэнэ” гэдгээ зарласан. Арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбай дээр жагсаж байсан хүмүүстэй уулзаж “Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн.
Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайчидтай тэмцэхийг уриалж байна” гэсэн. Мөн “Би Ерөнхий сайдын хүрээнд, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ерөнхий сайд шүүгчийг томилдоггүй. Үүнийг иргэд маань ялгаж салгаж ойлгоорой. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг Засаг гаргаж тавьсан. Гэхдээ ихэнх асуудлууд шийдэгдэхгүй хугацаа удаж, замхарч байгааг гажуудал гэж харж байгаа. Бид Үндсэн хуулийнхаа эрх зүйн хүрээнд шүүхийнхээ шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Шүүх маань үнэн ажиллана гэдэгт итгэж байна” гэж байв. Түүнчлэн “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж -чадах уу.
Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй”, “Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна”гэж ярьсан. Одоо ч хөдөө аймгуудад ажиллахдаа шүүхийг шүүмжилсээр яваа ажээ.
Үүнээс гадна Б.Ганхуяг уржигдрын шүүх хурал дээрээс гарах үедээ “Ерөнхий сайд л намайг яллуулах гээд байна. Бусад нь хамгаалж байгаа” гэж хэлсэн нь тэнд байсан хүмүүст дуулдсан байгаа юм. Тийм учраас “Нэр муутай шүүхээ нэг талаас нь нүүрсчид, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гөвшиж байна" гэх яриа гадуур тарьж эхэллээ.
Ө.Бааст
Сэтгэгдэл(36)
Shyyhiig solij shinechileh heregtei huuli yarisan hulgaichid
Чадваргүй шүүгчтэй авилгалд автсан шүүх
шударга бус хэрэг хийсэн бол шийтгэлээ хүртэх ёстой юун сайд яллах гээд вэ бусад хамгаалж байгаа дарга нар чинь бүгд хулгайч луйварчид байгаа тэдч шүүхээр орж ялаа үүрэх хуультай улс баймаар
Монголын Авилга Хүчирхэгжиж буй энэ нөхцөлд ЕС -Оюун Эрдэнэ нь Ноцтой том хэргийг шийдэх Шүүхийн Асуудалд анхаарч ажиллахгүй юм бол өөр яах юм вэ?! Анхаарал тавих нь Шүүхийг хавчсан болох уу?!
Тиймээ манай улс 500 гаруй шүүгчтэй. Дээд шүүхэд 20 хэдэн хүн ажилладаг гэсэн. Бүх шүүгчидээ ард түмнээрээ сонгох хэрэгтэй. Бас авилгын хэрэгтэй эсвэл орлогоо тодорхойлж чадахгүй байгаа шүүгчидээ чөлөөлж байж л хэрэг нэг тийшээ болно. Үндсэн хуулиа 7 минут хуралдаад өөрчилж байсан УИХ хүсвэл элбэгхэн чадна. Энэ УИХ бол санашгүй.
Чадваргүй хүн тавьчаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ энэ эргүү данхаа зайлуулбал сайн байна
Голомтын Баясгалан МСSийн Оджаргал ажнайн Батэрдэнэ ХБаттулга СүБатболд МАК гэх мэт нүүрсний том хулгайч нар яасан бэ
Хүрэлсүх өөрөө нүүрсний хулгайн нөлөө бүхий оролцогч юм бишүү.
Хүрэлсүх нүүрсний хулгайн мөнгөөрөө Тэрэлжид Бугат ресорт гэдэг эдлэн газар бариулсан.
Ганхуяг нь ЕС- аас бусад нь намайг хамгаалж байгаа гэхээр …. Асуудал ойлгомжтой болчихлоо
Ер сайд шудрага ёсыг эрхэмлэн хулгай луйварыг таслан зогсоохын төлөө Шүүхийг шудрага үнэнээр шийдэхийг хүсч хэлсэн Ганхуягын арга ядсан турхиралт шдэ
Болдог бол олон улсын шүүхээр шийдүүлэх юмсан. Монголын шүүх нүүрсний хэргийг шударга шийдэж чадахгүй
Болдог бол наад шүүгчдийг чинь эр эмгүй нүцгэлж байгаад иргэдийн дундуур гүйлгэж сураар ороолгуулан шийтгэмээр байгаа юм. Ард түмэн хэлээд шүүмжлээд мэдэхээ байчихсан гөлгөр авилгачдыг гөлөг болгох хэрэгтэй.
АРДЫН ШҮҮХ БАЙГУУЛАХ ШААРДЛАГА ҮҮСЭЭД УДАЖ БАЙНА ДАА.
ГАНХУЯАГ АЮУР НАР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧУУД МӨНҮҮ МӨН АРД НЬ ТОМ ХУЛГАЙЧУУД БАЙГАА ЮУ БГА ШҮҮХ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ӨМНӨ СӨХӨРДӨГ
ТОМ ХУЛГАЙЧ ИХ ТОМ БАЙНА ДАА
Ерөнхий сайд Оюун-эрдэнэ 30жил бугшсан авлига,хээл хахууль гээд бузар юмтай тэмцэж байна.Ард иргэд бид ЕС-Оюун-эрдэнийг дэмжих хэрэгтэй Бид авлигаас салж чадахгүй бол энэ улс орон үгүй болно.Шүүхийн шинэчлэл шударга байдал нэн чухал,хүн хэлмэгдүүлж хохироож болохгүй.Мөнгө хулгайлсан авлига авсан асуудал чинь нотлогдоно шүү дээ.Мөнгө гэдэг чинь ул мөрөө үлдээж явдаг цаасан дээр хар мөртэй шилжүүлгийн баримт,авсан өгсөн хэний дансанд орсон хаашаа гарсан юу болсон гээд л нотлогдоно шүү дээ тийм болохоор хүн хэлмэгдүүлээд байх асуудал гарангүй Шүүгч л шударга байж чадвал хүн хохирохгүй.Бүх юм баримтаар нотлогдоно....
SEKSEER TAWILTSN XALYYXANAAR80955877
AX NARN SEXSY OWORTN 80955877
МАН хэмээх мафийн бүлэглэлийнхныг саарал ордонд нь чихэж түгжээд галдан шатааж устгахаас өөр арга зам үлдээгүй . МАН-ынхныг гэр бүлээр нь голомтоор нь ор мөргүй устгаж далдруулах хэрэгтэй.
МАН-ынхны оросын мафиудтай хуйвалдаж 30 жилийн турш дээрэмдсэн Эрдэнэтийн зэс молибдены асар том хулгай дээрмийн хэрэг хэзээ нэгэн цагт сөхөгдөж босож ирэх болно.
Залуу бүлэглэлүүд хоорондоо алалцаж шүүхийг сүйтгэж б.Бид Оюук нарт асар томоор мадлуулж байж.Жэнко тактикыг өнгийг нь эрс өөрчилж зохиомжлоод 5Ш,энд тэндгүй бөмбөг дэлбэрэлт,тэртээ тэргүй тухайн орноос хөөгдөх болсон Бадамжунай зэргийн хэрэг явдлыг барьж попроход нь бид гиншин уйлж баярлаж байжээ.Ганхуяг нь ч асар их идсэн уусандаа БАНТАЖ ТОХИРООГООР шоронд сууснаа ойлглон шогтож буй юм б.Жунай гээч нь сул чөлөөтэй таахалзж л бн ш дээ.Түүнийг шүүх гэнэээ,энүүн шиг худал нь үгүй.Удаанжрглыг алс хол байхад нь эрж хайж сүйдлэв.Хамар дор нь хүрээд ирсэн чинь Нян чимээгүй болчихов.Хажууд нь эхний 17д мөн л тохироогоор зарлагдсн Жэнкыг бас Баясглн Арматур нарыг суулгахгүй болхоор Ганхуяг нар гоншигнох нь жам.
nvvrsnii hulgaichdaa omoorood bgaa oyunerdeniig ogtsruulah heregtei 76 bol bvgd nvvrsnii hulgaichid zailtsgaa
Шүүх дарга нарын төлөөлөл байх ёсгүй. Ерөнхийлөгч өөрийгөө болон намаа шүүгчид даатгадаг ёс зүйгүй үйлдэл байж болохгүй. Шүүх ажиллагаа нийт иргэдийн үйл хэрэг байдаг шүү.
Шүүгчид ханатлаа авилга авсан болхоор яаж ч чадахгүй улсыг хохироогоод өнгрөх ньээ
Болдог бол гадны улсаас шүүгч авчирч шүүвэл үнэн худлыг ялгана.
Mонголд шударга шүүх алга болоод удаж бна. Нэр муутай гэнэ?! Шүүгчид чинь “Нэртэй авилгачид”шүү дээ
ЕС, ЗГ-ыг дэмжинээ!
Erunhii saidiig 2garaa urgun demjinee!
Олонхи нь шударга, цөөхөн хэд нь бусдаа баллаад байгаа мэтээр ярихын хэрэггүй. Нэлдээ авлига,хээл хахуульд идэгдсэн. Шударга нь харин цөөхөн гэж яривал үнэнд ойртоно. Шүүх,цагдаа,багш,эмч бүгдийг нэг удаа халаад дахин сонгон шалгаруулалт явуулж, чадвартай мэдлэгтэй шударга хүмүүсээр төрийн албыг бүрдүүлэх хэрэгтэй
Угаасаа шүүгчид ялангуяа шүүгч хүүхнүүд гангалдаг сэхлүүн зантай бусдыг дорд үздэг eр нь их зантай нөхдүүд шүүдээ Ард иргэд шүүгдэгч нартаа үнэн дээрхлүү загнадаг Eр нь хэргийг шийдвэрлэхдээ хууль гэдгийг харгалздаггүй өөрсдийн үкэл бодлоор шийддэг давруун нөхдүүд олон байдаг юм шиг байна лээ Шүүхэд шинэчлэл хэрэгтэй
Засагт гарсан хулгайч авилгач нарын томилдог шүүгч нар хулгайч авилгач нар л байж таараа. Хүрэлсүх, Занданшатар гарах Үндсэн хууль өөрчлөх биш, шүүх байгууллагаар өөрчлөөч. Шүүхээ татан буулгаж ард иргэдийн хурлаар шүүх байгуул аа!!!!!
Ганхуягын ч зөв л дөө. Нүүрсний мафийн эзэд Төртэйгөө, тамгатайгаа үлдэх гээд бна. Хаана байна тр Хүрэлсүх. Энд шүүх болох цагаар хаа байсан Кубаруу зайлчихаж байшд.
Төр түмэндээ тангараг өргөж гарч ирсэн МАН ынхан захиалгаар өч төчнөөн хуулийг засаж ,хулгай хийж тэр хуулийг нь хуулийнхан хэрэгжүүлэх гэж үйл тамаан үздэг тал ч бий.
Шүүгч нар хурдан шийдэхгүй бол шүүхийн нэр хүнд уландаа уналаа.
Юун ул түүнээс доошоо өт , батгана арзганасан жорлонд уначихаад амтай болгон шүлсээ дээрээс нь хаяж байна. Тэдэнд одоо үхэх ч багадах байхаа. Дэлхийн шившиг.