Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын ЭСЯ-наас өчигдөр зохион байгуулсан баярын арга хэмжээнд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн түүхэн ой энэ онд тохиож буйг цохон тэмдэглээд Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов.
Тус баярын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга П.Анужин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал болон хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, найрамдлын нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Сэтгэгдэл0
Арайч дээ , 3 - р ахад алгадуулав даа ---
Яагаад
ануужингийн баруун хөлнөөс цус гоожоод байгаамуу. энэ намчид юу болоо вэ. зүү гар баруун хөл. юуч гээд байган.
зүүн гар
соц лагерийг салам солгойруул гэсэн үг үү.
Манайхан баруун зүүн хамаагүй найзлана шүү. Айхгүй нь сайхан юмдаа. Оросуудтай хээрийн сургууль хийгээд явж л байна. Хятадуудтай учиргүй найзлаад л явна. Хойд Солонгосын баярт очно. Барууны орнуудаар ч стратегийн түншлэл гэсэн юм яриад яваад байна. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй тэгээд л яваад байвал болж л байна даа