Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Төрийн албан хаагчдын цалинг 20-60 хувиар нэмсэн, 2016 онтой харьцуулахад дундаж тэтгэврийн хэмжээ 2,2 дахин нэмэгдсэн байна.
Ерөнхий сайд Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг дурдаад Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж буйг хэллээ.
Дорноговь аймгийн иргэд аймгийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийг шийдэх, Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы орчимд олгосон хайгуулын лицензийг цуцалж өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон Политехник коллежийн барилгыг шинэчлэх, Замын-Үүд сумын жолооч нарын тээвэр хийх асуудалд анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын талаар цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг саналыг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны улсын төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй.
1. Дулааны станцыг өргөтгөх ( Сайншанд сум)
2. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих
3. Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 22 км автозам барих
4. Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, хэрэглээний халуун усны шугамыг шинээр хийх
5. Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам
6. 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга (Даланжаргалан сум)
7. 200 суудалтай соёлын төвийн барилга ( Дэлгэрэх сум)
8. Соёлын төвийн барилга (Эрдэнэ сум)
9. Политехник коллежийн барилгын зураг төсөв
10. Шүүхийн шинжилгээний албаны барилга барих ажлыг ирэх онд хийх шаардлагатай гэдэгт уулзалтад ирсэн иргэдийн төлөөлөл санал нэгдлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өглөө. Аймгийн иргэдийн эрэмбэлсэн бүтээн байгуулалтыг ирэх онд улсын төсөвт тусгана гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Иргэдийн санал хэлсэнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авна гэв. Мөн Замын-Үүдийн жолооч нарын тээвэрт үүссэн асуудалд ажлын хэсэг ажиллаж, нэг сарын дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Малчдын талаар төрөөс баримтлах цогц бодлогыг боловсруулж байгаа, малчдын төлөөллийг Парламентад оруулахаар зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв.
Сэтгэгдэл0
Mundag saidiig min burhan orshoog
Энэ Засагийн Газар зоолон хэлбэл « нялхсын» хатуухан хэлбэл « нусан дарцаг» уудыг Засагийн газар гэж олноо яриж бн шуу! Ер нь харахад МАН-д нэг тийм коммунист узэл амь бох бн аа- Юмыг хоерхон онгоор Л хардаг. Улаан-Цагаан . Шинэчлэл хэрэгтэй байна гэсэн нь Шууд утгаар ойлгоод Дандаа залуус л сайд дарга болох юм бодож л дээ… Ил чаваас Манай нусан таглаа 3 -хан сая хунтэй бидний цоохон монгол Энэ хоер Алин Дивангарын Эртний Уламжлалт Тор засаг /зуун дамнасан Монголын тухай досье /баримт цуглуулсан Их хоршуудтэй яаж ТУРШЛАГА Угуй Мэдлэг маруухан дуу шингэхэн жаахан юмнууд тулна гэж бодсон юм болоо?
Дипломтой малнууд
Хуурамч дипломтонгууд ингэж ажилладаг юм байна
Малчид малаа маллах , бөхчүүд бөхөө дасгалжуулах хэрэгтэй Их хуралд хэрэг байхгүй шүү !!!
Улсын их хурал чинь зоопарк биш шүү дэ нэгмөсөн шоронгийн хоригдлуудын төлөөллөөс улсын их хуралд оруулаач Данхаа !
За шаа шаа. Тэднийг оруулаад яах юм бэ? Чаддаг чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Чи чадахгүй байгаа юм бол явж тэр галчаа хий_
Боловсролгуйгээ хаа сайгуй харуулж явах юм. Хоосон ярьсан, шоудсан ямар хачин тертэй болчихов оо!!!
Парламентад зохих мэдлэг, бас төрийн ажлын туршлагатай хүмүүс орох нь илүү өгөөжтэй байх болов уу. Заавал нийгмийн давхарга, мэргэжлийн бүлгийн төлөөлөл байх ёстой гэвэл популизм л давамгайлна гэсэн үг
МАН-ын дарга бүхнийг шийддэг. МАН-ын дарга дараагийнхаа даргыг гаргаж ирдэг. МАН мафийн зохион байгуулалттай гэдгийг харуулж байна. Гишүүд нь яс горьдсон ноход. Ийм л учраас эв нэгдэлтэй юм шиг харагддаг. Коммунист намын шинж...
DANHAN TOLGOIT UURUU MALCHID, BUHCHUUDEESEE DEERDDH YMGUI, YAG ADILHAN TAG TOLGOI. HUDLAA POPROH, TOM AMNAAS TSAASGUI HUDALCH,HULGAICH,ZALILAGCH.
Малчид УИХ-д тийм оновчтой биш. Мал мэддэг эрдэмтэн мэргэд судлаачдыг оруулах хэрэгтэй. Тээр жил алдарт малчин Намхайнямбууг оруулаад яалаа. Хэлгүй Хорооцой болгоо биз дээ.
Өөртэйгээ адил хоосон толгойтой хүмүүсээр төр дүүрлэ