Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “АПУ” ХК-ийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт ажиллалаа.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Тус үйлдвэр нь бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн органик бяслагийг жилийн турш хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Монгол Улс жилд 3,000 орчим тн бяслаг буюу дотоодын хэрэгцээний 92 хувийг импортоор авдаг гэсэн судалгаа байдаг.Харин өнөөдрийн байдлаар дотоодын 10 гаруй үйлдвэрлэгч энэ салбарт үйл ажиллагаа явуулж байна.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хоногт 8-24 тн шингэн сүү хүлээн авч боловсруулан жилд 700 тн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хаягдалгүй үйлдвэр гэдгийг зөвлөх С.Цэцгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тодруулбал, тус үйлдвэр нь Европын орнуудын бяслаг үйлдвэрлэх технологийг монгол үнээний сүүнд тохируулах замаар чеддар, эдам, гауда зэрэг гурван төрлийн бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулжээ.
Дотоодын бяслаг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд сүүний ханган нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ингэхдээ нэмүү өртгийн сүлжээг бий болгох, эрчимжсэн жишиг ферм байгуулах, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасын хугацааг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн багц асуудалд зэрэгт анхаарал хандуулах нь чухал гэдгийг “АПУ” ХК-ийн Төсөл, санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг тавьсан илтгэлдээ онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, хүнсний бүтээгдэхүүний импортыг бууруулах, эх орондоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр ажиллаж эхэлснээр малын сүүг иж бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Мөн малчид малын ашиг шим, чанарт анхаарах, сайн чанарын сүү бэлтгэн нийлүүлж, орлогоо тогтмол өсгөх, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох эрүүл, органик хүнсийг эх орондоо үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл0
Манай ерөнхийлөгч талийгаач болсон хүнтэй уулзлаа гэнэ, бяслагны үйлдвэрт ажиллаа гэн гэээээд нэг л бүтэхгүй ээээ. Санаанд ер хүрэхгүй юмаа. Хийж байгаа юм огт байхгүй. Бөөн хэл ам. Нефтийн үйдвэр дампуурсан гэсэн. 2023 онд ашиглалтанд орлоо гэсэн байхгүй. Цаашид ч байхгүй гэсэн шүү. ХУДЛАА л юмдаа.
бяслаг бол тансаг хэрэглээ,цагтаа өндөг хүртэл тансаг хэрэглээнд тооцогдож байв,хүүк уул нь арьс шир боловсруулах үйлдвэр,ган,зэс боловсруулах үйлдвэр үзэж явмаар байхийн,тэд чинь л улс оронд хэрэгтэй баймаар,700тн бяслагаас 700тн зэс нь дээр баймаар,ядаж л хүнсний өргөн хэрэглээний гурил хямдхан үйлдвэрлэдэг үйлдвэр байсан бол ч яая гэхсэндээ???
Өлссийм байлгүйдээ хөөрхий
Энэ нэг балай пизда байна аа. Тэрбум мод гэж эргүү юм яриад , эсвэл талиигчтай уулзаад л таг. Нийслэл хот нь иргэдтэйгээ живж байхад таг дуугүй өнгөрөөсөн нүүрсчин.Тэр үед нь наадам хэсээд архидаад явж байсан казиночин хулгайч даа
Byasalganii yildbert ajillahad yadag be?....Bolohgyi yum baihgyi ee!!!harin ta nariin songodog Battylga,Elbegdorj erenhiilegch sig hyn bis eertee tyystai ylas eh orniihoo telee zytgesen hyn syy!!!muusain manuuhainuud aa...ta nar Elbegdorjiig songochihood yu ch dyygarch chadahgyi gachaj baisan biz dee!!Battylga deer ch men ta nar ikhe toglolt hiigee biz dee!!tedentei chini adilgyi hyn suu...ylas ornoo gesen setgeltei tyystai hyn hyniig byy doromjil,nobsnyyd aa.............Ta nar sig hyn hogyyd haa l hol yabaa aj daa????????????????
АПУ компани Зүүнхараагийн Шивэрийн аманд цэвэр усны маш сайн эх үүсвэр олоод тэнд цэвэр усны үйлдвэр байгуулж, Мандал сумын иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгааг энэ зун амралтаар очихдоо харлаа. Гэтэл цэвэр усаа худалдаанд гаргах зөвшөөрлийг нь төрийн эрх бүхий (аль нь юм мэдэхгүй) байгууллага гаргаж өгөхгүй гацаагаад хэдэн сар саатуулж байгаа юм байна?!! Хүрэлсүх тэр мэтийн асуудлыг нь шийдэж өгвөл ингэж явсны хэрэг гарахсан??!!