НЬЮ-ЙОРК. /NYT/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна гэж “The New York Times” сонин АНУ болон тус улсын холбоотнуудын албаны эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
БНАСАУ-ын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй есдүгээр сарын дундуур Владивостокт уулзаж магадгүй гэж тус хэвлэлд бичсэн байна.
Ийм уулзалтын талаарх төлөвлөгөөг Кремлийн зүгээс зарлаагүй. “NYT”-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, Ким Жөн Ун Москва хот болон сансрын хөлгийн “Восточный” буудалд очих бололтой. В.Путин, Ким Жөн Ун нар 2019 оны дөрөвдүгээр сард Владивостокт уулзсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Welcome