Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан уржигдар болов. Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд оролцож дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгөв.
Мөн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгасан.
Түүнчлэн Ерөнхий сайд аялал жуулчлалын зориулалт бүхий газар олголттой холбоотой асуудлаар хатуухан үг хэлээд авсан. Тэрбээр “Газрын асуудлыг өмнөх асуудлууд шиг хөндөхөөс өөр аргагүй. Тэгж байж зөв гольдролдоо орно. Нийгэм өөрөө дүгнэлтээ хийнэ. Хийчихээд ч байна. Зайсангийн бүх газар отог нэртэй олгогдсон. Отгууд маань өндөр үнэтэй орон сууцны хорооллууд болсон. Бид нүдээ боогоод отог гэдэгт нь итгэхийг хүссээр явах уу. Эсвэл отог биш орон сууцны хороолол шүү дээ гээд цэгцлэх үү. Өөрсдийгөө ч, бусдыгаа ч хуурсаар байвал ирээдүйд бүр л том зовлон үлдээнэ. Тиймээс би зарим хүнийг гомдоосон ч нийтийн эрх ашгийн барих зарчим дээр зогсоно. Та бүхэн дэмжээрэй” гэсэн юм.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Yarihaas hetrehguildee chaavaas
ҮЕ ҮЕИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАР, ХОТЫН ДАРГА НАРЫГ ХАТУУХАН ШАЛГА, МИЕЭГИЙН ЭНХБОЛДЫН ХОТЫН ӨМНӨ ХҮЛЭЭХ НҮГЭЛ ХҮНД БАЙХОО
Бэлэн ам шалдан гуя.
Amjilt
Энэ утга учиргүй найр наадмаа одоо болиоч ээ. Жил бүр 7-р сарын 11 нд улс даяараа том жижиг, тэгш сондгой гэлтгүй наадмаа нэг л өдөр хийгээч ээ. Хууль нь тийм биз дээ. Одоо үргэлжлээд шинэ гэрийн, тамганы , хуримын ,дууны гээд үргэлжлжх нь. Дээр нь айрагны баяр нэмэгдлээ. Бүр саяхан хийснээ хэд хоногийн дараа дахин хийх гэнэ. Удахгүй жалга дов болгонд айрагны баяр хийж, хөшөө босгох нь дээ Анандбазар гишүүн. Энэ их зардал чирэгдэл гаргаж , цаг заваа үрж түмэн олонд нэр олох гэж зүтгэж яваа эрхэм гишүүн юуны учир ингэдэг юм бол оо???. Эрх барьж байгаа МАН-ын дарга нараа, Эрхэм ерөнхийлөгч өө. Бидний найр наадам дэндүү гэмээр ихдэж байгааг, хийх ажил дэндүү их бөйгааг харж тодорхой арга хэмжээ аваач ээ. Ядарч унатлаа наадам хэсч бүр туйлдаа орж савж унах шахсан, шартсан нөхдүүд л гандан буурахгүй дараагийн наадам руугаа уралдан ,мөргөлдөн мөлхүүлж явна. Зориудаар Наадам зөрүүлж, нээлтэд оролцон үг хэлж, бараа бологчидоо дагуулан ирэх сонгуулийн ПИАР хийж яваа түшмэдэд л ашигтай байх
Яриад л байдаг яриад л байдаг ер нь хэрэгжсэн ажил гэж 1 ч гэсэн байна уу? Хамгийн сүүлд Оутлет дэлгүүр, авилга хорооллыг нураана гэсэн яасан бэ? Одоо бүүр "нүүрс" экспортлогч биш импортлогч орон боллоо?????????
Тэгж ярьвал өнгөрсөн 30 жилд хийх нь байтугай хэлдэг ч Ерөнхий сайд байгаагүй. Харин ч Оюун-Эрдэнэ хэлж ч байна, хийж ч байна.
Тэр ч тийм шүү, маш чимээгүй, гэхдээ маш үр дүнтэй ажиллаад байгаа санагддаг. Сая америк явахдаа шууд нислэг, 1000 багш, 10 мянган инженер бэлтгэх эдр гээд алсдаа эргээд Монголд хэрэг болох шшийдвэрүүдийг гаргуулаад ирж байналээ. Ковид, дайны нөлөө их үед ажиллаж байгаа Ерөнхий сайд мөн үү гэвэл мөн л дөө. Хөгжлийн банкны эргэн төлөлт, нүүрсний хэрэг, гадаад өрүүдээ төлөөд авлаа. Эрдэнэт, Эрдэнэс 5толгойн авлигын хэргүүд гээд нэрлэвэл бас ч гэж олон юм хийсэн залуу. Бид ч мартамхай дөө. Цалин тэтгэвэр боломжоороо нэмлээ. Боловсролтой хэсэг бол түүний бодлогын шийдвэрүүдийг дэмждэг.
Битгий худлаа яриад хошгоруулаад байгаа,. Газрын хамгийн том наймаачин Ми.Энхболд эрх чөлөөтэй эаргаад л явж байгаа шүү дээ. Хаана бна шоронд хийх хөрөнгийг нь хураах. ЧАДАХГҮЙ Л ДЭЭ.
songuuliin umnuh show. ter otguudiig cin barisan humuus bugd tanai namiin sponsoruud ih hurald suuj baigaa bizde iim hudlaa jujgee boli. asd
Танай засгийн газрын танхим дотроос эхлээд олон хүн гомдож хонзон санах байх. Харин хэрэгжүүлж чадвөл ард түмний өршгөгн дэмжлэг авна.
Оюунэрдэнийг буруутгах арга байхгүй : зөв ч ярьж байгаа , зөв ч зүтгэж байгаа , хэрэгжүүлэх гэж ч боломжоороо хичээж байгаа , хэрэгжиж байгаа зүйлс ч бии , гагцхүү ТӨР - ЗАСГ НАМ - ын ИЙМ ТОГТОЛЦООТОЙ - ИЙМ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭЧ ТӨГС ХЭРЭГЖИХГҮЙ ... ??? ! ! ! Оюунэрдэнэ өөрөө удирдаж ИХ ЦЭВЭРЛЭЭ ХИЙЖ - Z \ ч гэнэ үү \ ҮЕИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ болсон ЗӨВХӨН ТЭР ЦАГТ л " тоглоомын биш " УЛС шиг УЛС болж магадгүй ...
Хууль хүчнийхэн үүргээ биелүүл л дээ. ЕС үүрэг өглөө бусад нь гүйцэтгэнэ. Худлаа ардчилал хүний эрх яриад л томроод л хулгайлаад гэмгүй царайлаад л...... Ард түмэн ОюунЭрдэнийг дэмжиж байгаа шүүүүүү....
Оюун-Эрдэний ярисан, эхлүүлсэн бүхэн сүржин эхлэлтэй, даржин төгсгөлтэй. Хөгжлийн банкны асуудал, нүүрсний хулгай, төмөр зам дахь вагоны наймаа, сургалтын сангийн луйвар гэх мэтээр сүржин эхэлж сураггүй болсон асуудал зөндөө. Зөвөөр дууссан асуудал нэг ч алгаа.
zeb syy!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Гадагшаа тэлэхгүй ! Хотод гишгэх газар алга