УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа улам ойртож байна. Арван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. АН харин эвлэж амжаагүй л байна. Уг нь өмнөх хэдэн жилийг бодвол нэг даргатай, нэг тамга тэмдэгтэй болж авсан ч цаашаа явдаггүй ээ. АН-ын бүтэц зохион байгуулалттай холбоотой шийдлүүд гацаанд ороод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд ил явагдаж ирсэн зөрчлүүд далд хэлбэрт шилжчихээд байна.
Үүнээс болоод АН-ын дарга Лу.Гантөмөр ч томоохон шийдвэрүүд гаргаж чадахаа больжээ. Тэрбээр тамга атгасан, дарга нэртэй л сонгууль угтсан өдрүүдийг өнгөрөөж байна. Түүнд АН дахь фракцуудын “толгойлогч” нар хамгийн ихээр саад болж буй аж. “Хэрэв ингэвэл тэгнэ”, “Чамайг тэгвэл ингэнэ шүү” хэмээх болзол, шантаажтай тулгарсаар байгаа гэсэн үг.
Эдгээрээс Лу.Гантөмөрт хамгийн их дарамт шахалт үзүүлж байгаа хүн нь Х.Баттулга болоод байгаа бололтой. Эх сурвалжуудын ярьж буйгаар АН генсекээ сонгож томилох, ҮБХ-ны гишүүдээсээ татвар түрээсээ авах зэрэг хөдөлгөөн хийх бүрт нь Х.Баттулгын зүгээс мушгиж “тоглоод” байгаа гэнэ.
Тодруулбал, генсекийн томилгоо болохоор Х.Баттулга “Би өрсөлдөнө” гэж айлгаад зогсоочихдог. ҮБХ-ны гишүүдийн татвар авах хугацааг тов тогтоогоод, “Татвараа өгөхгүй бол ҮБХ-ны гишүүнээс хасна” гэхээр “ҮБХ-нд бүрэн ротац хийе” гээд гараад ирдэг.
Х.Баттулга одоо бүх аймаг сумдаар тойрохоор гарч байгаа юм байна. Өвөл, арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх “аялал”-аасаа Лу.Гантөмөрт “бэлэг”-тэй ирж магадгүй гэнэ. Тэр нь юу юм гэхээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-нд болдог хурал дээр “Анхан шатны гишүүд Лу.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гээд судалгаа тооцоо бариад босоод ирж магадгүй л юм байна. Энэ мэтээр Х.Баттулга Лу.Гантөмөрийг “оролдсоор” байх нь. Харин 2023 он дуусаж, 2024 оны сонгуулийн товлолт хугацаа эхэлж АН, Лу.Гантөмөр хоёр СЕХ-нд бүртгүүлснээр сая “амрах” бололтой байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
АН одоо сөнөсөн. Ард түмэн санал өгөхгүй. 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшвэл шатаад л дуусна. Элбэгдорж, Х.Баттулга, Бат-Үүл, Энхсайхан, Баярцогт, Сайханбилэг нар үхэхээс нааш АН сэхэхгүй.
AH good bye
Зөв хө Баттулгаа. Наад Гантөмөрөө оролдож унагаа.
Энэ утга учиргүй найр наадмаа одоо болиоч ээ. Жил бүр 7-р сарын 11 нд улс даяараа том жижиг, тэгш сондгой гэлтгүй наадмаа нэг л өдөр хийгээч ээ. Хууль нь тийм биз дээ. Одоо үргэлжлээд шинэ гэрийн, тамганы , хуримын ,дууны гээд үргэлжлжх нь. Дээр нь айрагны баяр нэмэгдлээ. Бүр саяхан хийснээ хэд хоногийн дараа дахин хийх гэнэ. Удахгүй жалга дов болгонд айрагны баяр хийж, хөшөө босгох нь дээ Анандбазар гишүүн. Энэ их зардал чирэгдэл гаргаж , цаг заваа үрж түмэн олонд нэр олох гэж зүтгэж яваа эрхэм гишүүн юуны учир ингэдэг юм бол оо???. Эрх барьж байгаа МАН-ын дарга нараа, Эрхэм ерөнхийлөгч өө. Бидний найр наадам дэндүү гэмээр ихдэж байгааг, хийх ажил дэндүү их цалгардажж буйд тодорхой арга хэмжээ аваач ээ. Ядарч унатлаа наадам хэсч бүр туйлдаа орж савж унах шахсан, шартсан нөхдүүд л гандан буурахгүй дараагийн наадам руугаа уралдан ,мөргөлдөн мөлхүүлж явна. Зориудаар Наадам зөрүүлж, нээлтэд оролцон үг хэлж, бараа бологчидоо дагуулан ирэх сонгуулийн ПИАР хийж яваа түшмэдэд л ашигтай байх
Хойтонгийн сонгуульд Ардчилсан намыг Баттулга толгойлж орох төлөвлөгөөтэй байгаа ! Гантөмрийг намар юмуу өвөл аваад хаячихна ! Эрдэнэ Гантөмөр хоёрт жагсаалтын эхний байруудыг амлаад хэрвээ тоохгүй бол шууд зайлуулна ! Ардчилсан намын массын 80 хувь нь Баттулгын талынх байгаа ! Цаад 20 хувь нь дийлэхгүй !
Баттулгын зов Гантомор гэгч Яажийсан Хулгайчийг ердоо давруулж болохгуй, энэ хунд Эх орон сонин биш, хувийхаа толоо Увсын хэдэн буруу санаатнуудынхаа толоо л ажиллана, урьд нь ямар Баагий байл аа Санаа байгаа биздээ
БАТТУЛГА Ч БИШ ХАМГИЙН МУУХАЙ ХОРЛОГЧ БОЛ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ШҮҮ. ТЭР МУУ Л ГАДААДАД ДОНШУУЧИЛЖ ЭНД ТЭНДЭЭС НАМЫНХНЫГ ДУУДААД ТЭГ ИНГЭ ГЭЖ ЗААВАРЛААД ЗАВААРААД БАЙГАА. ТИЙМ ЗУРАГ ВИДО БИЧЛЭГ ХАА САЙГҮЙ БИЙ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭГЭЭР Ч ГАРСАН. БУЗАРТАЙ МУУХАЙ АМЬТАН ШҮҮ. СҮҮЛД НӨГӨӨ ГАР ХӨЛ ГАЙД ГАРСАН ОЛНЫ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ ӨМХИЙ ШАЛМИГАР ӨНӨРБАЯРЫГАА ГЕНСЕК БОЛГО ГЭЖ ТУУДАГ, ХЭН ТЭРНИЙГ НАМЫН УДИРДЛАГА ЛУУ ОЙРТУУЛАХ ВЭ ДЭЭ, ТЭГЭЭД Л ЗӨРЧИЛ. МАНАЙ НАМД ХАМГИЙН ИХ СААД БОЛЖ ГАР ХӨЛ СУГАНЫ ҮСНҮҮДЭЭРЭЭ СААД ХИЙЖ ТЭДНИЙГЭЭ НАМЫН УДИРДЛАГАД ЧИХЭЖ БАЙГАА ЭТГЭЭД БОЛ НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БАЙХ ШҮҮ.
хамгийн муухай хорлогч бол Элбэгдорж, 2 дахь нь Баттулга
Женкогоо шоронд нь залахгуй бол энэ нам дуусна
УЛСАА ХОРЛОЖ, ӨӨРӨӨ БАЯЖСАН бАТТУЛГАамьд байсан цагт Монгол өөдлөхгүй
Бадарч тахар л үнэн хэлээд байх шиг байна . Ирэх сонгуульд АН ахиц гаргах цорын ганц боломж нь ЭНЭ . Элбэгдорж , Батүүл , Энхсайхан , Баярцогт , Сайханбилэг , Гончигдорж , Амаржаргал г . м - сийн НЭР ОРОЛЦСОН байхад АН - д санал өгөх сонгогч нэгч байхгүй ...
АН одоо өнгөрсөндөө.!!! Итгэл олоход хэцүү!!! Хулгай хийсээр байгаад нэр хүнд,итгэл алдсан!!!
Тийм ээ АН гэж одоо байхаа больсон. Хэн ч тоохоо болиод удаж байна.
ХБАТТУЛГА НАРИЙН ЦАРИГИЙГ ГАЦААСАН МАШ ТЭНЭГ ХҮНДЭЭ