УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Тэр ч утгаараа түүхэн гэж нэрлэхээс аргагүй.
Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байгаа. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолыг парламент ирэх нэгдүгээр сард батлахаар болсон билээ.
Харин энэ удаагийн сонгуульд одоогоор 37 нам оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, тэд Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй байна. Цаашид сонгууль болохоос өмнө энэ тоог нэмэгдэх байх. Хаврын чуулганаар баталсан Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлийг сонгуулийн жилээс нэг жилийн өмнө хаах тухай заалт байсан ч тэр нь “унасан” тэгэхээр намуудын тоо сонгууль болохоос өмнө нэмэгдэх магадлалтай гэсэн үг.
Түүнчлэн нам саналаа өгсөн нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авч байж УИХ-д суудалтай болохоор хуульд тусгасан. Анх гурван хувь гэж заасан ч хуулиа батлахын өмнө дөрөв болгон нэмсэн юм. Мөн хоёр нам эвсэл болж сонгуульд орсон тохиолдолд тав, гурав болон түүнээс дээш нам эвссэн тохиолдолд долоогоос дээш хувийн санал авч байж УИХ-д суудалтай болно.
Бас нэг шалгуур нь нам, эвсэл тойргоос сонгогдох 78 хүнээс хамгийн багадаа 39 хүнийг нэр дэвшүүлж байж жагсаалтаас суудал авах эрхтэй болно. Нийт сонгогчдын дөрвөөс дээш хувийн саналыг авсан ч тойрогт 39 болон түүнээс дээш хүнийг нэр дэвшүүлээгүй бол УИХ-д суудалтай болох боломжгүй юм. Дээд шүүхэд бүртгэлтэй 2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намуудын мэдээллийг хүргэе.
.png)
Т.САЙХАН, П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
zailtsgaa
УИХ-ын гишүүдийг 472 болгосон ч болно, гагцхүү орон тооны бус, байнгын цалингүйгээр хавсран ажиллуулж, хууль л санаачилж, хэлэлцүүлж, батлуулсных нь хөлсийг бодож олгодог байвал зохино, ккк...
Сонгуулиас сонгуулийн хооронд үхсэн амьд нь үд мэдэгдэх намууд болох УИХ-д суудалгүй, сонгогчдын 5-иас доош хувийн санал авсан үхсэн намуудыг улсын бүртгэлээс хасах хэрэгтэй. Санал зулгааж гай болохоос өөр ид шидгүй юмнууд.Манайхаас өөр оронд бол сонгуулиар 5-иас бага хувийн санал авсан намуудыг шууд татан буулгадаг. Манайд л эрх баригчид ялангуяа МАН л өөрийн гол өрсөлдөгч болох АН-ын саналыг нь зулгаалгах хорлох зорилгоор л байлгаад байгаа юм.
Энэ удаагийн сонгуулийн жагсаалтанд намаасаа дэвшихдээ эр эмээрээ ээлжилж жагсах юм гэсэн ! Улс төр гэж үг дугардаг эмсүүдийн эрэлт хэрэгцээ эрс өсөж долоон буудлын Должин эмээг гуйх цаг иржээ ! Ардын намын эмсүүдийг Булгантуяа Ардчилсан намыг Одонтуяа ХҮН намыг Энхтуяа нар тэргүүлээд үзэх байх да ! Хуучин зааландаа багтахгүй олон ховдог нохой жингэр цуглах учир шинэ ордонгоо одооноос бариж эхэлсэн нь дээргүй юу Зандка гуай ! Хүний нэр овог цээжлэхдээ сайн болохоороо өөрөө дахиад л спикёр хийх байх да !!