Монгол Улс нүүрснээс авхуулаад алмаз хүртэл нийт 82 төрлийн ашигт малтмалтай. Эдгээрээс есхөн төрлийн ашигт малтмалын нөөцийг дэлхийн зах зээлийн үнээр бодох юм бол манай улс 44.6 их наяд долларын баялагтай гэсэн тооцооллыг ШИНЭ намын дэргэдэх судлаачдын баг гаргасан юм. Үүнийг 3.4 сая хүндээ хуваах юм бол хүн бүрт 13 сая доллар ногдоно.
Монгол орон ийм баян хэрнээ хүн амын 87 хувь нь Дэлхийн банкны хэмжүүрээр нэн ядуу амьдарч байна. Тэгвэл монголчууд ядуу амьдарч байгаагийн шалтгаан нь юу юм бэ гэдгийг ШИНЭ намын залуучууд оношилж, хэрхэн эмчлэх арга замыг ч тодорхойлсноо ард түмэндээ хуваалцахаар энэ сарын 10-ны өдөр 13 цагаас МҮЭСТО-д “Тавантолгойг авах уу, алдах уу” сэдэвт лекц зохион байгуулах гэж байна.
Элсэн цөлд орших, Дорнод аймгийн Матад сумаас 2 дахин бага, маш жижигхэн газар нутагтай, 2.6 сая хүн ам цөөтэй КАТАР улс байгалийн баялгаа түшиглэн өндөр хөгжиж, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ сүүлийн 43 жил дараалан дэлхийд эхний аравт тасралтгүй бичигдэж буй. Тэд анх 1930 онд нефть илрүүлснээс хойш 30 жилийн дотор бүх ордоо гадныханд эзэмшүүлж, өөрсдөө хоосорсон байсан ч 1960 онд хувьсгал хийснээр алдагдсан баялгаа эргүүлэн олж авч чадсан төдийгүй 2013 онд баялгийнхаа өгөөжөөс иргэн бүртээ нэг сая ам.доллар өгсөн байдаг. Тэгвэл Монгол Улс Катартай адилхан 30 жилийн дотор 3000 орчим лиценз, 1100 ордоо гадна, дотныхонд алдсан. Нэг хүнд ногдох байгалийн баялаг болон газар нутаг, мал сүргээрээ дэлхийд тэргүүлдэг Монгол Улс Катар шиг өндөр хөгжиж, иргэд нь баян чинээлэг амьдрах бүрэн боломжтой. Үүний тулд юуны өмнө Үндсэн хуулийн 6,1, 6.2 заалтыг өөрчилж, төрийн өмчийг улсын /бүх ард түмний/ өмч болгох ёстой.
ШИНЭ намаас дэвшүүлж буй дараагийн алхам нь “Эрдэнэс Таван толгой”-н 15 тэрбум хувьцаанаас төрийн өмчилж буй 85 хувийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх санаачилга юм. Ингэснээр өмнө олгосон 1072 хувьцаатайгаа нийлээд иргэн бүр 4400ш хувьцаатай болно. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар 308 сая төгрөг болох бөгөөд 4 ам бүлтэй өрх 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгөтэй болно гэсэн үг.
Энэ бол хэзээ ч биелшгүй мөрөөдөл биш, иргэн бүрийг, өрх бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хамгийн дөт зам гэдгийг ШИНЭ намын эрдэмтэн, судлаачдын баг нотолж байна. Монголын төр иргэддээ эзэмшүүлсэн гэх “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа нь Засгийн газарт анх нэрлэсэн үнээр нь буцааж өгөхөөс өөрөөр захиран зарцуулах эрхгүй, өвлүүлэх эрхгүй, барьцаалах эрхгүй, саналын эрхгүй, улс төрийн үнэлгээтэй, үхмэл хөрөнгө юм. 2012 онд 933 төгрөгөөр үнэлэгдэж байсан тус хувьцааны үнэ өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өсөхгүй байгаа нь баялгийг нь үнэгүйдүүлж, хямд зарж, дундаас нь завших гэсэн улс төрчдийн башир арга гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Хэрэв нэгж хувьцааны үнийг 933 төгрөг гэж үзэх юм бол 15 тэрбум ширхэг хувьцаатай тус компани нийтдээ 13.9 их наяд төгрөг буюу 3.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй болж байна. Тэгвэл нөөцөөр нь тооцож үзэхэд, даруй 100 дахин их үнэ хүрэх боломжтой байгаа юм.
Олон улсад мөрдөгддөг Канадын ЖОРК стандартаар тооцсоноор 7.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 5.1 нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. Үүнээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 сая тонн коксжих нүүрс, 50 сая тонн эрчим хүчний нүүрс олборлон борлуулсан гэж тооцоход 5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц үлдсэн бөгөөд үүнийг 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллароор тооцоход л нийт 500 тэрбум ам.долларын баялаг байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 450 ам.доллар байгаа бөгөөд Монгол Улс нүүрсээ тонныг нь 170 ам.доллароор борлуулж буй. Гэсэн хэдий ч ШИНЭ намын судлаачдын баг коксжих нүүрсийг 60 ам.доллароор тооцож, ордыг 300 тэрбум ам.доллароор үнэлж байна.
300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байна. Тэгэхээр 4400 ширхэг хувьцаа нь 88 мянган ам.доллар буюу 308 сая төгрөг болж байгаа юм. Ийм их баялагтай ордыг эхлээд Австралийн “НВ Вiliton” компанид, дараа нь монголын 13 олигарх компанид алдсан ч буцааж авч чадсан.
Гуравдахь удаагаа 350 сая доллароор Чалкод зарах шахсан. Түүнчлэн 700 саяар IРО хийх дөхсөн. Хамгийн сүүлд 2019 онд нэг тэрбум доллароор зарахыг завдсан. Ийнхүү 5 удаа алдах шахсан Таван толгойг одоо ч бас гадныханд өгөх тухай эрх баригчид ам алдаж л байна. Тиймээс монголчууд бидний өмнө Таван толгойгоо Авах уу, Алдах уу гэдэг сонголт тулгарч байгаа юм. Иймд МҮЭСТО-д үнэ үнэ төлбөргүй тавих илтгэлд хүрэлцэн ирж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг ШИНЭ намаас урьж байна.
Сэтгэгдэл0
Монголын бүх намууд луйварчид.
Арай хэтэрнэ ээ ухаж амжаагүй зарах газраа ч олоогүй байж энэ хийрхэхээс болилоо т1 оркууд
Худлаа хуцалгүй нүднээс далд ор. Та нарын үгэнд итгэж танай намыг сонгох Бэлтэс мөрөнгийн хохирогч нэртэй маанагууд шиг сувдаг шуналтай хий мөрөөдөгч бас хэд олдох ч шалихгүй.Наад арга чинь хуучирсан. Цаг үеэ мэдэр.
ШИНЭ нам сэжгийн нам болов.Урваач шарваачдын нам гэх юм уу даа. Батзандан , Болд гээд бузар буртагууд 2008 оны МАНын амлалтыг бас хэрэгжүүлнэ гэж бодож байх шиг байна.Тэгэхэд монголыг бүрэн самарч гадны зээл 5 толгой оюу толгой гээд мөнгө зээлж тарааж сүүлд 2017 онд челкогийн өрийг дарж баяр хийхээ шахсан байдаг. Болд Бат Зандан нар өөрсдийгөө УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС арчигдсанаа ойлгоогүй бололтой .МАН бол та нарыг шалны алчуур болгоод хаяахаа мэднээ.
Санаа нь зөв. Бүх төрийн өмчийн үйлдвэрийн хувьцааг ард түмэнд 100% өгөх ёстой
Бас нэг хэдэн луйварчид
Эбий шиг хошгоруулж байна. Ард түмэн хашир бурхи болсон. Эхлээд авилгаа цэгцлээд шүүхээ шудрага болгочихвол бүх юм голдиролдоо орно
Uhsenii chin hun burt 13 saya ve? Tavan tolgoin ashig 1 hund hed gelee 512 tugrug ch bil uu
Уянгын халилгүй бодиттой юм яриачээ
Хужаа санаа бүр Ман ан шиг юу ч хийхгүй л хэвтүүлээд байх хорон санаатай . Одоо боль Намуудад бүү итгэ
Цолмон ч юув дээ тэнэг хүүхэн баына шдээ, зүгээр мөрөөрөө байсан бол жэндэр гээд гараад ирах ч байсан билүү. Одоо ингэж нам хэсэж давхиад нэр хүндээ алдлаа, Батзандан Болд чамд зохихгүй ээ
Луйварчид. Ганц гайгүй компаниа бүүр дампууруулахаар шийдэж
Бас нэг ганц хүний пооп нам гарч ирлээ гэж.АН-н дэлүү Гүндалай, Буян Жагаа, Оюуны намууд шиг.
Дорнодын Матадад байгаа газрын тосыг сорж буй хятадуудыг хөөж чадахгүй бас ярихгүй байж ! Олон юм донгоссоны хэрэггүй !
Баялагтаа эзэн болж бид хэнээс ч хараат бус амьдарна.МАН АН 2 энэ доор орилоод бга та бүхнийг яг ийм байлгахыг хүсч бга,тэжээврүүд,хүн сүрэг,зомби,улныхан минь.
44 их наядыг хулгайд алдчихаад дугай сууж байж 300 сая төгрөгийн өмчлөх эрхийн хувьцаатай болно гэхээр бүтэхгүй худлаа гэх.. ард иргэд авна гэхгүй бол төр өгнө гэхгүй шүү!
Бас дараагын худалч хулгайч нар жинхэнэ попорч байна ийм юм хаа ч байхгүй
Бие даагч байвал саналаа өгнө дөө
Арай л бүлт үү? Тэгээд тэр Цолмон ч юү в э дээ
Юу ч гэж хуцаад та нар нэмэргүй. Хүмүүсийг мөнгөний сургаар өөрсдийгөө сонгоно гэж бодсон бол эндүүрч.батзандан бузар тэргүүтэй танай намын гичийнүүд зайлж далд ороорой
Худлаа менге амлаад, судлаачдын нэр бариад, сонгууль эхэлжээ!!!
Худлаа нэг ард түмэн ээ бодсон нөхдүүд яг үнэндээ бол өөрийгөө л бодно та нар эргээд харахад нэгийгээ муулж байгаа дөө
Худлаа өөрсдийгөө бодсон нөхдүүд л байна шдээ УИХ гарч халаасаа дүүргэх гэсэн санаа юм бишүү одоо угаасаа та нарын шоу эхлэж байгаа биздээ сэтгэл чинь байсан бол аль эрт сэтгэхгүй яасын
Солиорол эхэлжээ. ...
энэ дургүйцээд хараагаад баыгаа хүмүүс тнгээд Манан Мафиа дахин сонгоё гээд байгаа юмуу да Одоо Тэгээд хэнийг сонгох юм Ан намыг сонго гэж үүЗөв юм ярьснаа ингэж доромжлоод гаргахгүй Тэгээд бурууг болхоор даганаЭнхбаярыг муу муухай Гээд Элбэгдоржийг сайн сайхан гээд хошуурцгаасан да Бас Монгол ялначууд болно гээд Жэнко г дагаад хошуурч билээ Түүхээ харвал Дандаа аль бурууг нь сонгодог байсанаас одоо ингээд сөнөх гээд сууж байгаа ард түмэн дэ 2 сонголтоос аль бурууг нь сонгохоо больё
Энэ их ашигт малтмалаа хүрздээд хувингаар татаж гаргаад дэлхийн бүх улсруу онгоцоор тээвэрлэвэл их ногоонтой болно.
Хуцаад солиороод эхэллээ
дэмжиж байна ХҮН намыг. хэлснээ хэрэгжүүлэх цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол маань мандан бадраг
Улсаа хөгжүүлэх бус, хувааж идэх тухай ярьдаг шинэ гэх нам, хулгайчийг үржүүлэх шиг болох юм байхдаа, мордохын хазгай гэж...
unenuu
Монголчууд бид заримдаа хэт хийвэрлэж хийрхэх юмаа. Газрын доорх нөөц бол доллар биш. Түүнийг олборлож, борлуулж байж мөнгө болно. Тэр олборлох, борлуулахад зардал мөнгө, хүч хөдөлмөр ордоггүй хэрэг үү? Маш олон хүн, техник хэрэгсэл, зам тээвэр, ложистик гээд тоочоод байвал зөндөө ажил орно. Тэр болгон өндөр өртөгтэй. Хүмүүсийн анхаарал татахын тулд ийнхүү хийрхэж байдаг нөхдөөс болгоомжлох хэрэгтэй.хамгийн адгийн тэнэг хүн ч энэ гажиг саналыг дэмжихгүй биз ээ. Зарим нэгэн этгээд яахаараа юм болгоныг иргэдэд зүгээр л тараагаад өгчихье, зүгээр сууж байгаад бэлэн юм л аваад байя гэж боддог байнаа. Зарим нь гүрийтлээ зүтгэж бий болгосон баялгийг зарим нь зүгээр авч идээд сууж байна гэсэн үг биз дээ. Энэ чинь тэгээд шударга ёсонд нийцнэ гэж үү?
Монголынхоо талын зарчихъя тэгвэл бүр их доллартай болышдэ