sonin.mn
Хэдхэн хоногийн өмнө Монгол улс алдаа нь оносноосоо хэтийдсэн 30 гаруй жилийг ардаа орхиж “Шинэ 30 жил”-ийг эхлүүлсэн. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хууль тогтоох байгууллага бүрдэх тогтолцоог өөрчилж, иргэд сонгогчдыг төлөөлөх төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлсэн үйл явдал юм. Эрх мэдэл нь ихдэж, хариуцлага нь суларсан парламент цаашид дарга нарын бөөгнөрөл биш төлөөллийн зарчмаар ажиллаж амлалт бус бодлого хэлэлцдэг болно. Эдийн засгийн хувьд ч төсвийг 76 хуваах бус нэгдсэн бодлогоор улс, иргэний эрх ашгийн төлөө том бүтээн байгуулалт төлөвлөж ажиллах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Шинэ 30 жилийн эхлэлтэй зэрэгцэн Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалт нь “Манлайлал-350” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. 
 
 
06 дугаар сарын 06-нд эхэлсэн сургалтыг нээлтэд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар оролцож Монгол Ардын Намын бодлого, шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ Улсын Их Хурал, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй зарим том ажил, хууль эрх зүйн талаар мэдээлэл өгсөн. 
 
 
Тэгвэл 06 дугаар сарын 07-нд болсон сургалтад Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар оролцож намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын талаарх мэдээллийг өглөө. 
 
Дашрамд дурдахад өнгөрсөн хавар 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүд уруу чиглэсэн энэ сургалт 06 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүдэд зориулагдан хийгдэж байна.