Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ.
Дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ. Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ.
Илон Маск Монгол Улсын Ерөнхий сайдтай цахимаар анх удаа уулзаж буйд талархал илэрхийлээд баялаг түүхтэй Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа Монголд зочилно. Монголд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форум ноён Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урилаа.
Сэтгэгдэл(16)
ОВООДОО ЯДАЖ ИНГЭЭД ЦОЙЛООД БАЙВАЛ ЗАЛУУЧУУДАД ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА. ЭХЛЭЭД ТЭР УЛСЫН АМИН СҮНС БОЛСОН ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН ХБАТТУЛГЫГ ХУРДАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ АХМАДУУДЫГ БАС ЗЭЭЛТЭЙ ЗЭЭЛГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН НОВШ ҮХЭЭСЭЙ МУУ БОГИНО АЦ
Залуу ЕС их зөв ажиллаж байгаа. Энэ ажил бүтээсэй. Нөгөө муухай "эх орончид" гэгчид оросынхоо хатгаасаар сүйдлээд хаячих вий дээ...!
Мангардуу л билээ. Бас юугаа хэлж улсаа хохироох бол гэж айх юм байна шүү.
Zov zov sain bna. Iimerhuu ajilaa hurdan hurdan hiigeed Mongoliig bosgood ir. Singapore iin tuvshind hurdan ochih bolomjtoi shuu de Mongol maani
Элон Монголчуудад юу өгье гэчив дээ хүү минь? Юунд их баярланав?
Ичмээр юм
Чухам аа
Энэ ерөнхий сайд ч монголд их юм хийх хүн юм даа. Дахиад 10 жил ажилуулчих юм бол улс орныг дор нь босгоод ирнэ дээ
Ингэж доль шаахаар мөнгө өгдийнмуу. Заагаад өг
10 жил ажиллачихлаа штэ. Амьдрал дээшлэв үү?
ОЭ хүү Женко, Күүк мэтийг бодвол англиар ярилцаад байх юм байнаа!! Бүтэх эсэх нь хамаагүй, дэлхийн томчуудтай ингэж ярьж байгаа нь чухал шүү!!!
Томчууд гэчихжээ. Ярилаа гээд яады? Ард түмнээ хорлосон юм хийж бвал?
Илон Маск сансараас дэлхий рүү утасгүй хязгааргүй эрчим хүч дамжуулах төсөлд хөрөнгө оруулаач.
ОюунЭрдэнэ ичиж зовохгүйгээр Даваагаас суралцаж зөвлөлгөө авах хэрэгтэй.Даваа ,И.Масктай бизнес хамтрагч шүү дээ!?
Браво браво браво
Заак, энэ Элон Монголчуудыг юугаар гийүүлчий гэнэв? Монголын зэсийг үнэгүй зөөхийм бна, баталгаатай. Оронд нь дарга нарт Тесла өгөхийм бна. ОТ шиг гэрээ хийгдэнэ, хамаг юмаа зөөлгөөд дээр нь ард түмэн там болтол ухсан газар дааж давшгүй өртэй хоцорно, классик. Далайд гарцгүй гэж дандаа гомдоллодог хэрнээ Европ -Азийг холбосон Бүс ба Зам хөтөлбөрт ороод бэлэн холбогдсон бгаа төмөр замаа ашиглаад бүс нутгийн худалдаа, экспортондоо хөнгөлөлт энэ тэрээ эдлээд гадаад худалдаа, бизнесийнхээ асуудлыг шийдчээч гэхээр дандаа үгүй гэнэ. Ёвроазийн бүх улсууд ороод одоо манайх л хийсвэр "3 дахь хөрш" тэйгээ 30 жилийн зууралдсаар, ард түмний аж амьдрал улам муудсаар үлдлээ. Энэ ЕС гадныхны хүсэлтийг биелүүлэхдээ аймаар хурдан дотооддоо ард түмнийхээ эрх ашгийг хамаарсан ажилд ч ёстой үгүй, явдаггүй хүн бна аа.