НЬЮ-ЙОРК. /NHK/. Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси Украины “Запорожье” атомын цахилгаан станцын /АЦС/ аюулгүй байдлыг хангах таван зарчмыг санал болгожээ. Уг станц нь 2022 оноос хойш Оросын цэргүүдийн хяналтад байгаа юм.
ОУАЭХА-ийн тэргүүн мягмар гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр саналаа дэвшүүлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, станцын аюулгүй байдал “маш эмзэг, аюултай” хэвээр байгааг цохон тэмдэглээд, тус бүсэд байлдааны ажиллагаа үргэлжилж, ойрын хугацаанд улам эрчимжиж магадгүй байгааг онцолжээ.
Түүний санал болгосон зарчмуудад, АЦС-ын бүсээс болон уг станц руу ямар ч дайралт хийх ёсгүй түүнчлэн станцын байрыг хүнд зэвсгийн агуулах, баазын зориулалтаар ашиглаж болохгүй гэж заажээ.
Мөн станцын цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг тогтвортой хангахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргах ёстойг дурдсан байна. Р.Гросси Орос, Украины талуудын аль алинаас таван зарчмаа дагаж мөрдөхийг хүссэн ч Орост станцыг орхин явахыг уриалаагүй байна.
Их буугаар галласны улмаас цахилгаан хангамж нь удаа дараа тасалдаад байгаа АЦС-ын аюулгүй байдалд олон нийт санаа зовних болоод буй энэ үед ОУАЭХА дээрх саналыг дэвшүүлжээ. Р.Гросси Орос, Украины төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Жишээ нь тэд Арабын ертөнц рүү цэргээ оруулж нутаг орныг нь "Тамын шоо" болгож аваад хэрэгтэй юмаа зөөж, газрын тос бусад бүх баялагт нь онцгой эрхээ тулган өөррийнхөө хүссэн үнийг тогтоогоод гарч явна. Тэр эзлэгдсэн Улс орныхоо толгойд яг Зеленский шиг нэг салбадайг гаргаж тавих ба тэр этгээд нь Америкийн түүхий эдийн баазын "Нярав" болох ёстой юм. Иймэрхүү дэглэмээ тэд Ардчилал гэж нэрлэх ба энэ түрэмгийллээс нь зугтсан дүрвэгчдийг ЕХ-ны орнуудад тосож авахыг үүрэгдэнэ. Өнөөдүүл нь ч үгүй гэж хэлж чадахгүй гөлөн гөлөн царайлсаар мянга мянгаар нь дүрвэгч хүлээж авна даа. Хаа сайгүй тойруулаад цэргийн баазаа зоочихсон улсын өөдөөс үгүй гэж хэлж болохгүй л дэ. Үгүй гэх юм бол дор хаяж хориг тавиулаад улсаараа дампуурна. Сая жишээ нь Оросыг яг ингэж дарамтлах гээд чадсангүй ш дээ. Бүх юмаа өөрсдөө хийдэг байхын ач тус гэж энэ л юм байна. Түүгээрээ л тэд бүх төрлийн хориг гээч юмнаас тэсэж үлдээд зогсохгүй, барууныхныг өөрсдийг нь Оросын хоригт оруулан дампууруулж чадлаа.
Хувхай орос ах нар зөвшөөрөхгүй