sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: " Хүүхдийн эрхийг хангах асуудал салбар дундын уялдаа холбоогүй байдлаас болж илт цалгардаж, хүүхдийн эсрэг гарч байгаа хүчирхийлэл, гэмт хэргийн тоо буурахгүй байгаад сэтгэл түгшиж байна. Монгол Улс бол хүүхэд, залуучуудын орон. Үндэсний Статистикийн Газрын 2022 оны тоо мэдээгээр  Монгол Улсын нийт хүн амын 45.4 хувийг 0-24 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.
 
Бид боомт, түгжрэл зэрэг олон асуудалд онцгой анхаарч, төрийн сайд хүртэл томилсон.
 
Гэтэл Монгол Улсын хамгийн үнэт эрдэнэ болсон хүүхэд, энэ улс орныг авч явах залуу үед чиглэсэн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх агентлаг нь нийгмийн хамгийн том эмзэг асуудлуудыг хамаардаг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын  Яамны дор хавсарга шинжтэй явж ирсэн нь хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого хэрэгжихгүй, үр дүнгээ төдийлэн өгөхгүй байгаагийн суурь шалтгаан болж байна. Иймээс  гэр бүл, хүүхдийн асуудлыг хариуцсан Хүний хөгжлийн яамтай болох санаачилгыг  дэвшүүлж байна" гэв.
 
Б.Орхон